Рио Тинто Монголын удаан хугацааны сайн түнш байхыг хүсч байна

Гэвч УИХ хууль батлан гаргасан л бол Засгийн газар түүнийг хэрэгжүүлэх ёстой. Энэ хуулийн талаар нийгэмд болон парламентад олон янзын үзэл санаа гарч байгаа. Їйл явц хэрхэн өрнөхийг хаа хаанаа харж хүлээзнэх нь зүйтэй гэж Ерөнхий сайд М.Энхболд өнөөдөр Их Британи-Австралийн хамтарсан уул уурхайн Рио Тинто компанийн хайгуул судалгаа, зэсийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх захирал, ноён Том Албаниз, бүс нутгийн асуудал эрхэлсэн захирал Тим Мүүди, тус компанийн Монгол дахь салбарын захирал Эндрю Катбертсон нарыг хүлээн авч уулзахдаа дурдлаа. Ноён Том Албаниз Монголын ашигт малтмалын салбарын татварын орчин хүндэрч байгаа нь хөрөнгө оруулалтыг багасгахаас аргагүй байдлыг бий болгож буй тухай хөндсөний хариуд Ерөнхий сайд Засгийн газрын байр суурийг ийнхүү илэрхийлсэн юм.
Рио Тинто бол зэс, нүүрсний үйлдвэрлэлээрээ дэлхийд эхний тавд ордог компани бөгөөд манай улсад өнгөрсөн оны 10 дугаар сард салбараа нээсэн билээ. Түүнээс хойш 100 гаруй монгол ажилчдыг авч ажиллуулж байгаагийн зэрэгцээ саяхнаас геологийн чиглэлээр суралцах 5-6 оюутанд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлэг олгох хөтөлбөрөө эхлээд байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд нэг оюутныг Англи улсад дипломын дараах сургалтанд хамруулахаар сонгон шалгаруулаад байгаа ажээ.

Ноён Том Албаниз бид Монголын удаан хугацааны сайн түнш нь байж харилцан ашигтай ажиллах сонирхолтой байна гэлээ. Тэрээр компанийхаа үйл ажиллагааг харуулсан дэлхийн газрын зургийг Ерөнхий сайдад үзүүлж, анхан шатны судалгаа хийгдэж байгаа орнуудыг улаанаар, хамтын ажиллагаа эрчимжиж буй улсуудыг улбар шараар, үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэн далайцтай ажиллаж эхэлсэн газар орныг ногооноор тэмдэглэснээ тайлбарлан өнгөрсөн онд улбар шар өнгөтэй байсан Монголыг бид энэ жилийнхээ тайланд ногооноор тэмдэглэсэн гэлээ. Тус компаний үйл ажиллагааны онцлог нь ирээдүйтэй орд газрын ашиглалтыг эхлэхийн өмнө суурь судалгааг сайтар хийдэг явдал бөгөөд энэ судалгааны хүрээнд тухайн орон нутгийн ард түмний амьдрал, хөгжил, соёл, зан заншил, хүрээлэн буй орчны унаган төрх байдлыг хадгалахад ихээхэн анхаардаг байна. Түүнчлэн үйл ажиллагаа явуулж байгаа орныхоо хууль эрх зүйн болон татварын бодлогыг хүндэтгэж ажилладаг аж.
Ерөнхий сайд Рио Тинто-гийн орон нутгийн ард иргэд, нийгмийн хөгжлийн талаар явуулж байгаа үйл ажиллагааны талаар сонсож дуулснаа хэлээд, Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого баримталж буйг нэн түрүүнд онцоллоо. Одоогоос 10-аад жилийн өмнө батлагдан мөрдөгдөж эхэлсэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг тэрээр дурдаад, УИХ-д хэлэлцэгдэж буй хуулийн шинэчилсэн төсөл батлагдсанаар энэ салбарын эрх зүйн орчин урьд өмнөхөөсөө улам сайжирна гэдэгт найдаж байна гэв.

Уулзалтад Ерөнхий сайдын ахлах завлах Д.Батбаяр, Гадаад бодлогын зөвлөх Д.Даваасүрэн нар байлцав.

/Засгийн/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button