Шилжилтийн үеийн Монгол улсад үндэсний үзэл сэргэж байна

Үндэсний үзэл Монголын нийгэмд (хятад эхэд дотоодын давхарга гэж бичсэн) нь гол төлөв үндэстэн, шашны хийгээд үндэсний хэт даврах үзлээр илэрч байгаа бол төрийн түвшинд улс орны аюулгүй байдалд анхаарч ач холбогдол өгөх байдлаар илэрч байна.

Үүний зорилго нь Нэгдүгээрт, даяаршлын дайралтыг эсэргүүцэх,
хоёрдугаарт, ард түмнийхээ тэмцэх зориг санааг бадрааж, гутранги үзлийг багасгах,
гуравдугаарт, соёлын хийгээд сэтгэл зүйн хувьд хоёр хөршөөсөө ялгагдах зааг хязгаар тогтоох,
дөрөвдүгээрт, дэлхий нийтийн анхаарлыг өөртөө татаж, олон улсын тавцанд нөлөө, байр сууриа өргөтгөх замаар эдийн засгаа хегжүүэх явдал болж байна.

Зангилаа Үг Монгол Улс /үндэсний үзэл/ Хятад, Монголын харилцаа

МОНГОЛ ҮЛС ДАХЬ ҮНДЭСТНИЙ ХИЙГЭЭД ШАШНЫ АСУУДАЛ
Нэг. Монгол Улс дахь Үндэстний өнөөгийн гол асуудал бол казахчуудын хийгээд ястан хоорондын харилцааны асуудал мөн.
Too бүртгэлийн мэдээнээс үзвэл, 2004 оны байдлаар Монгол Улсын хүн ам 2,504 сая байсан бөгөөд үндэстний бүтэц ч харьцангуй цомхон буюу хүн амын дийлэнх (90 гаруй хувь) нь монгол үндэстэн, үүний дотор халх ястан 70 гаруй хувь, үлдсэн хэсэг нь бусад ястан юм. Халхчууд нь Монголын олон ястны дотроос хамгийн олон хүнтэй нь бөгөөд нутгийн төв болон өмнөд хэсгийн 15 аймгийн оршин суугчдын дийлэнх нь юм. Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суудаг дөрвөд, баяд, өөлд, урианхай, торгууд, захчин, мянгад зэрэг ястан нь түүхэнд ойрад гэж тэмдэглзгдсээр иржээ. Буриад, барга ястан Монгол Улсын хойд болон зүүн хэсэгт оршин суудгаас буриадууд нь БНХАУ, ОХУ, Монгол Улсад тархан суурьшсан.

Тэд орос хэл, оросын соёл, зан заншлын нөлөөнд илүү автсаны дээр ОХУ-д Буриадын Автономит БНУ байдгийг энд дурдах хэрэгтэй. Монгол Улсын хүн амын таван хувь нь казахчууд, цаатан түрэг угсааны зэрэг бусад ястны тоо маш бага буюу нийт хүн амын нэг хувьд ч хүрдэггүй. Казах Үндэстэн Монгол Улсын баруун хязгаарын Баян-Өлгий аймаг,

Улаанбаатар хотын ойролцоох Багануурын нүүрсний уурхайн хотхонд төвлөрөн суудгаас гадна нийслэлд бий. Too бүртгэлийн мэдээгээр, 1990 онд Монгол Улсын казахчуудын тоо 133 мянга байсан нь нийт хүн амын 5,9 хувь гэсэн үг юм. Казахчууд нь өөрийн хэл бичиг, ном хэвлэлтэй, исламын шашин шүтдэг, Монгол Улс дахь өөр үндэстний хамгийн том төлөөлөл юм. Тэд гол төлөв мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг бөгөөд нийслэл болон эдийн засаг, соёл хөгжсөн төвийн бүсээс алс хол нутагладаг учраас нийгмийн амьдралаас олон талаар хоцорч ирсэн нь Монгол Улсын Үндэстний бодлогын нэг гажуудал юм.

1991 онд Бүгд найрамдах Казахстан Улсын уриалгыг хүлээн авч Монголын казах иргэдийн зарим хэсэг нь Казахстан руу шилжин суурьшсан байна. Too бүртгэлийн мэдээнээс Үзвэл, 1992-1993 онд 50 мянга орчим хүн Казахстан руу нүүж очсоноос нэлээд нь өөрт тохирсон хөдөлмөр эрхлэх болсноор шинэ ажил үйл, орчин ахуйд идээшин дасч тэндээ суурьшсан, харин зарим нь ажил олохгүй, шинэ нутагт идээшиж дасахгүй байсаар буцахад хүрсэн бөгөөд Монгол Улс тэдний хувьд уян хатан хандаж хүлээн авсан билээ.

