Хөвсгөлд алга болсон хүү олджээ
Хүү Ренчинлхүмбэ сумын ойролцоох Багш уулын бэлд орших эмээгийндээ очихоор гараад сураггүй алга болжээ. Ээж нь аймгийн төв рүү явахдаа хүүгээ харгалзах хүнгүй ганцааранг нь орхисноос энэ хэрэг үүдэлтэй гэнэ. Хүү алга болохынхоо өмнө ангийнхаа хүүхдэд Эмээгийндээ очно гэж ярьж байжээ. Эмээгийнх нь сумын төвөөс холгүй орших уулын бэлд байдаг аж. Хичээлээ тараад ирэх байсан зээ хүүгээ ирэхгүй болохоор эмээ нь сургууль дээр очиж, хүүг алга болсныг мэджээ. Тус сумын арав гаруй хүнтэй эрлийн баг хүүг хоёр өдрийн турш хайсан боловч хүүгийн талаар ямар нэг сураг гарахгүй байсан юм. Түүнийг алга болсон өдрөөс Онцгой байдлын газрын 13, туе сумын 53 хүний бүрэлдэхүүнтэй, хоёр машинтай эрлийн баг гарч хайж эхэлсэн аж. Гэвч хүүгийн талаар сураг гарахгүй хэвээр байсан бөгөөд Өдийд хөлдөж үхеэн байлгүй гэж эрэл мухардаж байтал Хатгал сумаас хүүг олдсон талаар мэдээлэл ирсэн байна. Хүү төөрч, эмээгийнхээ гэрээс цааш 60-70 км зайтай орших Хатгал сумын нуур хамгаалагч Дашпунцаг гэх айлд очсоноор аврагдсан аж. Өнгөрсөн намар тус аймгийн Бүрэнцогт суманд ой зургаан сартай хүүхдийг мөн л харгалзах хүнгүй ганцааранг нь орхисноос сураггүй алга болсон билээ. Хожим эцэг, эхийнх нь хүсэлтээр эрлийн ажлаа зогсоосон талаар манай сонин мэдээлж байсан билээ. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн ажилтан Пүрэвсүрэнгээс алга болсон ой зургаан сартай хүүхдийн талаар сураг гарсан эсэхийг тодруулахад Тэжээвэр гахай идсэн юм шиг байна гэсэн таамаглал байгаа гэлээ.
(Ардын эрх сонин 107/385)
Г.ХИШИГ