Сод ертөнц хүүхдийн дууны их наадмын ялагч маргааш тодроно
Сод ертөнц хүүхдийн дууны их наадмыг анх удаа зохион байгуулан маргааш шилдэгээ тодруулах гэж байна.
Нийслэлийн хүүхэд залуучуудын газар, UBS телевиз, Жи энтертэйнмент компани, Омега студи хамтран анх удаа хүүхдийн дууны их наадам зохион байгуулж анхан шатанд 400 гаруй хүүхэд шалгуулсанаас сүүлийн шатанд цэцэрлэгийн нас болон сургуулийн бага анги 7-10 насын 20 хүүхэд тунаж үлдээд байгаа юм байна.
Сод ертөнц ийн шалгаруулалт хэдий хугацаанд хэрхэн явагдсан талаар Жи энтертэйнмент компаний захирал Д.Ганболд ийнхүү ярьж байна.
үideo1
Бага насны хүүхэд багачуудын авъяас билгийг нээх, олонд таниулах, тэдэнд үлгэр дууриал болгох, эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ авъяасыг хөгжүүлэхэд сэдэл болж өгөх зорилготойгоор энэхүү хүүхдийн дууны их наадмыг анх удаа зохион байгуулж байгаа юм.
Нэг удаагийн шалгаруулалт хийгээд л үр дүнгүй болдог олон тэмцээн уралдаан байдаг. Энэ удаад Сод ертөнц хүүхдүүдтэй цаашид яаж хамтран ажиллах гэж байна вэ?
үideo2
Хүүхдийн дууны их наадмын 3-р шатанд тэнцсэн 20 хүүхэд тус бүрт
Сод ертөнц хүүхдийн дууны их наадмын тусгай байрын медаль, удахгүй болох хүүхдийн баярын бэлэг, видео клип хийлгэх эрх, Хүүхдийн дууны DҮD -нд дууг оруулах эрх, ивээн тэтгэгчдийн шагнал байгаа аж. Харин тэргүүн байр эзэлсэн 2 насны ангиллын нийт 2 хүүхдэд наадмын алтан медальөгөх бөгөөд Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын алтан медаль, Үл мэдэх цэцэгхэн хотхонд нэвтрүүлэгт оролцох эрх, Гонконгийн Диснейлэндэд аялах эрх өгөх юм байна.
Эцсийн шатны шалгаруулалтыг маргааш өдрийн 19 цагт UB palace-ийн концертийн их танхимд Сод хүүхэд тодрох ажээ.
Т.Оргил /olloo mn/