Казах иргэд нүүсний дараа Монголд 80 мянга орчим казах улдсэн бол дээрх шалтгаанаар эргээд 100 мянгад хүрч нэмэгдсэн байна. Казахстанд очиж суурьшсан зарим казах иргэн хоёрдмол иргэншилтэй байх хүсэлт тавьсан ч монголын тал татгалзсан хариу өгсөн.
Монголчууд нь казахчуудтай хамт, тэдний адил нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг тул тэд бие биеийнхээ соёл иргэншлийн талаар ижилхэн сййн мэддэг. Монголын Засгийн газар ч, буддын шашны байгууллагууд ч казахчууд болон тэдний шашин шүтлэгийг хүндэтгэж үздэг. Монголын Шинжлэх ухааны академи 1990 онд Баян- Өлгий аймагт Баян-Өлгийн нийгэм, эдийн засгийн судалгааны төв тусгайлан байгуулж, улсаас даалгаж өгсөн олон сэдвээр Засгийн газрын шийдвэр хэрэгжиж буй эсэхийг судалж байна. Монголд газар сайгүй сүм хийд олноор сэргээн байгуулах үед ч Монголын бурхан шашинтны төв казахчуудад хөрөнгө мөнгөөр туслаж байсан.

Ийм учраас монголчууд казахчуудын хооронд Үндэстний болон шашны зөрчил бараг байхгүй юм. Харин XX зууны 90-ээд оноос нармай исламын болон нармай түргийн соёлын нөлөөгөөр Монголын казахчуудын зарим хэсэг Засгийн газраас явуулж буй үндэстний бодлого, цөөнх үндэстний эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, туурга тусгаар улс болгох, эсвэл Бугд найрамдах Казахстан Улсын бүрэлдэхүүнд оруулж өгөх шаардлага тавьж байсан.

Гэвч энэ шаардлагыг олонхи казах иргэн дэмжээгүй, казахчуудын дунд хэт үндсэрхэг үзэлтэн харьцангуй цөөн тул Монгол Улсын дотоодод улс төрийн онцгой нөлөө үзүүлж чадаагүй.
Монголд Үндэстний талаар тодорхой бодлого байхгүй, үндэстний цөөнхийн төлөөлөгчид улс төрд оролцох, боловсрол эзэмших зэрэг харилцааг зохицуулсан хууль тогтоомж байдаггүй. Ийм учраас казах зэрэг цөөнхүүд нь зарим талаар сэтгэл дундуур байдаг.

Монголын ястан хоорондын гол асуудал нь хүн амын үнэмлэхүй олонхийг эзэлдэг халх болон бусад цөөнх ястны хооронд улс төр, эдийн засгийн ашиг сонирхол хийгээд түүхээс үлдэж хоцорсон зөрчил байдаг. 1990 оноос хойш дотоодын зөрчлийг арилгах зөв замд орж, хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг тууштай хэрэгжүүлж эхэлсэн нь зохих ач тусаа өгсөн.

Хоёр. Монголын нийгэм, улс төрийн амьдралыг либеральчлах,
ардчиллах үйл явцад шашны төвөгтэй асуудал гарч ирэв.
Монголд олон шашин, шашны урсгал нэгэнт бий болж, зэрэгцэн орших болсон нь өнөөгийн Засгийн газрыг төдиигүи юм эрэгцүүлэн боддог жирийн хүмүүсийг ч шашны ирээдүйн зохицлын талаар санаа зовниход хүргэж байна. Уламжлалт буддын шашин, исламын шашин сэргэснээс гадна католик, үнэн алдартны, евангелийн, шинэ мөргөлийн, исус дахин мэндэлсний, гэгээн эхийн, мормоны зэрэг загалмайтны шашны олон урсгал, түүнчилэн бахайн, монихейн, Ананда Марга зэрэг олон шашин сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ар араасаа цувран орж ирсэн.

