Чингис хааны байлдан дагуулал сүүлдээ даяарших агуулгатай болсон

-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг өргөн тэмдэглэж байгаагийн учир утга юунд орших вэ?
-1189 онд Тэмүжин Хамаг Монголын нэгдлийг сэргээж, хаан ширээнд өргөмжлөгдмөгц монгол туургатныг нэгтгэх тэмцэлд эргэлт буцалтгүй орсон байна. Тухайн үеийң нийгмийн шаардлага, монгол түмний язгуур эрх ашиг ч асуудлыг ингэж шийдвэрлэхээс аргагүй байдалд хүргэсэн юм. Тэрбээр 1185-1206 оны хооронд их, бага 32 удаагийн тулалдаан хийж байж монгол угсаатны нийт 81 ханлиг, аймгийг араасаа дагуулж, хагацсан улсаа хамтатгах, бутарсан улсаа бүртгэх их үйл хэргийг бүтээсэн. 1206 онд Их Монгол улсыг тунхаглаж, Тэмүжинд Чингис хаан буюу Далай хаан цол өргөмжилжээ.

Чингэснээр хоорондоо ужид дайтан самуурч, хүч чадлаа доройтуулж байсан монголчуудыг нэгэн хааны жолоон дор нэгтгэн өнөөг хүртэл туурга тусгаар улсаа мандуулж явах хувь зохиолыг бидэнд олгосон. Улмаар 7 сая 770 хавтгай дөрвөлжин километр хүртэл нутгаар хаяа тэлж, XIII-XIҮ зууны дэлхийн түүхийг монголчууд тодорхойлох боломжийг бий болгожээ. Энэхүү түүхт ойг тэмдэглэж байгаа нь ундэсний бахархлыг төлөвшүүлэх, түүхийн ухамсар суулгах, ингэснээр өнгөрснөөс сургамж авч, өнөөг ухаарах, ирээдүйд сэрэмжлүүлэг болгох ач холбогдолтой.

Товчоор хэлбэл, монгрлчуудыy түүхэн ухаарлыг хөглөж, түүх, соёлоо өөдрөгөөр харах ухамсар суулгаж байна.

-Их Монгол улсын төрийн шинж чанарын талаар ямар үзэл баримтлалууд дэвшигдэж байна вэ? Энэ тухайд таны үзэл бодол…
-Их Монгол улсын төрийн шинж чанарын талаар эрдэмтэд хоёр бүлэг санал дэвшүүлж байна. Үүнд
-Их Монгол нь төрийн бүрдлийг бий болгож чадаагүй, зөвхөн Чингисийн суу заль, онцгой чадвар дээр (харизм) тулгуурласан ерийн нэгдэл байсан. Оросын зарим эрдэмтэд ингэж үзэж байна.
-Их Монгол улс бол орчин цагийн улс төр судлалын улс хэмээх ухагдахууны болзлыг бүрэн хангасан улс байсан. Академич Ш.Бира болон монголын бусад эрдэмтэд, өрнө, дорнын олон судлаач ч ингэж үздэг.
-Та саяхан Кембрижийн их сургуульд cap орчим ажиллаад ирсэн гэсэн. Тэнд юу амжуулав даа.
-IҮ сарын дундаас Ү сарын дунд хүртэл туе их сургуулийн Монгол, Өвөр Ази судлалын төвд зочин судлаачаар ажиллаа. Энә хугацаанд профессор Каролайн Хамфритай хамт Монгол Улсын Үндсэн хуульд Төрийн бэлгэ тэмдгийг боловсруулсан түүхийн асуудал хэмээх томоохон өгүүллийн эхний хувилбарыг боловерууллаа. Цаашид хамтран ажиллах төслийн чиглэлийг ярилцаж тогтлоо.

