Хуулиа мэддэггүй улсын байцаагчдын но

Улсын байцаагч гэхээр л төмөр нүүртэй гэгддэг төр гэрт ороод ирсэн юм шиг л санадаг, иргэд. Гэтэл өнөө хүндэлдэг, худлаа ярихдаа хэл нь чичирдэг улсын байцаагчид нь хуулиа мэдэхгүй байх юм. Эд­гээр тохиолдлыг Улсын ерөнхий прокурорын төлөвлөгөөт шалгалтаар илрүүлсэн байна.
Сэлэнгэ аймгийн Мандал су­мын гуравдугаар багийн иргэн Л.Чанцал зөвшөөрөгдөөгүй газарт байшин барьжээ. Тиймээс байгаль орчны улсын байцаагч Н.Нямдаваа түүнд хуулийн хариуцлага хүлээлгэж л дээ. Тэгэхдээ хуулийн заалтыг буруу хэрэглэж, 120 мянган төгрөгөөр торгожээ. Энэ нь ир­гэн Л.Чанцалд хуульд зааснаас доогуур хэмжээ аж.

Мөн Өмнөговь аймгийн улсын байцаагч Д.Сумъяа Цогтцэций су­мын иргэн Н.Батсайханыг зөвшөөрөлгүй газар дур мэдэн барилга барьсан үйлдэлд нь Газрын тухай хуулийн 61.1,4 дэх заалтыг үндэслэн 510 мянган төгрөгөөр торгосон нь улсын байцаагч хууль буруу хэрэглэсэн үйлдэл болсон байна.
Хуулиа мэддэггүй улсын байцаагчийн бас нэгэн алдаа Төв айм­гийн Алтанбулаг сумын байгаль хамгаалагч Т.Шатарчулууных. Тэрээр тус аймгийн Баянхангай су­мын нэр бүхий 17 малчныг өвөлжөө, хаваржааны нутагт зөвшөөрөлгүй буусан гэж Газрын тухай хуу­лийн 52.2-ыг баримтлан тус бүр 80 мянган төгрөгөөр торгожээ. Улсын байцаагчийн энэ үйлдэл нь харьяалал зөрчсөн хэрэг болсон байна.
Сүхбаатар аймгийн газрын хяналтын улсын байцаагч Б.Эрдэнэтуяа иргэн Энхжаргалд 10 мянган төгрөгийн торгууль ногдуулж, тус мөнгийг бэлнээр авсан байна. Харин уг мөнгийг тогтоосон хугацаанд нь олгоогүйг мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалтаар тогтоожээ. Газрын тухай хуулийг буруу хэрэглэсэн өөр нэгэн тохиолдол Дундговь аймагт гарчээ. Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газрын харилцаа, геодези зураг зүйн улсын байцаагч М.Батаа зөвшөөрөлгүй газар эзэмш­сэн иргэн Б.Отгонбаярыг Газрын ту­хай хуулийн 63.1.12 дахь заалтыг үндэслэн 200 мянган төгрөгөөр торгосон байна. Уг нь ийм тохиолдолд иргэнийг 200 мянган төгрөгөөр торгох ёсгүй. Харин байгууллага, аж ахуйн нэгжийг л энэ хэмжээний мөнгөөр торгодог ажээ.

Дээрх шалгалтаар ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй хэд хэдэн улсын байцаагчийн үйлдлийг илрүүлжээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Батбагана өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд Эрхи компанийг Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт барилга барихдаа 375 ам метр газрыг зөвшөөрөлгүй ашигласных нь төлөө хоёр сая 120 мянган төгрөгийн торгууль ногдуулсан аж. Гэвч торгуулийн шийтгэвэр гарч, хуулийн хугацаа хэтэрсэн байхад улсын байцаагч тус компанийг албадан гаргах ямар ч арга хэмжээ аваагүй байжээ.
Улсын байцаагчид албан тушаалаа ашиглан хуулийг хувийн сонирхолдоо ашигласан байж болзошгүй хэд хэдэн хэрэг байна. Дээр дурдсан Сүхбаатар аймгийн газрын хяналтын улсын байцаагч Б.Эрдэнэтуяа иргэн П.Энхжаргалд 10 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ. Гэвч торгуулийн энэ мөнгийг тогтоосон хугацаанаас хоёр хоногийн дараа тушаасан байна. Дорнод аймгийн Хэрлэн сумын улсын байцаагч Ж.Саран өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ч.Бат-Эрдэнэ, Ш.Гангамөрөн нарыг Газ­рын тухай хуулийн 63.1.3 дахь заалтыг үндэслэн тус бүр 85 мянган төгрөгөер торгожээ. Гэхдээ шийтгэх зөрчлийн тэмдэглэлд шалтгааныг тодорхой бичилгүй, Ч.Бат-Эрдэнийг торгосон шийтгэвэрт зөрчлийн утгыг тайлбарлаагүй, Ш.Гангамөрөнгөөр гарын үсэг зуруулаагүй байна.
Yүнд бас нэгэн жишээ дурдахад Өмнөговь аймгийн Гурвантэс суманд хууль зөрчин, гар аргаар алт олборлож байсан иргэдээс улсын байцаагч нь 17 ширхэг мотор, 11 вентляторыг хураан авчээ. Гэвч эдгээр эд зүйлсийг хэрхсэн нь тодорхойгүй байна.

Ардын эрх сонин 107/385

Б.Сүрэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button