Тэдгээрийн зарим нь нэгэнт хууль тогтоомжид нийцсэн байр суурьтай болсон боловч харьцангуй олонхи нь хууль бусаар Үйл ажиллагаа явуулж байна. Монголын холбогдох байгууллагуудын хамтран гаргасан судалгаагаар, тус улсын нутаг дэвсгэр дээр 216 сүм, хийд (хурлын газар) үйл ажиллагаа явуулж байгаагаас зөвхөн 70 нь Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль-ийн заалтын дагуу албан ёсоор бүртгүүлсэн ажээ. Үлдсэн 146 нь бүртгүүлээгүй, өөрсдийн дур зоргоор ажиллаж буй хууль бус сүм хийд юм (Монголын Өнөөдөр сонины 1997 оны 8 дугаар сарын 21-ний дугаарт бий). Ийм байдал өнөөгийн Монголын Засгийн газрыг цочирдуулж байна. Тэр ч байтугай Исусийн сүм, Монголын католик сүм зэрэг шашны зарим байгууллага төрийн байгууллагын байранд байрлаж, хууль бус үйл ажиллагаа эрхэлж байна (мөн тэнд бий). Монгол Улсын Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль-д төрийн байгууллагын байранд шашны үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалт байдаг. Засгийн газрын зарим хариуцлагатай албан тушаалтан, судлаачид шинэ тутам орж ирж буй шашны урсгалууд ялангуяа, шинэ мөргөл, евангел, бахай зэрэг нь хүүхэд залууст ихээр нөлөөлж хурдан тархаж байгаа бөгөөд 15-20 жилийн дараа уламжлалт ба уламжлалт бус шашны хооронд дайсагналцсан нөхцөл байдал үүсгэж болзошгүй, тэгвэл өнөөдөр зарим улсад гарч байгаа шашин хоорондын мөргөлдөөний эмгэнэл Монголд давтагдахгүй гэх баталгаа байхгүй хэмээн үздэг аж. Ийм учраас олон шашин зэрэгцэн оршихыг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал Монголын Засгийн газрын санааг ихээхэн зовоож байна.

Уламжлалт шашныг сэргээхийн зэрэгцээ шашны үндсэрхэг үзлийн тэлэлтийг хэрхэн зогсоох вэ гэдэг нь Монголын Засгийн газар, олон нийтийн сэтгэлийг чилээж буй удаахь асуудал болж байна. Монголын түүхэнд шашны байр суурь хэмжээлшгүй өндөр байсныг бүгд санаж байгаа. Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулж байгаа өнөө үед монголчууд шүтэн бишрэх эрх чөлөөгөөр баталгаатай хангагдаж байна. Олон шашин бодитой оршин буй энэ цаг үед уламжлалт шашныхаа байр суурийг хэрхэх вэ гэдэг нь Монгол Улсын Засгийн газрын тулгарч буй бас нэг асуудал юм. Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль-д заахдаа …Ард түмний эв эе болон соёлын уламжлалыг хамгаалах үүднээс Монголын төр Монголд дэлгэрсэн шашнуудын дунд буддын шашин тэргүүлэх байр суурьтай хэмээн хүндэтгэж үзнэ. Энэ нь иргэд бусад шашныг биширч шүтэхэд огт харшлахгүй… гэж заажээ.

Төр, сүм хийдийн харилцааг хариуцан зохицуулах үүрэгтэй Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ … Монголын соёл иргэншилд буддын соёлын нөлөө маш их бөгөөд гүн гүнзгий тул буддын шашныг хамгаалж дэмжих нь манай улсын байдалд илүү тохирно. Буддын шашны тэргүүлэх байр суурийг хүндэтгэж үзэх нь нийгмийн амгалан тайван байдалд тустайгаас гадна уламжлалт шашнаа бадруулахад нийгмийн идэвхтэй оролцоог өрнүүлэх хэрэгтэй… гзж Үзэж байгаагаа илэрхийлжээ. Гэвч зарим хүн хэтэрч, эрх зүйн аргаар буддын шашныг төрийн шашин болгож, түүний тэргүүлэх байр суурийг баттай хангах санал гаргаж байсан. Тэр ч бүү хэл зарим нь бүр төр, шашныг хослон барих засаглал тогтоохыг санал болгож, ингэж чадвал уламжлалт төрийн тогтолцоог жинхэнэ утгаар нь сэргээж чадна хэмээн үзсэн нь ч байгаа.

Гэвч иймэрхүү санал тэр дороо бусад шашны зүтгэлтэн, шашны байгууллагын, бүр гадаад дахь шашны байгууллагын эсэргүүцэлтэй тулгардаг. Монгол Улсын Ерөнхийлөгч ч ингэх нь Үндсэн хуулийн зарчимтай зөрчилдөнө гэж үзэж байгаа. Зарим даварсан ийм саналуудыг цаашид тодорхой хугацаанд Монголын Засгийн газар хүлээж авахгүй юм. Гэлээ ч энэ төрлийн яриа өгүүлэл үргэлж чихэнд хонхдоостой байгаа нь Монголын Засгийн газрыг зүгээр суух аргагүй болгож байна.

