Э.Бат-Үүл Авилгын эсрэг хуулийг батлахгүй бол УИХ тарах хэрэгтэй

Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар уг хуулийн төслийг анх удаа хэлэлцсэн юм. Ажлын хэсэг төрийн албан хаагч албан тушаалынхаа эрх мэдлийг хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж, авах үйлдэл, эс үйлдэхүйг авилга гэнэ гэж тодорхойлжээ. Мөн авилгыг хээл хахууль авах, өгөх, шан харамж авах, өгөх, албан эрх мэдлээ урвуулан хэтрүүлэх, албан үүргээ биелүүлэхгүй байх, албаны эд хөрөнгийг завших, зориулалтын бусаар зарцуулах, хууль бусаар хөрөнгөжих, гэмт хэргийн орлогыг угаах, авилгалд хамрагдах үйлдлийг нуун дарагдуулах, авилгад хамрагдах үйлдлийн хэргийг шүүн таслах ажиллагаанд саад учруулах гэсэн есөн хэлбэртэй гэсэн байв. Авилгын дээрх тодорхойлолт, хэлбэрүүд гишүүдийн дунд баахан хэрүүл дэгдээж орхисон.

Б.Батбаяр гишүүн

-Хуулийн төслийг нэлээд их уншлаа. Би ерөөсөө ч ойлгосонгүй. Ойлгомж муутай төсөл байна. Давуу байдал үүсгэх гэж юуг хэлээд байгаа юм бэ. Авилгын үндсэн хэлбэр гээд баахан зүйл байна. Хүнийг баривчилж, шоронд хорьж болдог ийм том эрх мэдэлтэй хуулийг сайн бодож боловсруулахгүй бол олон хүн хэлмэгдэнэ шүү. Авилгатай тэмцэх байгууллагын комиссар, дэд комиссарыг нэг хүн томилох нь. Ингэж болохгүй. Комиссарыг дундаас нь сонгох хэрэгтэй. Хэн нэгэн эрх мэдэлтэй хүний гарын хүн байх ёсгүй.

С.Баярцогт

-Ажлын хэсгийг тодорхойлолтоо сайн харахыг хүсье. Авилга гэдэгт бүх албан тушаалтны гэмт хэргийг оруу-лах нь. Ер нь хуулийг авилгатай тэмцэх байгууллагын, хөрөнгө орлогын мэдүүлгийн гэж хоёр хэсэг хуваах хэрэгтэй. Бид бүгд авилга гэж ярьсаар байгаад хүүхэд хүртэл авилга гэж хэлж хэлд ордог болох нь.

Б.Батбаяр

-Энэ үнэхээр болохгүй. Хэлмэгдүүлэлтийн нэг үүр болно. Бусдад давуу эрх олгох гэдгийг ойлгохгуй байна. Хэнийг ч хэрэгт оруулж болохоор хууль байна.
С.Баярцогт, Б.Батбаяр нарын гишүүд энэ мэтээр авилгын тухай тодорхойлолт, хэлбэрийг эрс эсэргүүцэж хурал даргалагчаас байн, байн зөвшөөрөл авч, заримдаа зөвшөөрөлгүйгээр үгээ хэлж байлаа.
Харин тэдний эсэргүүцлийн эсрэг ажлын хэсэгт багтсан гишүүд ийн хариулсан юм.

Э. Бат-Үүл

-Тодорхойлолт маш ойлгомжтой байна шүү дээ. Энэ тодорхойлолт дээрээ үндэслээд есөн хэлбэр гаргасан. Одоо мөрдөж буй хууль тогтоомж хүнийг хэлмэгдүүлж байгаа. Харин Авилгын эсрэг шинэ хууль батлагдвал хэлмэгдүүлэлт үгүй болно.

Д.Идэвхтэн

-Хүн эрх мэдлээ урвуулан ашиглаад өөртөө болон бусдад давуу байдал бий болгодог. Өөртөө ашиг хонжоо олох, бусдад давуу байдал болгохоор шан харамж өгдөг. Тодорхойлолт дээр маргаад байх зүйл байхгүй ээ.

