Нойтон цас, хүйтэн бороотой шөнө 11 хүн осгож нас баржээ

14 настай хүү шуурганаар алга болов
Төмөр хүлэгтэй нь уc үcчүүлж, шавхайнаас дайжсан зарим нь сурсан зан, олсон туршлагаараа замаас дайжиж нэг хоногийг үдэв, бид. Өдөртөө бороо байсан нь үдэшдээ цас болон хувирч улаанбаатарчууд бүхэлдээ шалбааг туучив. Усгүй газар олж ядан дэгдэх залуус, бараг зүү ч орох зайгүй чихцэлдсэн замын хөдөлгөөн, дуут дохиогоо хангинуулан бухимдах жолооч нар. Энэ бүгд нийлээд нийслэлийн нэгэн үдшийн дур зураг байлаа.

Өнөөх цахилгаан бас л алга. Тийм болохоор хоол бас байхгүй… Товчхондоо нийслэлчүүдийн нэг хэсэг нь ийнхүү зутарлаа.
Дан ганц хотынхон ч бус хөдөө орон нутгаар ч байдал хүнд байсан аж.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх иргэдийн санал гомдлыг шуурхай барагдуулах утсанд 42 дуудлага ирсэн гэнэ. Энэ бүх дуудлага энд яригдах сурвалжлагатай холбоотой гэхэд болно. 42 дуудлагын 35 нь цахилгаән тасарсан дуудлага байжээ. Харин үлдсэн нь үерийн ус зайлуулах далан бөглөрсөн, усанд автсан гомдол байжээ.

Хэдийгээр Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ, Булган зэрэг төв болон газар тариалангийн бүс нутгаар хур бороо ихтэй харьцангуй таатай уур амьсгалтай байсан ч зүүн аймтуудын нутгаар байдал эерэгээрээ байв. Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад секундэд 20-24 метр хүртэл шороон шуурга шуурч байжээ. Энэ үеэр Сүхбаатар аймагт айлын байшингийн дээвэр хуулагдаж, уурын зуухны яндан хугарч унажээ. Байгалийн гамшиг үүгээр дууссангүй Ховд аймгийн зэрэг суманд найман айлын гэр нурж 14 настай Булган гэгч хүү салхинд уруудан ор сураггүй алга болжээ.

Тэгвэл Дорноговь аймгийн Иххэт суманд хоёр айлын 330 мал уруудан алга болж аймгийн Онцгой байдлын хэлтэс ажлын хэсэг гарган ажиллаж байгаа ч өнөө хэр нь олдоогүй байгаа гэнэ.
Дорнод аймгийн хувьд өмнө нь гараад байсан тал хээрийн түймэр салхинд хурдаа авч Халхгол сумын зүүн хэсгийг тэр чигт нь хамарснаәс гадна өмнөд хөршийн хил рүү нэвтэрчээ. Хүчтэй шороон шуурганы улмаас Дорнод аймгийн Халхгол, Сүхбаатар аймгийн Асгат, Мөнххаән, Түмэнцогт сумаас бусад сумын эрчим хүч тасарч холбоо барих боломжгүй болсон гэж Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтнүүд мэдээлж байна.

Айлууд усанд автлаа
Хоёр өдөр үргэлжлэн орсон борооны улмаас цөөнгүй айл үерт автсан байна. Тухайлбал Баянзүрх дүүрэгт орших үерийн далан сэтэрснээс 14 дүгээр хорооны Консулын нэгээс долдугаар гудамжны айлууд нийтээрээ усанд автсан байна. Иймд дүүргийн хот тохижуулах үйлчилгээний хоёр автомашинаар шороо зөөж усыг тогтоосон бол нэг автомашин усанд суусныг уржигдар 20 цагийн орчимд чирж гаргажээ. Тус дүүргийн 13 дугаар хорооны наймаас аравдугаар гудамжны зүүн талын үерийн далан сэтэрснийг шороо зөөж битүүлсэн байна. Энэ ажлыг Онцгой байдлын есөн албан хаагч, нэг автомашин, Тохижилт үйлчилгээний компанийн дөрвөн хүн, хоёр Зил-130 машин, нэг тракторын тусламжтай гүйцэтгэсэн аж. Мөн дүүргийн 13 дугаар хорооны 50 дугаар байр, иргэн Н-ийн эзэмшлийн хонгил усанд автлаа гэх дуудлагын дагуу шөнийн 02 цагт гал унтраах 63 дугаар анги газар дээр нь очин тус хонгилын дулааны шугамын нүхээр үерийн уе орж байсныг тагласан байна.

Өнгөрсөн шөнө 11 хүн осгож нас барлаа
Цаг агаарын тогтворгүй байдлаас болж осгож нас барсан тохиолдол нэмэгдэж байгаа талаар Нийслэлийн Цәгдаагийн газраас манайд мэдээллээ. Өнгөрсөн шөнийн 21-цәгаас 01 цагийн хооронд нийслэлийн хэмжээнд 11 хүн осгож нас барсан аж. Мөн 20-нд хүн осгож эмнэлэгт хүргэгджээ. Нарантуул захын дэргэд хүнсний дэлгүүрийн үүдэнд, гудамжинд золгүй байдлаар амь насаа алдсан эдгээр хүмүүсийн ихэнх нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Иймд гудамж талбайд хүн хэвтэж байвал согтуу хүн байна гээд зөнд нь орхилгүй, бүх төрлийн утаснаас төлбөргүй ярьж болдог Цагдаагийн газрын 102 дугаарын утсанд мэдэгдэхийг ард иргэддээ анхааруулж байна.

Усны хажуугаар гал…
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны Хангайн аравдугаар гудамжны 110 тоот айл усанд автсан дуудлага шөнийн 03 цагт дүүргийн Онцгой байдлын газрын гал унтраах 10 дугаар анги усанд автсан гэр болон 2-11 насны дөрвөн хүүхдийг аварч гаргажээ.

Нийслэлийн XXI хороолол, Толгойтын 15 дугаар хорооллын нэг, Гандангийн XҮII хороо, Дамбадаржаа, Бэлх, Дарь-Эхэд цахилгаан тасарчээ. Үүний шалтгаан нь Улаанбаатар хотын хэмжээнд цахилгааны 86 шугам тасарснаас болжээ. Цахилгааны шугам сүлжээний газрын ажилтнууд яаралтай ажилласнаар 72 шугамыг засч үлдсэн 14 шугамыг нэн даруй засан иргэдийг цахилгаанаар хангахаар ажиллаж байна. Цаашид ч цаг агаар таагүй байна Өнгөрсөн өдрүүдэд хангайн уулархаг нутгаар хур тунадас орж харин зүүн болон өмнө зүгийн зарим нутгаар шороон шуурга болсны улмаас энэ мэтээр хохирол учирчээ. Харин нөхцөл байдал үүгээр сайжрахгүй гэнэ. Энэ долоо хоногийн туршид байдал хэвээрээ байх гэнэ. Хангайн уулархаг нутгаар бороо үргэлжлэн орох аж. Харин Зүүн болон өмнө зүгийн нутгаар шороон шуурга шуурч салхи секундэд 18-20 метр хүртэл ши-рүүснэ гэж ус цаг уурчид анхааруулж байна.

Тиймээс далангийн дэргэд бууж азаа үзэлгүй, догшин шуурганд малаа алдчихалгүй анхаарал болгоомжтой байхыг анхааруулсан дохио гэж бид ойлгож болох нь ээ.

(Ардын эрх сонин 107/385)
С.БАДАРЧ
Л.ТӨГС,

Г.ХИШИГ.хишиг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button