Дэлхийн хамгийн том номын санд сууж, монгол судлалын асуудлаар сүүлийн үед англи хэлээр гарсан ном, зохиолуудтай танилцсан. Элчин сайдын яамныхаа шугамаар Англид сурч буй зарим монгол магистрант, докторантуудад Монголын түүх судалгааны шинэ хандлага сэдвээр лекц уншиж, сонирхеон асуултад хариуллаа.
Их Британи, умард Ирландын нэгдсэн Вант улсад суугаа Монгол Улсын элчин сайдын яамнаас Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан английн монголч эрдэмтэд, Их Британид суралцагч монголчуудын уулзалт ярилцлага, Монгол Улсын хөгжилд-П чуулга уулзалтыг зохион байгуулав. Тэрхүү чуулга уулзалтад оролцож байхад гадаадад суралцаж буй монгол, залуусын олонхи нь англи хэл, мэргэжил боловсролын хувьд тун чамбай, эх орноо гэсэн сэтгэлтэй, юм үзэж нүд тайлсан хүний цараатай байгаа нь мэдрэгдэж
байсан.

– Англичуудаас суралцах зүйл их бий. Төр, парламентын баялаг уламжлалтай тэднээс суралцах ямар зүйл байна?
-Элчин сайд Д.Даваасамбуутай ярилцаж байхдаа манай төр ёсонд үлгэр авууштай сонин санаа төрж байлаа. Ялангуяа Британий Лордын танхимын үйл ажиллагаа ихээхэн сонирхол татаж байна. Түүхээс үзэхэд, Лордын танхимын гишүүд сонгуулиар биш, үе залгамжлан суудаг байсан. Одоо ч 100 гаруй гишүүний хувьд тэрхүү уламжлалаа хадгалдаг гэнэ. Тэгвэл сүүлийн үед Ерөнхий сайд, төрийн сайд байсан хүмүүс хийгээд төр, нийгэм, бизнесийн томоохон зүтгэлтнуүд Лордын танхимын гишүүн болдог болжээ. Энэ нь тэдний төр, нийгэмд зүтгэсэн асар их туршлага, амьдралын ухаанаар төрийн бодлого боловсруулах үйл хэргийг сэлбэх, хөглөх зорилготой. Британий Лордын танхимын гишүүд cap бүр тогтмол цалин авдаггүй бөгөөд хуралд суух үедээ тодорхой хэмжээний урамшуулал хүртдэг аж.

Лордын танхимын шийдвэрт Британий парламент буюу доод танхим хүндэтгэлтэй ханддаг, шаардлагагүй гэж үзвэл хүлээн авахгүй байх эрхтэй. Лордын танхимын гишүүн байна гэдэг нь бас нэр төр, хүндэтгэлийн механизм болж өгдөг байна.
Элчин сайд бид хоёр энэ хэлбэрийг манайд ашиглаж, Их Хуралдайн гишүүн хэлбэртэй байж болох юм гэж ярьж байлаа. Манайд хуучин хашрууд-ынхаа санал бодлыг авах, хүндэтгэл үзүүлэх механизм дутаж байгаа өнөө үед энэ туршлагаас төр, заегийн удирдагчид санаа авч, нэгийг бодох болов уу гэж үүнийг ярьмаар санагдлаа. Телевиз үзэж байхад, Их Британид удирдах зүтгэлтнүүдээ нөхөрсгөөр элэглэхээс, манайхан шиг дайрч давшлах, доромжлох явдал гаргахгүй юм.

-Чингис хааны түүхэнд гүйцэтгэсэн үүргийг гадаад, дотоодын эрдэмтэд орчин үед яаж үнэлж байна вэ?
-Хуучин марксист болон Дундат Аэийн орнуудын түүх бичлэгт Чингис хааныг харгис, дарангуйлагч, ер бусын аймшигт, бүдүүлэг, зэрлэг хүн байсан мэтээр дүрслэх явдал байсан. Манай эрх баригч нам, төрийн бодлогод ч энә, уур амьегал халдварлаж байв. Ямар сайндаа л Ю.Цэдэнбал гуай, Чингис бол одоогийн Гитлертэй адил гэж зүйрлэж байх вэ. Харин Өрнөдийн түүх бичлэгт Чингис хааныг наанатай, цаанатай үнэлж байсан.
Эдүгээгийн түүх бичлэгт Чингис хааны дэлхий дахины болон Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг эерэгээр үнэлэх болжээ. Базаж хэлбэл, Чингис хаан бол монголын төрийң сэцэн билэгт зүтгэлтэн, монгол үндэсний гарамгай баатар, аугаа их жанжин, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгч хэмээх үнэлгээ илт давамгайлж байна.

