Энэ хөтөлбөр хүний төлөө гэсэн төрийн ажлын эхлэл

Хөтөлбөрийн хүрээнд тун удахгүй орон даяар эмч нарын баг ажиллаж хүмүүсийг нарийн мэргэжлийн үзлэгт хамруулна. Ингээд зогсохгүй эмчлэх юм. Хөтөлбөрийн талаар Улсын клиникийн төв эмнэлгийн харшил судлалын тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Р.ОЮУНГЭРЭЛТЭЙ ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо байхгүй болсон. Эрүүл мэндийн салбарын бодлого тодорхойгүй, хүн ардын эрүүл мэндэд анхаарсан төрийн ажил үгүйлэгдэж байлаа. Өвчнийг илрүүлэн хяналт тавьдаг тогтолцоо үгүй болсон. Уг нь аливаа өвчнөөс хүн ардыг хамгаалъя гэвэл урьдчилан сэргийлэх арга хэмжээг заавал авч байх ёстой. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа нь цагаа олсон ажил юм. Яг л ийм арга хэмжээ хэрэгтэй байсан. Тэгэхээр Эрүүл монгол хүн хөтөлбөрийг хэрэгжүүлэх цаг болсон байна.

-Хөтөлбөр хэрэгжсэнээр ямар үр өгөөжтэй бол?
-Энэ хөтөлбөр ганцхан эрүүл мэндийн салбарынхан төдийгүй хүмүүст үр өгөөжөө өгнө. Хүн өвчнөөсөө салж эрүүл саруул амьдрах шиг сайхан юм хаана байхав. Олныг хамарсан үзлэгийн явцад монголчуудын дунд түгээмэл байгаа өвчний тархалтыг судлах боломжтой. Үүний үндсэн дээр тухайн бүс нутгийн хүмүүст эмнэлгийн ямар үйлчилгээ, тусламж илүү хэрэгтэй байгааг тогтоох сайн талтай. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хүний төлөө хандсан ажил бараг алга болсон. Уг нь бидний хийж байгаа бүх зүйл хүний төлөө байх ёстой. Харин Засгийн газраас гаргасан Эрүүл монгол хүн хөтөлбөр хүний төлөө гэсэн төрийн ажлын эхлэл юм болов уу гэж ойлгож байгаа шүү.

-Тэгвэл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ юуг анхаарах ёстой вэ?
-Энэ хөтөлбөрт эмч хүний хувьд хэдэн санал хэлмээр байна. Юуны түрүүнд үзлэг хийх явцдаа эмч нар хүмүүст эрүүл мэндийн боловсролыг давхар олгох хэрэгтэй. Мөн эрүүл, зөв дадлыг хэвшүүлэхэд анхаарах нь чухал. Бас үзлэгт хүүхдүүдийг хамруулах хэрэгтэй. Хөдөөгийн хүн амын ихэнх хувийг хүүхэд эзэлдэг. Үзлэг хийгээд явж байхад таван ам бүлтэй айл байлаа гэхэд гурван хүүхдийг нь орхиод явах уу. Тэгэхээр хүүхдийг ч бас үзлэгт хамруулах нь зөв байх. Ерөөсөө сүүлийн арваад жилд хүүхдийн нарийн мэргэжлийн эмч бэлтгэх бодлого үндсэндээ алдагдчихаад байгаа. Иймээс тэртээ тэргүй их хүч хөдөлмөр зарцуулж хөдөөгүүр явах учраас гэр бүлээр нь эрүүлжүүлэх ажлыг хийх хэрэгтэй.

-Хөдөөд эмч дутагдалтай байдаг. Тиймээс хөдөөгийнхөн эмнэлгийн тусламжийг хангалттай авч чадахгүйд хүргэж байгаа байх?
-Тэгж ойлгож болно. Ер нь зөвхөн хөдөө гэхгүй эрүүл мэндийн боловсон хүчин бэлтгэх бодлого алдагдсан. Диспансерийн хяналт байхгүй болсон. Өвчин эмгэгийг илрүүлээд эмчилчихлээ, дараа нь хяналт хэрэгтэй. Хяналт байхгүй бол үзлэг эмчилгээ үр дүнгүй болох талтай. Энд бас нэг зүйлийг зориуд хэлэхэд, нэгэнт хөдөөгүүр эмч нарын баг явж байгаа учир ард түмнээс эмнэлгийн шатлал, үйлчилгээний талаар санал асуулга авч болмоор санагддаг.

-Сүүлийн үед өвчлөл ихэсч байгаа гэж эмч нар ярьдаг. Энэ талаар?
-Үнэхээр сүүлийн жилүүдэд өвчлөл ихэсч байгаа. Тэр дотроо харшил. Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь харшилтай бол манай улсад 10 мянган хүнд 28.6 хувьтай байгаа. Харшлын өвчлөл ихсэхэд олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Тухайлбал, хөдөлгөөний хомсдол, элдэв хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ихээр хэрэглэх болсон, экологийн тэнцвэр алдагдсан зэргийг дурдаж болно. Хөдөлгөөн хомсдохоор хүний дархлаа сулардаг байна. Будагч бодис, лаазалсан бүтээгдэхүүн болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ч харшилтай болоход нөлөөлдөг. Агаар, хөрсний бохирдол эргээд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Гэхдээ нэг үеэ бодоход хүмүүс эрүүл мэнддээ анхаардаг болсон. Иймээс Эрүүл монгол хүн хөтөлбөр хүн амыг эрүүл мэнддээ улам анхаарах, өвчин эмгэгээ оношлуулж эмчлүүлэхэд чухал ач холбогдлоо өгнө гэж үнэлж, дэмжиж хүлээн авч байгаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button