Хариуцлага хүлээдэггүй ХУУЛИЙНХАН

Бүр дэндээд зарим төрийн түшээ төрийн нэр хүндийг Хүний эрхийн үндэсний комиссоор хамгаалуулахаар улайрч Ийн хэлэлцсэний үр дүнд Хуулийн байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэхээр боллоо. Хүний эрхийг ноцтой зөрчиж байгааг хэн хэн нь зөвшөөрсөн атлаа цаашид ийм үйлдлийг таслан зогсоохын тулд юу хийх ёстойг С.Цэрэндорж дарга ч, М.Алтанхуяг прокурор ч тоймтой хэлсэнгүй.

Уг нь Үндсэн хуульд, Хэнд ч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж нэр төрийг нь доромжилж болохгүй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно гэсэн заалт бий л дээ. Хэтэрхий хатуу учраас л эрүүдэн шүүлтийг бий болгоод байдаг мэт ярьдаг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд ч ийм утгатай зүйл, заалт байдаг юм билээ. Харин эдгээр заалтыг зөрчсөн жишээ манай улсад маш олон. Эрүүдэн шүүгчид нь хуулийг ягштал биелүүлэх ёстой хуулийн байгууллагынхан. Хүн амины болон онц ноцтой хэргийг хүлээлгэхийн тулд яаж эрүүдэн шүүдэг талаар жишээ өгүүлье.
Фүүд ланд хүнсний захын манаачийн амийг хөнөөж, алт мөнгөн эдлэл дээрэмдсэн хэрэг 1999 оны нэгдүгээр сард гарсан. Энэ хэрэгт таван хүнийг холбогдуулан олон жилээр хорьж, эрүүдэн шүүсний улмаас нэг нь нас барж, зарим нь амьд гарахын тулд хилсээр хэрэг хүлээж байсан юм. Гэтэл таван жилийн дараа тэднийг энэ хэрэгт холбогдолгүй болохыг тогтоожээ. Энэ хэрэгт холбогдон эрүү шүүлтэд өртсөн О 1115 хоног, О 315 хоног, Х 201 хоног, Б 1252 хоног хоригджээ. Тэд, биднийг хилс хэрэгт холбогдуулан Ганц худагийн хонгилын 7-9 камер дамжуулан хорьсон. Шинэ камерт орох бүрт тэнд хоригдож байгаа хүмүүс Алуурчид хийсэн хэргээ хүлээ, нуусан алт мөнгөө гаргаж өг гэж шаардаж бакал гутал болон таван см-ын банзаар зоддог. Хөдөлж чадахгүй болоход шалан дээр асгасан усанд нүцгэн хэвтүүлээд тогоор цохиулж, гялгар уут болон сойзны иш түлж хайлуулж бие дээр дусаах, наах зэргээр тамладаг байсан тухайгаа Хүний эрхийн үндэсний комисст гаргасан өргөдөлдөө дурдсан байдаг. Тэдний биеийг түлж байсны ул мөр одоо ч хэвээрээ аж. Сэжигтнийг архаг хоригдлуудаар зодуулж, дарамтлуулж хэрэг хүлээлгэдэг нь хуулийн байгууллагынхны туршлага бололтой. Ингэж хилсээр хоригдогсдын зарим нь нас барж амьд үлдсэн нь эрүүл мэнд, сэтгэл санааны дааж давшгүй хохирол амссан ч хорьсон, барьсан эзэд нь хариуцлага хүлээдэг нь тун цөөн. Тухайлбал, Баян-Өлгий аймагт өнгөрсөн жилд 188 иймэрхүү зөрчил илрүүлсэн ч 12 хүнд л арга хэмжээ авчээ. Дахиад нэг жишээ. Хүн амины хэрэгт холбогдож 300 гаруй хоног хоригдсон Ч-гийн хараа нь муудаж улмаар нүдээ авахуулсан бөгөөд үйлдэл нь нотлогдоогүй учир хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэтэл ерөнхий прокурор М.Алтанхуяг, Ч нь траншейнд амьдардаг, угаасаа өрөөсөн нүдгүй байсан. Энэ нь нөгөө нүдэндээ нөлөөлж хараагүй болсон гэсэн тайлбарыг УИХ-д хийгээд зогсч байх юм. Хууль хяналтынхныг ёс журмын дагуу ажиллаж байгаа эсэхийг хянадаг Ерөнхий прокурор нь шүү дээ.
ХЭҮК-ын дарга С.Цэрэндоржийн илтгэлд дурдсан баримт болон эдгээр хэргийн шийдвэрлэлтийн талаар хийсэн eрөнхий прокурор М.Алтанхуягийн тайлбарыг сонирхуулъя.

Баримт Төв аймгийн иргэн Г адуу хулгайлсан хэргээр хоригдож 44 кг болтлоо турж улмаар нас барсан
Тайлбар Г.Ганбатыг 2001 оноос бусдын 30 гаруй сая төгрөгийн 100 гаруй адуу хулгайлсан хэрэгт Төв аймгийн цагдан хорих байранд 320 хоног хорьж, шүүхээр таван жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэжээ. Ялаа эдэлж байхдаа сүрьеэ авчнөөр нас барсан байна. Ар гэрээс нь нэхэмжлэл гаргасан боловч шүүх нэxэмжлэлийг хангаагүй.

