Монголын төр дампуурсан, үгүй бол ажлаа хийж чадахгүй байна

Бидний гол ажлын нэг нь намыг шинэчлэх аяныг их хурлаасаа хойш эхлүүлэн орон нутагт үргэлжлүүлэн явуулах шинэчлэлийн аян байсан. АН-ын хувьд бид нийтэд нээлттэй, ард түмэнд ойрхон, тэдний санаа бодлыг ойлгодог нам байх чиглэлээр намынхаа бүтэц зохион байгуулалтыг өөрчилж дурмийн дагуу ажилласан. Өнгөрсөн хугацаанд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Багануур дүүрэг, Говь-Сүмбэр, Дундговь, Дорноговь Өмнөговь аймгуудаар явлаа. Шинэчлэлийн үйл ажиллагаанд манай намын удирдлага, аймгуудын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд орон нутгийн намын удирдлагууд өргөн оролцлоо. Өнөөдөр ҮЗХ-гоор хэлэлцэж байгаа 10 журам ч энэ шинэтгэлийн аяны үргэлжлэл юм. Цаашдаа шинэтгэл маань бусад аймгууд руу үргэлжилж явах юм.

Дорнод аймгийн хувьд маш сайн зохион байгуулсан. Шинэтгэлийн үйл ажиллагааг бид үргэлжлүүлж намыг шинэтгэнэ гэдгийн хамгийн гол амин сүнс нь юу байна вэ гэвэл намыг залуучууд, эмэгтэйчүүдээр, бүтээлч хүмүүсээр бэхжүүлэхэд анхаарах шаардлагатай юм байна. Сүхбаатар аймагт ажиллаж байхад сум багт ажилладаг иргэд манай нам руу тэмүүлэх хандлага илт мэдэгдэж байлаа. МАХН эрх барьж байгаа аймгуудад зүйрлэж хэлбэл цаг эогссон байдал ажиглагдаж байсан.

Намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, цаашдаа АН Монгол Улсын хэмжээнд улс төрийн тэргүүлэх хүчин болох боломжтой юм байна гэсэн ойлголт манай гишүүдийн дунд бий болж, нам руу хандсан хандлага, намд шинээр гишүүн элсэх үйл ажиллагаа маш эрчимтэй явагдаж байсныг тэмдэглэх хэрэгтэй. Шинээр гишүүн элсэхээс гадна бусад намуудаас манай нам руу маш олон гишүүн орж ирж байлаа. Эх орон намаас олон гишүүд манай намд орж ирсэн.

Дундговь аймагт хуралдаж байхад УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн АН-ыг сонгож байгаагаа хурал дээр зарласан. Улаан гэж яригддаг Дорноговь, Чойр, Говьсүмбэр зэрэг аймгуудад очиход хөх болох боломж бүрэн байна. Хөх байгаа аймгууддаа ялалтаа хадгалах чиглэлд их ажиллах шаардлагатай байна гэдэг нь ажиглагдаж байсан. Өмнөговь аймагт УИХ-ын гишүүн сайн ажиллаж байгаа.
Аймаг дээр гишүүд Их Хурлын гишүүнээр сонгогдоод дараа нь шинэ нам байгуулаад намаасаа гарч байгаа нөхдүүд намын батлахтайгаа хамт УИХ-ын гишүүний суудлаа өгч байх ёстой гэж ярьцгааж байсан. Намын гишүүдийн санаачлага олон жилийн хөдөлмөрөөр гарч ирсэн хүмүүс нэг өдөр шинэ нам байгууллаа гээд гараад яадаг, ямар ч хариуцлага хүлээдэггүй. Батлахаа, гишүүнчлэлээ буцааж өгдөг.

УИХ-ын гишүүний суудлаа ч давхар өгөх ёстой гэж байв. УИХ-д сонгогдсон, УИХ-ын сонгуулийн дүнд бүрэлдсэн олонхи цөөнх гэсэн ойлголт байдаг. Энэ Их Хуралд АН олонхийн суудал аваагүй тохиолдолд 35 суудалтай байлаа гэхэд бусад намәас дөрвөн гишүүн татаж авах байдлаар олонхи болж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн зүйл юм. Энэ асуудлыг бид цаашдаа хуульчилж оруулж байх нь зүйтэй юм. Бид энэ ҮЗХ-ны хурлаараа ирэх сонгуулийн онцлогийн талаар зөвлөлдөх шаардлагатай байгаа.
Намын шинэ дүрмээр нэг сайн зүйл гарч ирсэн. Ямар нэг дархлагдсан бүтэц, албан тушаалтан намд байхгүй болж байгаа нь чухал зүйл болов уу. Энэ нь УИХ-ын гишүүн Засгийн газарт сонгогдсон бол шууд ҮЗХ-ны гишүүн болдог байсан. Одоо бол тухайн үүрт харъяалагддаг, тэндээсээ сонгогдож орж ирдэг болсон байгаа. Үүнийг манай намын гишүүд дэмжиж байна. Мөн намынхаа хариуцлагыг бий болгож чадсан. АН-ыг ардчилалгүй нам гэж хэлдэг хүмүүс цөөхөн байгаа. Харин хариуцлагын систөмээ бүрэн бий болгож чадаагүй нам гэсэн шүүмжлэл байгаа.
АН ард түмний хүлээсэн, хүлээж байгаа зүйлийг гаргаж ирдэг, түүнийг шиидаэрлэхиин телөө ажиллаж чадаж байгаа нам гэдгээ харуулж байна.

