Эмэгтэй уулчид Эверестийн оргилд хөл тавьсан
Өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд дэлхийн дээвэр хэмээн нэрлэгддэг Эверестийн оргилд хөл тавихаар эх орноосоо мордсон билээ. Эмэгтэй уулчдын багт зургаан уулчин явж гавьяат тамирчин Г.Өсөхбаяр зөвлөхөөр нь ажилласан юм. Дэлхийн дээврыг зорьсон энэ 2 сар гаруй хугацаанд уулчдын талаар янз бүрийн мэдээлэл цацагдаж байсан юм.
Явсан маршрутын талаар эмэгтэй уулчдын багийн ахлагч Б.Гангаамаа ийнхүү ярьж байна.
үideo1
Дэлхийн ноён оргил Эверестэд гарах дайралтаа тамирчид зэрэг эхэлсэн ч гэсэн МУГТ Г.Өсөхбаяр дэлхийн дээвэрт төрийнхөө далбааг дахин мандуулж чадсан билээ. Харин эмэгтэй уулчдаас Д.Эрдэнэтогтох хамгийн өндөрт буюу 8700 метрт гарч замынхаа 95 хувийг туулснаар Эверестийн оргилд гарсан гэсэн амжилтыг үзүүлсэн байна.
Д.Эрдэнэтогтохын Эверестэд гарах явцад нүд хараагүй болсон гэсэн мэдээ эх нутагт нь түгээд байсан билээ. Энэ талаар Д.Эрдэнэтогтох ийнхүү ярьж байна.
үideo2
Ууланд дайралт хийж байх явцад ямар тохиолдолд хараагүй болдог талаар МУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга ОУСМ Ж.Баянцагаан ийнхүү ярьж байна.
үideo3
Зургаан уулчнаас Ч.Тэрбиш, Д.Эрдэнэтогтох, багийн ахлагч Б.Гангаамаа авиралт хийсэн бол Г.Өсөхбаяр дэлхийн дээвэрт төрийнхөө далбааг мандуулж чадсан билээ.
Т.Оргил /olloo mn/