Монголын буддын шашны хүрээнийхэн Далай ламтай онцгой харилцаатай, түүхэн дэх Жавзандамба богд заларч байсан хийгээд түүний 13 дахь дүрийг тодруулах асуудал ч бас эмзэг сэдэв юм. Далай лам 1990 оноос хойш Монголын шашны хүрээнийхний урилгаар дөрвөн удаа энд айлчилсан. Энэтхэгт байдаг IX Богд гэгч 1999 оны долдугаар сард Монголд хууль бусаар айлчилсан. Энэ бүхэн нь Монгол дахь шашны асуудал нэлээд төвөгтэй болохыг харуулж байна. Шашны зарим зүтгэлтэн МАХН, төр засгийн шийдвэрээр XX зууны 20, 30-аад оны үед Халхын нутагт хутагт, хувилгаан зэрэг амьд богдуудыг тодруулахыг хориглосон явдлыг буруушааж, тэдгээр шийдвэрийг цуцлах нь зөв хэмээн үздэг. Yүнд Монголын Засгийн газар ямагт хянуур нухацтай хандаж ирсэн. Анхаарал татсан нэг баримт бол, 2005 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Монголын ардчилсан намаас нэр дэвшиж өрсөлдсөн М.Энх-сайхан Далай ламын хойд дүрийг Монголоос тодруулахыг зөвшөөрнө гэж амалж дотоод, гадаадынхны анхаарльгг өөртөө татаж байсан. Энэ нь бас л Монголын шашны асуудлын нэгэн ээдрээтэй тал билээ.

Гурав. ХЭТ ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛ ТАСРАЛТГҮЙ ИЛЭРСЭЭР БАЙНА
Хэдийгээр Засгийн газрын дэмжлэгийг хүлээдэггүй ч гэлээ хэт үндсэрхэг үзэл Монгол Улсад илэрсэн хэвээр байна. Ардчилал, эрх чөлөө-ний далбаан дор зарим хүн болон байгууллага боломжийг ашиглан хэт үндсэрхэг үзлийг сурталчилсаар байна. Тухайлбал, Монголд улс төрийн нам үүсч хөгжих явцад Монголын Үндэсний ардчилсан социалист нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, Шашинтны ардчилсан нам зэрэг хэт Үндсэрхэг үзлийн хандлагатай намууд гарч ирсэн, мөн олон улсын чанартай Дэлхийн монголчуудын холбоо зэрэг төрийн бус байгууллага гарч ирсэн;

Монгол Улсад хэт үндсэрхэг үзэлтнүүдэд сурталчилгаагаа явуулах давцан болсон Хөх толбо, Ил товчоо зэрэг сонин, сэтгүүл гарч ирсэн. Сүүлийн жилүүдэд Монголын улс төрийн нам, төрийн бус байгууллагын төлөвшилтийн явцад улс төрийн зарим нам, байгууллага үгүй болж, зарим нь бусад намтай нэгдэж, өмнө нь байсан хэт үндсэрхэг үзлийн үзэл санаа алдагдаж байна. Зардал, мөнгөний гачаал зэргээс шалтгаалан зарим сонин, сэтгүүл гарахаа больсон хэдий ч зарим нь өнөө хүртэл үргэлжлэн гарсаар, хэт үндсэрхэг үзлийг сурталчилсан материал тогтмол нийтэлж, үндэстний талаархи манай бодлогыг дайрч давшилсаар байна.

Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг өндөр хурдтай хөгжиж, Монгол Улсад үзүүлэх нөлөө нь улам нэмэгдэхийн хэрээр эдийн засгийн ашиг сонирхлын өрсөлдөөн гарсаар байгаа билээ. Үүний зэрэгцээ Хятадын ноёрхлын түүхийн сүүдэр арилаагүй, АНУ, Япон зэрэг өрнөдийн улсуудын дэмжлэг болон Хятадын аюул заналын тухай онол зэрэг шалтгаанаас үүдэн Монгол Улсын хэт үндсэрхэг үзлийн үзүүр ихэвчлэн Хятад руу чиглэж байна. 2005 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс дахь Хятадың хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Даяар Монгол хөдөлгөөн-ий зарим гишүүдийн дайралтад өртөж, эд хөрөнгийн хохирол амссан. Уүнийг бид анхаарахгүй байхын аргагүй.

