Нийгмийн халамж үзүүлэх асуудлыг хэлэлцлээ
Төр, засгаас тэдэнд хэлмэгдэгсдийн нэгэн адил анхаарал тавих шаардлагатай байна. Иймээс энэ асуудлыг төр, засгийн холбогдох байгууллагуудад хандан энэ онд багтаан санал тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Х.Сампилноров мэдэгдлээ.
Тэрээр өчигдөр болсон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын хуралдаан дээр ийн мэдэгдээд, ирэх оноос улсын төсвийн комиссын үйл ажиллагааны зардалд хэлмэгдэгсдэд олгох мөнгөн тэтгэмжийн тодорхой хөрөнгийг суулган өгч байх саналыг Засгийн газар, Сангийн яаманд тавьж шийдвэрлүүлэх, мөн хэлмэгдэгсдийн гэр бүлийн хүнд жилд хоёроос доошгүй удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон буцалтгүй тусламж олгож байх талаар хуулийн төсөлд тусгаж, хэлмэгдэгсдийн хүүхдүүдийн талаар авах арга хэмжэний тухай асуудлыг ойрын хугацаанд боловсруулж улсын комиссын харалдаанд оруулж хэлэлцүүлэх болно гэв.