-Чингис хаан, түүнийг залгамжлагчдын байлдан дагууллыг яаж үнэлж байна вэ?
-Чингис хаан Их Монгол улсыг байгуулах үед Хэн нь хэнийгээ вэ?, Хэн өрсөж, хэн хүчирхэг нь хожно гэсэн зарчим олон улсын харилцаанд үйлчилж байсан. Их хаан өрнө, дорно руу дайн хийхдээ хэнийг ч эхэлж өдөөгүй, харин найрамдах, чөлөөт худалдаа хийх санал тавьж очсон элчийг нь алж талж, доромжилсны төлөө л дайн байлдаан хийсэн. Өдвөл сөдөхөөс аргагүй байдлыг тухайн цагийн олон улсын харилцааны нөхцөл байдал шаардаж байлаа.
Дайн бол дайн. Эрдэнэт хүний амь, хот суурин сүйдэж байсан. Гэхдээ марксист юм уу, эсвэл Дундат Азийн зарим түүхчдийн бичдэг шиг нэг хотоос л сая, саяар нь алж, талж байгаагүй. Тэр үед нэг сая хүнтэй хот бий болоогүй байсан, сая хүнтэй хот чинь XX зуунд бий болсон үзэгдэл шүү дээ. Хэрэв тэгж яс махан овоо боегож байсан юм бол тэр олон сая хүний яс хохимой хожим Дундат Азийн цөлөрхөг зэлүүд тал нутгаар өдгөө цайран харагдах биш үү. Тийм ямар ч ул мөр алга байна. Гэтэл тэндээс түүнээс олон мянган жилийн өмнөх олдвор олдсоор л байгаа. Чингис хаан, түүний.г залгамжлагчид аливаа байлдан дагуулагчийн нэгэн адил сүр хүч үзүүлэхдээ үзүүлж, өршөөх үедээ өршөөж байсан. Харин монголчууд өөрийн шашин суртлыг бусдад тулгаагүй, өөр өөрийн ес суртал, шашнаа шүтэн амьдрах эрх олгож байсан нь үнэхээр нигүүлсэнгүй, өршөөнгүй сэтгэлээр хаңдаж байсны илрэл. Чингис хаан, туүнийг байлдан дагуулал нь эхэн үедээ даяарчлах шинжтэй байснаа сүүлдээ даяарших агуулгатай болсон. Энэ утгаар нь өрнө, дорнын томоохон түүхчид, тухайлбал, Америкийн эрдэмтэн Жек Ведерфорд Чингис хаан бол өнөөгийн ертөнцийг үндэслэгч гэж үнэлжээ.

