МАХН-ын марафон хаа сайгүй онигоо дэлгэж байна

ямагт боловсон хүчний боловсронгуй бус бодлогоор олны хэл ам болж явах төлөвтэй. Шинэ бүтэц, бүрэлдэхүүн тус намын толгойд гараад ч хэтэвчний зузаан, танилын хапуун нүүрээр шийдвэрлэдэг боловсон хүчний хачин бодлого нь хэвээр л байх юм. Хэн их мөнгө өгсөн, чи манай хүрээний хүн мөн юм бол гэх буюу эсвэл миний төлөө кноп дарах уу гэсэн шалгуураар асуудалд ханддаг нь МАХН-ын парадокс болчихоод байгааг нуух аргагүй.

Иймэрхүү гажгаа засварлах санаа өвөрлөж намын шинэ удирдлага боловсон хүчиндээ цус сэлбэхээр шийдвэрлэсэн билээ. Цоо шинэ боловсон хүчин бэлтгэн гаргах зорилготой гэж тэд үүнийгээ тодорхойлсон. Наанаа ийм сайхан нэр зүүж байгаа ч цаагуураа тэр нь ирэх сонгуулиар давхих битүү морьдын бага сунгаа болох нь тов тодорхой ойлгогдоод байна.
Өөрсдийнх нь хүмүүс ч яг ингээд ойлгочихсон яваа юм билээ л дээ. Гэтэл үнэн хэрэгтээ зүгээр л нэг боловсон хүчний цус сэлбэлт байхгүй юу. Юун сонгууль монгууль, УИХ-ын гишүүний сандал ширээ Намын батлах гардсан хэдэн нөхрийн чанар чансааг ер нь нэг шалгаад авъя л гэсэн ажил юм билээ. Намын гишүүн хэрнээ үйл ажиллагаанд нь оролцдоггүй, оролцсон ч идэвхгүй царайлдаг, за тэгээд намаасаа бүүр төсөөрөөд явчихсан, алсарч одсон зарим хэдэн гишүүнийхээ байр байдлыг тандаадахъя гэж буй юм байна. Тэгээд энэ ажлыг намын анхан шатны нэгж байгууллагуудынхаа туслалцаатайгаар гapдан хэрэгжүүлэхээр болж.

Аймаг, сумд дахь намын анхан шатны байгууллагаас 2-3 хүнийг нэр дэвшүүлэн гаргаж ирээд намын хороогоор хэлэлцүүлсний дараа Удирдах зөвлөлд хүргүүлэх учиртай юм, Хүмүүсийн ойлгож байгаагаар Удирдах зөвлөл 200 гаруй кандидатын дундаас хамгийн из-вестный 76-г нь сонгож аваад бусдыг нь намынхаа нөөцөд байлгаж байгаад төрийн албан тушаалд томилох юм даг уу даа. Иймэрхүү марафон маягийн үзэгдэл Монголын улс төрд цоо шинэ биш л дээ, уг нь ч. Ардчилсан нам даргаа тодруулах гэж нэг хэсэг ингэж л байсан. Тэднийхэн жинхэнэ шударга сонголт боллоо л гэдэг, үнэн хэрэгтээ аль ч даргынхаа үед Ардчилсан нам сайн нэр даанч цөөхөн сонссон бил үү дээ?! Яг л тэрэн шиг юм МАХН-ын дунд өрнөх янзтай болоод ирж байна.

Мөнгөтэй, зальтай хэдэн хүнээс хагацах гэж ийм алхам хийж байгааг бол ойлгоно. Гэхдээ жив жирийн гишүүдийнн дундаас тодруулсан марафон ч өнөөгийн ларадоксыг халж чадна гэдэгт иггэх нь юу л бол доо. Нэг сарын хугацаатай өрнөж буй боловсон хүчний нөөц бэлтгэх марафонд ердөө л хоёр катөгорийн дагуу кандидатууд тодорч байгаа бо-лолтой. Нэг дэх нь намын гишүуд өөрийн мэддэг хүнээ хэлж байна, хоёр дахь тохиолдолд нөгөөх л зальтай нөхдүүд наана цаана нь шагалзсаны хүчинд нэрлэгдэж байгаа юм байх.