Улсын ерөнхий прокурор М.Алтанхуяг

-Авилгалтай тэмцэх хуулиар хүн шийтгэхгүй. Хууль нь хоёр салаалж, нэг хэсгийг нь Эрүүгийн, ёс зүйтэй холбоотой хэсгийг нь холбогдох хуулиар шийднэ. Авилгатай тэмцэх хууль бол нийгмийн үзэгдлийг тодорхойлж буй ерөнхий хууль юм. Төсөл боловсруулсан ажлын хэсгийнхэн ийн тайлбарласан ч С.Баярцогт гишүүн байр суурьтаа хэвээр байлаа. Тэрээр, авилга авилга гэсээр байгаад Монгол Улс тэр чигтээ авилгалд автсан мэт болгоод байна. Авилгад хоёр хүн оролцдог. Гэтэл нэг талын оролцогчийг тооцохгүйгээр албан тушаалаа урвуулсан хүнийг л яриад байх юм. Ингэвэл бүх албан тушаалтан авилгын хэрэгт холбогдож, авилга улам газар авна шүү. Авилгатай тэмцдэг мундаг хүн болж байна гээд өөрсдөө ороогдов оо гэж гишүүдэд анхааруулна билээ. Энэ үеэр Хууль зүйн байн-гын хорооны дарга Ц.Мөнх-Оргил хэн нэгнийг эрүүгийн хуулиар шийтгэх тухай хуульд байхгуй гэж хэлсэн ч С.Баярцогт гишүүн, байлгүй яах вэ, гэмт хэргийн үндэслэлийг нь хуулиар гаргаж байна шүү дээ гэж хэлж байв. Харин Э.Бат-Үүл гишүүн С.Баярцотт гишүүнийг ил байгаа зүйлийг яагаад харахгүй байгааг ойлгохгүй байна гээд авилга хавтгайраагүй гэж ярихаа болиорой. Хавтгайрсан шүү гэж сануулсан. А.Цанжид, гишүүний тайлбарласнаар авилгыг ном зохиолд олон янзаар тодорхойлдог байна. Тэрээр хуулийн төслийн тодорхойлолтыг боломжийн гэж дүгнэв. Харин шалгалт ирэхийг мэдээд тэдэнд мөнгө өгч, шалгалтыг оруулалгүй буцаасан бол эс үйлдэхүй болно. Энэ нь хүмүүст сайн бууж өгөхгүй байх шиг. Үг найруулгыг нь засаад цаашаа хэлэлцвэл яасан юм бэ гэж хэлсэн. З.Энхболд гишүүн үг хэлэхдээ хоёр байнгын хорооны гишүүд ойлголтын зөрүүтэй байна гэв. Төрийн байгуу-лалтын байнгын хорооны гишүүд хуульч биш болохоор хуулийн хэллэгүүдийг сайн ойлгохгүй байх шиг байна гэж тэрээр хэлсэн нь туе байнгын хороон дарга Д.Дондогоос хатуу үг сонсоход хүргэсэн юм. Д.Дондог дарга, ингэж байнгын хороогоор нь ялгаж ярьж, доромжилж болохгүй шүү. Би чамд хоёр дахь удаагаа хэлж байна. Манай байнгын хорооныхон хуулиа сайн уншсан, ойлгосон гэж ширүүлэв. Үүний дараа да-хин маргаан дэгдсэн юм.

С.Баярцогт

-Авилга, хээл хахууль гэсэн хоёр өөр зүйл Монголд бий. Үүнийгээ бид ялгаж чадахгүй байна. Албан тушаалын гэмт хэргийг авилга гэж нэрлэдэг газар хаана ч байхгүй. Та нар гаднын турхиралтаар ийм зүйл хийж байна.

Ц.Мөнх-Оргил

-Чи хуульч нэр зүүчихээд ийм энгийн зүйлийг ойлгохгүй байх даа яахав. Гаднын турхиралт гэж байхгүй. Авилгын эсрэг НҮБ-ын конвенцод ингэж заасан байдаг юм.

С.Баярцогт

-Нийгэм авилга, хээл хахууль хоёрыг ялгахгүй байгаа. Нийгэмд баахан улс төр хийчихээд хуулиа ингэж баталбал ёстой бүтэхгүй. Ер нь албан тушаалын гэмт хэргийн хууль гээд нэрлэчихье. Авилга гэдэг үг наад хуульд чинь тохирохгүй байна.