Ялангуяа манай УИХ-ын гишүүд, иргэдийн төлөөлөгчдөөс сонгогдсон манай гишүүд тухай тухайн бүтэцдээ ажиллаж байгаа энэ үйл ажиллагаа нь харуулж байна. АН шиг асуудал дээр тодорхой байр суурьтай нам алга байна гэдгийг юугаар баталж хэлэх гэж байна гэвэл татварын хуулин дээр бидний байр суурь маш тодорхой. Аж ахуйн нэгжийн, хүн амын орлого, НӨАТ-ын албан татвар, нийгмийн шимтгэл гээд дөрвөн 10 гэсэн маш тодорхой байр суурийг бид оруулж хэлэлцүүлсэн. Ашигт малтмалын хууль дээр өнөөдөр төр засгийн бодлого тодорхойгүй байхад манай намын бодлого маш тодорхой байгаа. Тогтвортой байдлын гэрээ гэдгийг дахин байгуулахаа больё. Хуулиараа, татварын хуулиараа бусад хулиа сайжруулаад хийгээд явья гэсэн ийм байр суурьтай байгаа. Баялгийг хэрхэн шударга хуваарилах вэ, яаж явуулах вэ гэдэг дээр манай намын байр суурь тодорхой байгаа. Хүүхдэд 10000 төгрөг олгох боломжтой гэдгийг гаргаж ирэн Их Хурал дээр хэлэлцүүлж байгаа нам бол АН гэдгийг тэмдэглэх нь зөв. Авлигын асуудал дээр бидний байр суурь маш тодорхой байгаа. Хуулиа гаргая, бие даасан байгууллагыг бий болгоё, тэр байгуул-лага тэр үүргийг УИХ-әас өгдөг болгоё, идэвхтэй ажиллья гэсэн ийм байр суурьтай байна.

Төрийн албанд манай намын байр суурь маш тодорхой байгаа. Төрийн албыг намын гишүүнчлэлээр ялгадаг байдлыг зогсооё. Хүний эрхийн асуудалд ч манай намын байр суурь бас л тодорхой байгаа. Өнгөрсөн хугацаанд ялангуяа 2000-2004 онд хүний эрх маш ихээр зөрчигдсөн. Одоо ч их хурал дээр онцгой хэлэлцүүлэг болж байна. Авилга хүний эрхийн асуудал дээр алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Цаг үеийн асуудалд АН тодорхой мэдрэмжтэй хандаж ирсэн гэдгийг хэлэх нь зүйтэй. Иргэдийн хөдөлгөөний үйл ажиллагаа, Тэдний тавьж байгаа асуудлыг сонсохгүй цагдаагийн хүчээр зогсоох, иргэдийн эрх чөлөөнд халдах үйл ажиллагаа гарсан.

