Би англиар ярьж чадна
Хөгжилтэй зураг, зугаатай дасгал бүхий ном нь аудио СD-ний хамт иж бүрдэл болж, бага насныханд англи хэлний идэвхтэй үг хэллэг, хэл зүйн дүрмүүд, аялга дуудлагыг өөрийн болгох анхан шатны үндэс суурийг тавьж өгнө. Аргачлалд Аав ээж, багш нар уншаарай! гэсэн бичил хэсгүүдийг оруулж өгчээ. Тэдгээрт англи үг хэллэгүүдийг монголчлон галиглаж хүүхдүүдтэй ажиллах заавар багтсан буй. Мөн СD-гээ сонссоны үндсэн дээр тухайн хэлний анхан шатны мэдлэггүй байсан ч сурган хүмүүжүүлэгчид бяцхан сурагчдадаа зааж хэлж өгөх боломжтой болж байгаа юм.
Энэхүү аргачлалыг эцэг эхчүүд хүүхдэдээ бие даан зааж сургахаас гадна цэцэрлэг, сургуулийн бага ангийнханд ч үзүүлж ашиглуулах бүрэн боломжтой.