Айвенхоу Майнз хувьцаагаа Монголд борлуулна. Гэхдээ…
Тэдний хувьд байгалийн содон сонин үзэгдлийн гэрч болсондоо тун баяртай байгаа бололтой. Харин хөрөнгө оруулагчид огт өөр бодолтой байгаа. Хавар, зуны тэнгэрийн ааш-ны муухайг төр засгийн шийдвэртэй адилтгаж үзэж байна. Ард түмний тархийг угаах зорилготой популист амлалтаа биелүүлэхийн тулд тэдний эрх ашгийг хөсөр хаялаа хэмээн эгдүүцэж байгаа нь энэ.
Тиймээс ч энэ долоо хоногийн тав дахь өдөр Уул уурхайн ассоциаци төрийн тэргүүнүүдийг хэлэлцээрийн ширээний ард урих аж. Тэдний хувьд ойлголцлын санамж бичиг өргөн барьж мэдэх юм. Харин хууль санаачилсан, баталсан хориг тавиагүй төрийн өндөрлөгүүд санамж бичгийг хүлээж авах нь юу л бол. Ийнхүү уул уурхайн салбар эгдүүцэл, ихэрхэл дунд хөгжлийнхөө хаалгыг хааж бәйх зуур Айвенхоу майнз компани Монголын хөрөнгийн биржээр хувьцаагаа худалдах боллоо.
Хэдийгээр Айвенхоу майнз-ын удирдлагууд Бид танай улсад хувьцаагаа худалдахын тулд Торонтогийн хөрөнгийн биржийн Үнэт цаасны хорооноос зөвшөөрөл авах ёстой. Гэхдээ бид их бодож зургаан сарын дараа гэхэд Монгол Улсын иргэдэд Оюу толгой-н баялгаас хувь хүртэх хоөрдогч боломжийг бий болгоно хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл өчигдөр тус компанийн хувьцааг Монголын зах зээлд худалдах бэлтгэл ажлыг байцааж буй Монголын олон улсын хөрөнгийн корпораци-тай хамтрагч Balloch группын ерөнхийлөгч Ховард Валлоч Торонтогийн хөрөнгийн зах зээл дээр энэ талаар ярилцаж байгаа. Тэндээс ямар нэгэн хориг хязгаарлалт тәвихгүй гэдгээ мэдэгдсэн. Иймд энд хувьцаа борлуулах бэлтгэл ажлыгхангахын тулд шаардлагатай техник технологийг бий болгоход л болно хэмээн хариуллаа.
Мөн Манайхан Айвенхоу майнз-ын хувьцааг Торонтогийн хөрөнгийн бирж дээр зарж байгаа үнээр авах сонирхолгүй байгаа. Тодорхой хэмжээнд үнийг нь бууруулах хэрэгтэй гэдэг саналыг олон хүн хэлдэг. Ийм тохиолдолд тус компанийн удирдлагууд Торонтогийн хөрөнгийн бирж дээр борлуулж буй хувьцааны үнэнд нөлөөлөхгүй байх болзол тавина гэж байсан. Үүнийг хэрхэн зохицуулах вэ гэсэн асуултад тэрээр Танай зах зээл дээр хувьцааг бага үнээр гаргана гэдэг нь бодит байдалд нийцэхгүй. Хэрэв бага үнээр худалдсан тохиолдолд Монголд хувьцаа ихээр борлуулагдаад ирэхээр Торонтод өөрчлөлт гарна. Нөгөө талаас энд үнийг зохиомлоор бууруулбал эргээд хомсдол үүсч мэднэ гэв.
Монголын хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү Айвенхоу майнз-ын хувьцааг дотоодын хувьцаат компанитай адилтгаж үзсэн нь эргээд асуудал үүегэж мэдэх юм. Ядахад манай хөрөнгийн биржийн техник технологи хангалттай биш. Олон улсын сүлжээнд холбогдож, хувьцааны борлуулалтын талаар шууд мэдээлэл авах боломж хомс. Тэр бүхнийг хөрөнгийн биржийнхэн Оюу толгой-н буянаар бий болгоно гэж бодсон байж болох. Гэсэн ч энэ бол цорын ганц зөв шийдвэр байсангүй. Тухайн үед Хөрөнгийн биржийн шинэхэн даргын санаачлага эх орончдын зүрхийг хөөргөсөн ч цаашаа хэрхэн үргэлжлэх нь ойлгомжгүй байна. Өнгөрсөн нэг долоо хоногийн хугацәанд манай төр засгийн муйхар шийдвэрээс болж ханш нь хоёр ам.доллар орчмоор унаад байгаа хувьцааг Монголд хэн худалдаж авах вэ.
Энэ асуултад нэг бол эрх мэдэл тэй, мөнгөтэй шинэ үеийн хөрөнгөтнүүд монополь байдал үүегэнэ. Эс бол Торонтогийн хөрөнгийн бирж дээр хувьцааны өөрчлөлтөөс нүд салгахгүй суугаа хувьцааг шүтэгчид…Монголын ард түмэн хувьцаа эзэмшинэ гэдэг Р.Содхүү даргын санаачлага зүгээр л үлгэр болохыг үгүйсгэх аргагүй. Тэр тохиолдолд ард түмэн дахиад л гудамжинд гарна. Төрийн эрх мэдэлтнүүд Айвенхоу майнз-тай хуйвалдлаа гэж ирээд л.
Тэгээд ч АНУ-ын Вашингтон хотноо хоёр хүн 18 хоног мэргэжил дээшлүүлэх сургалтад суув. Мэдээлэл олон нийттэй харьцах албыг шинээр байгуулав гэсэн хөгийн танилцуулга хийж суугаа Монголын хөрөнгийн бирж бидэнд Монголын баялгийг эзэмшүүлнэ гэдэг нь юу л бол. Үлгэр Айвенхоу майнз-ын хувьцааг Монголын ард түмэнд эзэмшүүлнэ гэж эхэлснээс цааш олигтой үргэлжлэхгүй л болов уу.
(Ардын эрх сонин 107/385)
Г.НАМУУ