-Дэлхий дахины түүхэнд монголчуудын гүйцэтгэсэн үүрэг сэдвээр та хэд хэдэн оронд лекц уншсаныг сонслоо. Чухам ямар үүрэг гүйцэтгэснийг хураангуйлж хэлж өгнө үү?
-Манай улс дэлхийн газар нутгийн нэг хувь, хүн амын 0.004 хувийг эзлэн оршдог бага орон ч дэлхий дахины түүхэнд томоохон үүрэг гуйцэтгэж иржээ. Ялангуяа эртний дэлхий дахины болон дундат зууны түүхэнд монголчууд гүн ул мөр үлдээсэн юм. Бүхнийг багтааж хэлэх амаргүй учир хэдэн гол зүйлийг тоочиж хэлье. Үүнд
-Төв Ази, түүний дотор Монголын говь нутаг бол дэлхий дахинд хүн үүссэн анхны өлгий нутгийн нэг,
-Монгол орон бол түүх, соёлын ховор нандин дурегалын галерей,
-Монголчууд XIII-XIҮ зуунд дэлхийн түүхэнд хамгийн том эзэнт улсыг байгуулсан хий-морьлог хүмүүс,
-Монголчууд торгоны замыг чөлөөлж, өрнө, дорныг улс төр, эдийн засаг, соёлын мянган шижмээр холбож өгсөн гавъяатай ард түмэн,
-Монголчууд дэлхийн нийгэм-эдийн заегийн амьдралд бэлчээрийн мал аж ахуй болон түүнтэй холбоо бүхий нүүдэлчдийн амьдралын хэв маяг, арга ухаан, технологийг бий болгосон хүмүүс,
-Монголчууд Нууц товчоо хэмээх ямар ч нүүдэлчин улс түмний үлдээж чадаагүй түүх, уран зохиолын гайхамшигт ховор дурсгалыг хойч үедээ буухиалан авчирсан ард зон,
-Монголчууд дорно дахины дүрслэх урлагийн их мастер Өндәр гэгээн Занабазар зэрэг алдартныг төрүүлж, Рембрант, Леонардо да Винчийн уран зургаас үл дутах гайхамшгийг бүтээсэн уран нүд, билгийн мэлмийтэй ард түмэн.
Задлаж хэлбэл маш олон зүйлийг ярьж болох л доо.
-Монголчууд өрнө, дорныг соёлын мянган шижмээр холбож өгсөн гэж Та өгүүллээ. Тодорхой жишээ хэлэхгүй юү.
-Гаднын нэгэн түүхч Монголын эзэнт гүрэн бол Евразийн хувьд Соёлыг ариутгагч ордон байсан гэж тэмдэглэжээ. Монголчууд Өрнөдөд хэвлэх машин, луужин. сампин, дарь зэргийг, мән эргээд Дорно дахинд ган төмөр, шил, паалан, цайран шил зэргийг анх таниулжээ. Өрнө, дорнын улс түмнүүд улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын өдий төдий мэдлэг, туршлагыг бие биендээ хүртээх боломжийг нээсэн. Чингис хааны үеийн монголчуудын хурд дэлхийн хөгжилд хүчирхэг түлхэц үзүүлснийг зүй ёсоор тэмдэглэх ёстой.

-Чингис хааны үеийн монголчуудын хурд гэдэг ойлголтыг хөндлөө. Энэ тухай тодруулна уу?
-Тэр үеийн монголчуудын хурд эдүгээгийн интернетийн хурдтай зуйрлэхүйц байсан. Чингис хааны сэтгэлгээний хурд, далайц, монгол хүн, монгол морины хурдыг тухаин үеийн дэлхий дахин гуйппл, чадаагүй юм. Өдгөө ч зарим судлаачид хөгжлийн сурвалжыг XIII-XIҮ зууны монголын хурдаас хайх хэрэгтэй гэж бичиж байна. Эдүгээ бидний монголчууд хөгжихын тулд тэрхүү хурдыг шинэ нөхцөлд, шинэ агуулгаар сэргээх нь чухал байна.

-МУИС Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байгаа тухай өмнох дугааруудад мэдээлсэн. Энэ хурлын чиглэл, гол ач холбогдолыг тодруулж хэлэхгүй юу?
-2006 оны ҮI сарын 23-24-нд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль, Хэл, соёл иргэншлийн сургууль, Олон улсын харилцааны сургууль хамтран зохион байгуулж, Их Монгол улс, Эзэнт гүрний түүх, соёлын асуудал сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна. Гол ажил МУИС-ийн Түүхийн судалгааны хүрээлэн, Монгол судлалын төв дээр төвлөрч байна. Одоогоор ОХУ, БНХАУ, Герман, Япон, Солонгос, Бразиль зэрэг орны эрдэмтэд оролцохоор саналаа ирүүлээд байна. Хурал түүх, олон улсын харилцаа, археологи-антропологи, угсаатан судлал, хәл, соёлын асуудлаар бүгд болон дөрвөн салбар хуралдаантайгаар болно.
Хурлын илтгэлүүд монголын түүх судлалын орчин үеийн ололт, арга зүйн щинэ хандлагад тулгуурласан байх ёстой. Эл олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан МУИС-аас зохиох гол арга хэмжээний нэг болох юм.