МОНГОЛ УЛС ДАХЬ ҮНДСЭРХЭГ ҮЗЛИЙН ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ
Шилжилтийн үед Монгол Улсын төрийн давхаргад үндсэрхэг үзэл үүсэн хөгжсөн нь дараахь хоёр гол шалтгаанаас болсон. Үүнд, нэгдүгээрт, хүйтэн дайн дууссан нь Зөвлөлтийн социалист системийн гавд байсан Монгол Улсад олон улсын дүр төрхөө шинээр тогтоох, түүхээ өөрөө дүгнэх боломж олгож, олон улсын шинэ нөхцөл байдалд үр ашигтай байр суурь эзлэх хүсэл эрмэлзэл төрүүлсэн. Энэ үйл явц төрийн давхаргад буюу албан ёсны хүрээнд Үндсэрхэг үзэл бий болоход түлхэц өгсөн. Хоёрдугаарт, даяаршлын хүчтэй дайралтын нөхцөлд Хятад, Орос хоёр их гүрний дунд хавчуулагдсан Монгол геополитик, эдийн засаг, соелын хувьд ашиггүй, тохиромжгүй байдалд орж, улс орны эрх ашиг (орших, эс орших, цэцэглэн хөгжих, эсвэл унаж доройтох) дахь үзэл бодлын тогтолцоо болон нийгмийн байдал нь үндсэрхэг үзлийг тус улсын бүрэн эрх, тусгаар тогтнолын талаархи эмзэглэл улс орны аюулгүй байдлын стратегийн талаархи чухалчлах үзлийн улам тод илэрхийлэл болж байна. Эдгээр нь дараахь байдлаас тодорхой харагдаж байна.

Үүнд НЭГ. ҮНДЭСНИЙХЭЭ СОЁЛЫГ СЭРГЭЭХ, ТҮҮНИЙГ СУРТАЛЧЛАХАД АНХААРЧ БАЙНА
1996 онд баталсан Монгол Улсын Засгийн газрын соёлын бодлого-доо Монгол Улсың соёл бол тус улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа, Монголын ард түмний үндэсний бахархал, үндэсний эв нэгдлийн үндэс, хөгжлийг ахиулах тулгуур цэг мөн гэж заасан. Иймэрхүү үзэл санааны жолоодлогын дор Монгол Улс үндэсний уламжлалт соёлыг хамгаалан хөгжүүлэх чиглэлээр олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Үүнд
1. Хууль тогтоомжийг чангатгаж, хуулийн дагуу үндэсний соёлын аюулгүй байдлыг баталгаажуулсан. XX зууны 90-ээд оны үеэс эхлэн улс орны дотоод, гадаад шинэ нөхцөл байдлаас үүдэн Монгол Улс улс орныхоо аюулгүй байдалд чухал ач холбогдол бүхий гол хууль тогтоомжоо шинэчилсэн бөгөөд эдгээрээс олон тооны хууль тогтоомж нь үндэсний соёлыг хамгаалахтай холбоотой байв.

1992 онд шинэ Үндсэн хууль батлан гаргасны дараа Улсын Их Хурлаас 1993 онд Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, 1994 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал зэрэг баримт бичиг, 1996 онд Монгол Улсын үндэсний хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын соёлын бодлого, Монгол Улсын экологийн бодлого зэрэг олон баримт бичиг батлан гаргасан. Ийнхүү улс орны соёлын аюулгүй байдал хуулийн хамгаалалттай болсон.

2. ТҮҮх, соёлын өвийн талаархи судалгааг чухалчилж, улсын түүхээ шинэчлэн засварлав. Монгол Улс байгуулагдсаныхаа дараахь анхны жилүүдээс өөрийн орны түүх, археологийн судалгаанд ихээхэн анхаарч ирсэн бөгөөд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Түүх, археологийн хүрээлэн нь анхны хүрээлэнгүүдийн нэг юм. 1946-1954 онд Монгол, Зөвлөлтийн судлаачид хамтран БНМАУ-ын түүх хэмээх анхны номыг бичиж гаргасан. 1965 онд Монголын эрдэмтэд уг номд үндэслэн БНМАУ-ын түүх хэмээх гурван боть ном гаргасан. Тухайн үеийн үзэл суртлын нөлөө болон хязгаарлагдмал нөхцөл байдлын онцлогоос шалтгаалан дээрх хоёр удаагийн БНМАУ-ын түүх нь тэр үеийн Зөвлөлтийн албан ёсны үзэл суртлын номлолын дагуу бичигдсэн учир Монгол гүрэн болон Чингис хаан, түүний эхлүүлсэн аян дайн зэрэгт бүгдэд нь сөрөг дүгнэлт гаргасан.
Yргэлжлэл бий

(Өнөөдрийн монгол 103/273)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button