Монгол улсын эрх зүйн тогтолцооны удиртгал
Эдгээр хүний нэг нь ШУА-ын гишүүн, академич, доктор, МУИС-ийн тэргүүлэх профессор С.Нарангэрэл бөгөөд тэрээр энэ удаад Монгол улсын эрх зүйн тогтолцооны удиртгал хэмээх номыг олон нийтэд өргөн барьж байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын нэгдсэн тулгар төр байгуулагдсны 800 жилийн ойд зориулж, ШУА-ын гишүүн, академич, доктор, МУИС-ийн тэргүүлэх профессор С.Нарангэрэл Их Монгол улс байгуулагдснаас хойш эдүгээг хүртэлх Монгол улсын төр ёс, эрх зүйн хөгжил, хувьсалыг нэгтгэн дүгнэж, тодорхой, товч, системтэй, логик дэс дараалалтай, орчин үеийн шаардлагад нийцэхүйцээр баялаг эх сурвалжид тулгуурлан бичсэн цуврал бүтээлээ төрөлх болон гадаад хэл дээр хэвлүүлэн уншигчдад өргөн барьж байгаа. Тодруулбал Монгол хэл дээр туурвисан бүтээл нь Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо харьцуулсан эрх зүй судлал.., (2001 он УБ.,); Монгол улсын эрх зүйн тогтолцооны удиртгал (2003 он УБ.,,) зэрэг ном юм.
Харин гадаад хэл дээрхи бүтээл нь ОХУ-ын Москвагийн Олон Улсын Харилцааны Их Сургуулийн (МГИМО) эрдэмтдийн хянан тохиолдуулснаар 2004 онд орос хэл дээр бичиж хэвлүүлсэн Правовая система Монголий (Монгол улсын эрх зүйн тогтолцоо) хэмээх ном ажээ. Монгол улсын эрх зүйн тогтолцооны удиртгал, номыг хятад хэл дээр БНХАУ-ын Өвөрмонголын Их Сургуулийн судлаач профессорын орчуулгаар 2004 онд хэвлэн гаргажээ. Түүнчлэн Монгол улсын эрх зүйн тогтолцоо, хэмээх номоо англи хэл дээр бичсэнийг нь Япон улсын Нагояагийн Их сургуулийн эрдэмтдийн хянан тохиолдуулсанаар 2005 онд хэвлэжээ. Герман хэл дээр (Монгол улсын эрх зүйн тогтолцооны удиртгал, номыг нь ХБНГУ-ын Мюнхений Их Сургуулийн эрдэмтний хянан тохиолдуулснаар 2005 онд хэвлэсэн байна.
Эдгээр ном Монгол улсын эрх зүй нь дэлхий дахины эрх зүйн тогтолцооны салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон төдийгүй түүний хөгжилд оруулсан түүхэн хувь нэмэр ба Монголын эрх зүйн хөгжлийн эдүгээгийн байдлыг гадаадад таниулах, сурталчилахад чухал хэрэщээтэй бүтээл болсон гэж гадаадын эрдэмтэд судлаачид үзжээ. С.Нарангэрэлийн эдгээр бүтээл хэвлэгдсэнээр Монгол улс НҮБ-ын гишүүн улс орнуудын дотроос эрх зүйн тогтолцооныхоо талаар дэлхийн түгээмэл хэл дээр ном гаргасан цөөн тооны улсын эгнээнд багтаж чаджээ.Түүнтэй Монгол улсын хуулийн талаар тодруулсан юм. Бичлэгээс үзнэүү
үideo1
үideo2
Академич С.Нарангэрэл эдгээр номоо бичих, орчуулах, хэвлүүлэхэд Засгийн газраас нэг ч төгрөгийн зардал гаргуулаагүй бөгөөд харин хувийн мөнгө болон гадаадын зарим их сургуулийн эрдэмтэд, олон улсын зарим байгууллага түүний санаачилгад дэмжлэг үзүүлсэн ажээ.
С.Нарангэрэлийн зохиож, 2006 онд хэвлүүлсэн 30 мянга гаруй нэр томъёо, хэллэг бүхий томоохон хэмжээний Хууль зүй судлалын англи-монгол тайлбар толь нь Монголын хууль зүйн шинжлэх ухааны орчин цагийн шилдэг бүтээлийн тоонд зүй ёсоор орсныг энэ дашрамд тэмдэглэх нь зүйтэй юм гэдгийг түүний шавь онцлон дурдсан юм.
А.Баярмаа Оллоо.МН