Тулалдаанд зөвхөн шонхрууд ниснэ гэдэг шиг өнөөх хашруудын нэр нэг, хоёроор дурайж байгаа бололтой. МАХН-ын Ц.Шаравдорж, Т.Ганди, Ч.Улаан, Ц.Нямдорж гээд аль цагийн хүмүүс зодгоо тайлах болоогүй гэдгээ харуулж байгаа гэнэ. Сонирхолтой нь УИХ-ын дарга Ц.Нямдорж Увсаасаа нэгээр гарч ирсэн бол хаа байсан Ц.Мөнх-Оргил Дорнодын нэгэн буриад сумаас хоёроор нэрлэгдсэн аж. Энэ ч гайгүй, эндхийн Т.Ганди гишүүн тээр тэнд Увсаас гарч ирсэн гэхчлэн ярих сонин мундахгүй бололтой.

Нэгэнт ирэх сонгуулийн нэр дэвшигчдийг тодруулна гээд хаа хаанаа ойлгочихсон юм болохоор өнөө мэдээллээс тасархай намын үүруүд нь бүүр төөрөлдсөн яваа гэнэ. Зарим газар алиа алиа юм их болж байгаа сурагтай. Хэн ч парламентын гишүүн болж болно гэсэн хандлагаар хандаад байх шиг. Энэ утгаараа МАХН хэн ч биш үүдийн, дурын амбицтангуудын хүслийг бадраагаад хаячихжээ, янз нь. Ерөнхийдөө боп МАХН-ын марафон хаа сайгүй онигоо дэлгэж байна. Нийслэлийн Сонги-нохайрхан дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга бүсгүй таньдаг бүхэн рүүгээ утастаж Найз нь УИХ-д нэр дэвших боллоо ш дээ гэж сайрхсан ч гэх шиг. Зарим нь одоогийн УИХ-ын гишүүд, сайд руу утас цохиод Би өөрийг чинь ялчихлаа гэх ч юм уу Та арван хэдэд орсон, харин би нэгээр гарлаа гэж онгирсон ч байх шиг.

Сүхбаатар аймаг дахь намын үүрүүд рүү Оюунцэцэг гэж эмэгтэй ярьж, гэнэтхэн нутаг орныхондоо хайраа илчлээд авсан гэнэ. Сүхбаатар дүүргийн Засаг даргын албанаас чөлөөлөгдсөн Ц.Цогзолмаа гэхэд л намын үүрүүддээ очиж Би ажлаа өгсөн болохоос намаа өгөөгүй шүү. Тэр Мөнх-Оргил юу юм бэ, хамаагүй шүү гэх зэргээр гишүүдээ дарамтлаад авчээ. 2000- 2004 оны үед дэд сайдаар ажиллаж байсан нэгэн бүх дүүргийн намын хороодоор өөрийн биеэр явж, үүрүүдийн хуралд нэгбүрчлэн суун лоббидож яваа сурагтай. Зарим нөхөд яг сонгуулийн үеийнх шиг өөрийн мөрийн хөтөлбөр боловсруулчихсан, бөөн зураг хөрөг болсон сонин хэвлүүлээд үүрүүдэд тарааж явна гэнэ. Увсад гэхэд л худалдааны төвөө галд шатаалгасан Г.Алтан хоёроор гарч ирсэн юм байх. Аав, ээж хоёроор нь мэдэх нутгийнхан түүнийг нэрлэсэн бололтой. Гэхдээ энэ эмэгтэйг улс төрч гэж үзэх үү, төрийн албанд ажиллаж байх нь хэрэгтэй юү, эсвэл бизнесээ үргэлжлүүлэх эсэхийг тааварлахад бэрх л юм. Нийслэлийн Баянгол дүүрэгт намын даргаа санаатай ч юм шиг, санаандгүй ч юм шиг унагаад Засаг дарга нь цоролзоод гарч ирдэг нь ойлгомжгүй. Намын дарга, тойргийн нь гишүүн, Ерөнхий сайд хүн тийм нэр хүндгүй болчихсон юмуу гэхэд эргэлзмээр. Энэ мэт хачин сонин үзэгдэл их гарч байна. МАХН-ын шинэчлэлийн хүрээнд хийж байгаа ажлын нэг энэ л дээ. Уг нь жинхэнэ зорилгоо биелүүлж чадвал намын шинэчлэлд жижиг биш дэвшлийг авчрах нь дамжиггүй. Даанч хэдэн амбицтай нөхдийн тэнэглэл дунд юу ч биш болж дуусч мэдэхээр байна. Харагдах өнгөндөө онигоо шиг санагдавч цаанаа хэчнээн сөрөг үр дагавар дагуулж байгааг хэлээд ч юухэв.

(Ардын эрх 107/385)
Т.МӨНХТУНГАЛАГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button