Ц.Мөнх-Оргил

-Ард түмэн авилга гэдгийг бидэнтэй бидэнгүй сайн ойлгож байгаа. Чи үүнд санаа зоволтгүй.
Энэ үеэр Б.Батбаяр гишүүн, авилгыг хараад нуун дарагдуулвал шоронд хийнэ гэж байна. Аав, ээж хоёр нь авилга авеныг хүүхэд нь хэлээгүй бол шоронд нь орох нь л дээ. Дэндүү хатуу. Яг л 1937 оны хэлмэгдүүлэлт гэж хэлсэн. Үүнд Э.Бат-Үүл гишүүн, шоронд орно гэж хуульд байхгүй байгаа шүү гэж хариулах сонсогдлоо.
Үүний дараа авилгын тодорхойлолтыг батлахаар санал хураахад 18 гишүүнээс 10 нь зөвшөөрсөн. С.Баярцогт, Б.Батбаяр, Д.Арвин, Р.Эрдэнэбүрэн нар авилгын тодорхойлолт хэт өргөн хүрээтэй байна гэж, Р.Бадамдамдин гишүүн эсрэгээр нь тодорхойлолтыг илүү өргөн болгох хэрэгтэй байна гээд цөөнх болсон. Харин авилгын хэлбэрүүд дээр гишүүд санал зөрсөн хэвээр байсан бөгөөд С.Баярцогт гишүүн, есөн хэлбэрээс тав нь авилгад хамрагдахгүй гэж дүгнээд үүнийгээ Таван хошуу хууль гэж нэрлээч гэж егөөдлөө. Ингээд санал хураахад 11 гишүүний саналаар авилгын хэлбэрүүд унасан юм. Энэ үеэр Э.Бат-Үүл гишүүн амин сүнсийг нь ингэж унагаавал хууль бүхэлдээ утгагүй болон гэж дургүйцэж, харин Б.Батбаяр гишүүн, санал хурааж дууссан, одоо боллоо гэж гэдийв. З.Энхболд гишүүн, хоёр байнгын хороо хамтрахад ирц доод тал нь 35 байх ёстой. Өглөөнөөс хойш ирцгүй хуралдсан учир саналууд хүчингүй гэж заль гаргаад С.Баярцогтоос шогзантай гэж дүгнүүлсэн. Ц.Шаравдорж гишүүн ажлын хэсэг хүмүүсээс зөвлөгөө авч, дахин ажиллая гэсэн санал гаргав. Ц.Мөнх-Оргил гишүүний хэлснээр ажлын хэсэг Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, цагдаагийн байгууллага, эрдэмтэн, багш гээд бүгдийн саналыг сонсон байна. Иймээс дахин зөвлөөд ч илүү зүйл гарахгүй гэж тэрээр хэллээ.
Гишүүдийн хэрүүл энэ үед дээд цэгтээ хүрэв.

Э.Бат-Үүл

-Байнгын хороон дээр төслийг унагах үйл ажиллагаа явуулаад байна. Авилгын хуулийг хэлэлцэх нь үү, үгүй юу гэдгийг одоо ард түмэн харж байгаа шүү. Энэ бол Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолд заналхийлсэн зүйл шүү. Үүгээр худлаа тоглоод байх шаардлага байхгүй. Энэ хуулийг хэлэлцэхгүй бол УИХ тарах хэрэгтэй.

С.Баярцогт

-Хуулийг батлахгүй гэсэн хүн байхгүй шүү.

Э.Бат-Үүл

-Чи гаргахгүйг л хичээж байгаа шүү дээ. Чи хэзээний л дандаа дарга нараа ярьж байдаг хүн.

Ц.Шаравдорж

-Э.Бат-Үүлийн хэлдэг зөв. Хуулиа түргэн, чанартай батлах хэрэгтэй байна.

Э.Бат-Үүл

-Ц.Шаравдорж битгий манж үг хэлээд бай. Чи ч хуулийн эсрэг байгаа ш дээ. Битгий худлаа солиороод бай.
Энэ мэтээр гишүүд тохиролцож чадаагүйгээс завсарлага авч, бүлэг, зөвлөлөөр ярилцаж байж дараагийн долоо хоногт Авилгын эсрэг хуулийг хэлэлцэхээр хойшлуулсан юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button