Олон улсын бага хурал болно
бага хурлыг 2006 оны 6 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус хуралд олон улсын эрдэмтэн, судлаач 25 болон 17 орны засгийн газрын төлөөлөгч зэрэг 42/ оролцох юм.
Хурлаар 2003 оны 9 дугаар сард Улаанбаатар хотноо хуралдсан АШСТО-ын Ү бага хурлын шийдвэрийн хэрэгжилтийн явц байдал, үр дүн болон энэ оны 10 дугаар сарын 30-аас 11 дүгээр сарын 2-нд Катар улсын Доха хотноо чуулах АШСТО-уудын ҮI бага хурлын бэлтгэл ажлын талаар хэлэлцэх юм. АШСТО-ын Ү бага хурлын даргын хувьд манай улс хурлын мөрөөр авч хэрэгжүүлсэн үйл ажлллагаагаа тайлагнах, энэхүү үйл явцаас олсон туршлага, сургамжаа олон улсын судлаач, эртэмтэд болон бусад улс оронтой хуваалцах, тэдний санаа бодол, зөвлөмжийг тусгах зорилготой хурал юм байна. хурлын талаар зохион байгуулагчаас нь тодруулсан юм. Бичлэгээс үзнэ үү
үideo1
үideo2
үideo3
АШСТО-ын Ү бага хурлын шийдвэрийг үр дүнтэйгээр хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран АШСТО-ын Ү бага хурлын шийдвэрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх нь төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд түүний хүрээнд Улаанбаатарын Тунхаглал, Үйл ажиллагааны хөтөлбөрт заасанчлан Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлт, Ардчиллыг бэхжүүлэх Үйл ажиллагааны хөтөлбөр, Улс орны мэдээллийн хуудас боловсруулах зэрэг ажлыг хэрэгжүүлсэн. Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах ажил нь ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудаас өөрийн орон дахь ардчилалд үнэлэлт дүгнэлт өгөх анхны оролдлого болсноороо онцлогтой юм.
Энэхүү үнэлэлт, дүгнэлтэд үндэслэн Монгол Улс дахь Ардчиллыг бэхжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулсан. Үндэсний хөтөлбөрийн төслийг 2005, 2006 онд 2 удаа үндэсний хэмжээний бага хурлаар хэлэлцүүлсэн юм.
А.Баярмаа Оллоо.МН