Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хүүхдүүдийг баярлуулна
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр нийслэлийн захын хорооллын хүүхдүүдийг Их тэнгэр дэх гэртээ хүлээн авч зочлох юм байна. Ерөнхийлөгчийн өргөөнд зочилсон хүүхдүүд төрийнхөө тэргүүний гэр бүлтэй танилцан, хамтдаа ойн цоорхойд аялж, хавчаахай сурын харваа, олс цагираг зэрэг тоглоом тоглож нэг өдрийг өнгөрүүлнэ.
Мөн Ерөнхий сайд М.Энхболд хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн төлөөлөл болгож 1000 хүүхдийг Төрийн ордонд хүлээж авч уулзах аж. Уулзалтад Нарантуул, Хархорин, Хангай, Да хүрээ, Цайз захад тэрэг түрэх, ачаа зөөх зэрэг ажил хийдэг хүүхдүүд оролцох юм. Хөдөлмөрч хүүхдүүдэд Ерөнхий сайд гарын бэлгээ гардуулна.
2006.05.31 Монголын мэдээ