Энэ шаардлагыг бид шаардаж Сүхбаатарын талбай дээр иргэдийн хөдөлгөөнийг дэмжиж цуглаан зохион байгуулсныг санаж байгаа байх. Ингэсний дараагаар өнөөгийн төр засгийн удирдлагуудын зүгээс хөдөлгөөнүүдтэй уулздаг, ярилцдаг ийм үйл ажиллагаа эхэлсэн. Ийнхүү АН-ын нэр хүнд өсч байгаа нь зарим хүний дургүйг хүргэж, зарим нэгнийг хүнд байдалд оруулж байгаа хандлага байна. Хуулиас дээгүүр ард түмний эрх ашгаас илүүтэйгээр асуудлыг тавьж шийдэх гэж оролддог эрх баригчдын байр суурь хэвээрээ байна. Тухайлбал, Их хурлын 46-р тойргийн нөхөн сонгуулийн асуудал. Сонгуулийн ерөнхий хороо хуулийн хүрээнд асуудлыг боловсруулж их хуралд оруулахад түүнийг намын шийдвэрээр зогеоосон. Энә сонгуульд МАХН бэлэн биш гэдгээ нотолж байна. Энэ утгаараа МАХН сонгуульд ороогүй байхдаа ялагдсан гэдгээ ч харуулж байна. Энэ зохисгүй асуудлыг АН засаж залруулах үүрэгтэй гэдгийг энд хэлэх нь зүйтэй. Өнөөгийн Засгийн газартай холбоотой хоёр гурван зүйлийг хэлье. Засгийн газар нэгдүгээрт тодорхой мөрийн хөтөлбөргүй байна. Өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна гэж хэлээгүй, шинэ мөрийн хөтөлбөр орууллаа гэж мэдэгдээгүй. Нэгэнт хүний юман дээр орж ирчихээд бас түүнийг уламжлаад авч явах чадваргүй гэдгээ харуулж байна. Засгийн газарт байгаа гишүуд зөвхөн өөр, өөрийн хувийн тоглолтоо хийдэг, Засгийн газрын үйл ажиллагааг улс төрийн театр болгож ашиглаж байна. Үүнээс илүү эрчимтэй үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Эргэж хүмүүсээс хариуцлага нэхдэг чадвар энэ Засгийн газарт алга байна. Өөрсдөө хариуцлагагүй, ёс зүйгүй хүмүүс хариуцлагагүй байдлыг даамжруулж, улстөржүүлж байна. Энэ байдал өнөөдрийн Загийн газрын үйл ажиллагаанд асар тодорхрой харагдаж байна.

Засгийн газрын гишүүд нь Ерөнхий сайдтайгаа тэрсэлдсэн ойлгомжгүй байдал гаргадаг болж. Нэг хамт олон болж ажиллаж чадахгүй байна. Үндсэн хөтөлбөргүй болохоор энэ Засгийн газраас бүтээлч юм юу ч гарахгүй байна. Энэ Засгийн газар авилгатай хийх тэмцлийг үндсэндээ зогсоосон гэж хэлж болно. Ашигт малтмал, зэс алтны үнийн талаар энэ Засгийн газар тодорхой зоригтой алхмуудыг хийж чадахгүй, түүнчлэн салбар хариуцсан сайд нь ч энэ сэдвээр асуудал дэвшүүлж хэлэлцүүлэх чадваргүй байна. Энэ байдал нь гадаадын хөрөнгө оруулагчдад ойлгомжгүй байдал үүсгэж Ерөнхий сайд нь ч тодорхой шийдэл гаргаж чадахгүй болжээ.

Их хуралд байгаа их хурлын гишүүд хууль санаачилж оруулах ёстой. Сөрөг хүчний хувьд манай нам асуудлыг нягталж хууль санаачилж оруулах хэрэгтэй. Үүн дээр төр засгийн удирдагчид бодлого тодорхойлогчид тодорхой байр суурь гаргаж өгөх хэрэгтэй. Өнөөдөр нэг бол Монголын төр дампуурсан, үгүй бол ажлаа хийж чадахгүй байна. Орон нутагт явж байхад газар бүр байгаа тамгын газрууд ялангуяа МАХН-аас сонгогдсон олон жил ажиллаж байгаа хүмүүс зөвхөн өөрсдийн эрх ашгийг бодож байна. Энэ байдлыг солих арга нь сонгууль юм. Хоёр арга байна. Энэ нь ээлжит бус сонгууль хийх, нөгөө нь ээлжит сонгуулиар бүгдийг нь авч хаях хэрэгтэй. Өнөөдрийн шинээр бий болж байгаа зарим намуудын үйл ажиллагааг харахад тодорхой улс төрчдийн хувийн тоглолтыг хэрэгжүүлэх явдал болоод байна. Тэдэнд итгэх итгэл алга.

Энэ байдал эцэс болоосой гэж бодож байна. Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийг хачин хуулиар хорьж байна. Эмэгтэйчүүд, хүүхдүүд, ахмадуудад өршөөл үзүүлээсэй, авилга төрийн албыг буруу ашигласан этгээдүүдэд битгий өршөөл үзүүлээсэй гэж бодож байна. Хүүхдүүдэд энэ хуулийг хар хууль болгож төрийн дарамт бүү үзүүлээсэй. Нөгөө талаас ард иргэдээ тамлан зовоох тарчлаах гэмт хэрэгтэн болгохгүй гэсэн баталгаа алга болж, хүүхдүүд, ахмадууд, эмэгтэйчүүдэд өршөөл үзүүлээсэй гэж бодож байна.

Монгол 800 жилээ тэмдэглэхэд бид Монгол орныхоо нэр хүндийг эрх чөлөөтэй ардчилалтай хөгжиж чадах улс орон болсон гэдгийг харуулаасай. Иймэрхүү байдлаар манай нам энэ жилийн үйл ажиллагаанд хандах нь зөв болов уу гэж үзэж байна.

(Ардын эрх сонин 10/385)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button