-Олон улсын монголч эрдэмтдийн IX их хурлын нэг гол салбар хуралдааныг Та хариуцаж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү? Бэлтгэл хэр байна вэ?
– Төрт ёсны түүхийн гол салбар хуралдааныг ШУА-ын Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор (Sc.D) ЧДашдаваа бид хоёр эрхэлж байгаа. Ихэд алдартайгаас лав л The Mongols хэмээх судалгааны ном бичсэн нэрт эрдэмтэн Т.Олсен ирнэ гэсэн. Ер нь бүх илтгэл Монголын төрт ёсны түүхэн уламжлал, шинэчлэлийг гүн гүнзгий үндэстэй гаргахад чиглэгдэнэ. Хуралдаанд бэлтгэх комисст түрүүчийн илтгэлүүд ирж байна. Заримыг үзэж, нэмэлт засвар оруулах санал өгсөн.

-МУИС-ийн Түүхийн судалгааны хүрээлэн түүхт ойд ямар бэлэг барих вэ?
-Ойд зориулсан арга хэмжээ 2005-2006 оны хичээлийн жилээс идэвхжсэн. Миний хувьд ХБНГУ-ын Бонн, Мюнхен хотод гарсан Чингис хааны өв үзэсгэлэнгийн үеэр болсон олон улсын эрдэм шинжилгээний хурлууд Их Монгол улсын төрийн шинж чанар, Чингис хааны хот, суурин газрыг дайлах арга ухааны асуудал зэрэг сэдвээр илтгэл тавьж, лекц уншиж, сонирхсон асуултад хариулт өглөе.
Соёлын төв өргөөнд Эмэгтэйчүүд, эв нэгдэл хөдөлгөөнтэй хамтран 1000 гаруй хүн оролцсон томоохон лекц зохион байгуулж, би Дэлхий дахины болон бүс нутгийн түүхэнд монголчуудын гүйцэтгэсэн үүрэг сэдвээр лекц уншсан. Манай профессор, багш нар хот, хөдөөд түүхт ойд зориулсан лекц унших, сонин, хэвлэл, телевиз, радиод өгүүлэл, нийтлэл бичих, ярилцлага өгөх ажил хийж байна.
Профессор Д.Түмэн саяхан АНУ-ын Стенфорд, Беркли, Ели, Принстон, .Колумб, Индиана, Канадын Торонто-гийн их сургуульд Монголын археологи, антропологийн асуудал сэдвээр лекц уншаад ирлээ.
2006 оны I сард Археологи, антропологийн тэнхмээс Монголын нүүдэлчдийн соёл үзэсгэлэн гаргаж, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Их ойд зориулан миний бичсэн Дэлхий дахины болон бүс нутгийн түүхэнд монголчуудын гуйцэтгэсэн үүрэг хэмээх англи хэлээрх бэсрэг зурагт ном, профессор Д.Навааны Онгон таван толгойн язгууртны булш, доктор (Sc.D) Ж.Уран-гуагийи XX зууны эхэн үеийн Монгол улс зэрэг ном, Түүх Ү сэтгүүл хэвлэгдэн гарна. Доктор Т.Төмөрхүлэгийн орчуулж эмхт-гэсэн Монголын түүхэнд холбогдох франц болон бусад хәл дээрх баримт бичгүүд хэвлэгдэнэ. Товчдоо иймэрхүү шив дээ.

-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэгләж байгаа түүхэн цаг үед манай уншигчдад хандаж та юу хэлэх вэ?
-Танай сонины уншигчдад оюун гэгээрэнгүй, түүх гэгээн, ид хав нэвт байхын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье.

(Өнөөдрийн монгол 102/272)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button