Баримт Дээрэм, хүн амины хэргээр хоёр сар гаруй хоригдож, эрүү шүүлтэд өртөж байсан О хохирлоо нэхэмжилж шүүхэд хандахад эд материалын зарим хохирлыг гаргаж, сэтгэл санааны хохирлыг хэрэгсэхгүй болгосон байна.
Тайлбар 2004 оны долдугаар сарын 20-нд Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутагт Соната-III машины жолооч 18 настай Х.Энхбаярын амь насыг нь хохироож, эд зүйлийг нь дээрэмдэж цогцсыг тээшинд нь хийсэн хэрэг гарчээ. Тухайн үед Б.Болдбаатар, Н.Оргилболд нарыг сэжигтнээр тооцож шалгажээ. Б.Болдбаатар нь мэдүүлэхдээ Н.Оргилболд дээрх хүнийг боож алаад эд зүйлсийг нь авсан гэж согтуу үедээ ярьсан гэсэн мэдүүлгийг үндэслэн Н.Оргилболдыг цагдан хорьж шалгасан боловч энэ хэрэг нотлогдоогүй байна. Н.Оргилболд эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол гэж шүүхэд хандсан бөгөөд шүүх 13 сая төгрөгийн хохирол гарган өгчээ.

Баримт Хүн амины хэрэгт сэжиглэн Ганц худагт цагдан хорьсон Г-г ноцтой хүн амины хэрэг үйлдсэн У-тай хамт хорьж, улмаар цагдан хорих байрны ажилтан гаднаас согтууруулах ундаа оруулан өгч Б түүнийг хэрцгийгээр зодож амь насыг нь хохироосон хэрэг гарсан.
Тайлбар ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хүн амь, хүчин, дээрэм зэрэг онц хүнд гэмт хэрэг удаа дараа үйлдсэн Я.Бат-Эрдэнэ нарын долоон хүнийг хорьж байсан камерт тус ангийн харуул Т.Нямаа тэднийг гэрийнхэнтэй нь утсаар яриулж, архидсаны улмаас Я.Бат-Эрдэнэ, Г.Батбаяр, Н.Ууган-Эрдэнэ, Б.Лутбаатар нар нь бүлэглэн танхайн сэдэлтээр онц хэрцгий аргаар хамт хоригдож байсан Х.Батдоржийг 2003 оны аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө амь насыг нь хохироосон. Тэдний хэргийг шүүхэд шилжүүлж, ял шийтгэл оногдуулсан.

Баримт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэн Б-г 2005 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр хэрэгт холбогдуулан баривчилж, гурав хоносны дараа өөр хүн оруулснаас хойш зодож, элэг нь задарсан оноштойгоор гэртээ гарч байж байгаад нас барсан.
Тайлбар Д.Батсайханыг цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч М.Төгөлдөр, эрүүгийн төлөөлөгч С.Мөнхбат нар хүн амины хэрэгт үндэслэлгүйгээр баривчилж, баривчлах хугацааг гурав хоног хэтрүүлсэн. Цагдан хорих байраас Эрхэмбаярыг баривчлах байранд оруулж түүнийг зодуулж, албадан мэдүүлэг авахыг оролдсон хэрэг үйлдсэн юм. Энэ хэрэгт УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Эрхэмбаяр мөрдөн байцаалтаас оргосон учир хэргийг шийдвэрлэлгүй түдгэлзүүлсэн.

Баримт Дархан-Уул аймгийн цагдан хорих байранд хорьж байсан /2005 оны тавдугаар сард/ О-г гурван адуу хулгайлснаа мэдүүлсээр байтал байцаагч гурван үхэр, 26 адууны хэрэг нэмж хүлээхийг тулган шаардаж, зодож цохисноос чихний хэнгэрэг нь цоорсон.
Тайлбар Ч.Одхүү малын хулгайн хэрэгт Дархан-Уул аймгийн цагдан хорих байранд хоригдож байх хугацаанд цагдан хорих байрны дарга Т.Түвшинжаргал камерын хана цооллоо гэж зодож гэмтэл учруулжээ. Ч.Одхүү нь арван жил, нэг хоног хоригдох ял авсан байна. Түвшинжаргалд арга хэмжээ авахуулахаар материалыг ШШГЕГ-т хүргүүлжээ.

Баримт Увс аймгийн Өмнөговь сумын хэсгийн байцаагч Б иргэн Г-г халамцуу явлаа гэж өрөөндөө аваачиж зодож цохин эрүүг нь хугалж, шүдийг нь унагасан байна.
Тайлбар Увс аймгийн Өмнөговь сумын хэсгийн байцаагч Ц.Баттогтох Б.Тогтохжаргалыг согтуу явлаа гэж зодож хүндэвтэр /эрүүг нь хугалсан/, 2004 оны дөрөвдүгээр сарын 16-нд янгир алсан хэргийг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгаж тус аймгийн прокурорын газар 2005 оны аравдугаар сарын 24-ний өдөр 5/100 тоот яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж, шүүх Ц.Баттогтоход 400 цагийн албадан ажил хийлгэх ял оноожээ.

Баримт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын хэсгийн байцаагч Б иргэн Г-г хэрэгт сэжиглэн албадан саатуулж, сумын захиргааны конторын паарнаас гавлаж зодсоны улмаас тархийг нь хүнд гэмтээж амь насыг нь хохироосон.
Тайлбар Архангай аймгийн Эрдэнэмандал сумын хэсгийн байцаагч Б.Баттүвшин иргэн Д.Гансүхийг дуудахад ирсэнгүй гэж өөрийн албан тасалгааны паарнаас гавлаж толгой руу нь цохисноос тархины битүү гэмтэл авч нас баржээ. Уг хэргийг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгаж тус аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж, шүүх түүнд арван жил нэг хоногийн хорих ял оноожээ.

Хуулийнхны хүний эрхийг зөрчсөн жишээ, эрүүдэн шүүлт ийн үргэлжилнэ. Гэтэл Үндсэн хууль зөрчин эрүүдэн шүүлт явуулдаг тэдэнд хүлээлгэдэг хариуцлага л алга.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button