Цасан дундах сумо…

Энэ нь Асашёорюү сангаас санаачилан Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд Сумогийн дэвжээ хийж бэлэглэсэн явдал юм. Дэвжээ нь сумогийн бүхий л нарийн ёс гуримын дагуу бүтээгдсэн бодит дэвжээ бөгөөд Монголд анх удаа тэр дундаа хүүхдүүдэд зориулан хийснээрээ ихээхэн онцлог явдал юм. Энэ удаагийн арга хэмжээнд Японы алдарт засуулч Кимури өөрийн биеэр хүрэлцэн ирж Сумогийн дэвжээний ёслолыг үйлдэж харуулсан явдал бол гүн хүндэтгэлийн илэрхийлэлийн илрэл юм гэж Япончууд тайлбарлаж байлаа. Түүнчлэн Японы мэргэжлийн Сумогийн их аварга Д.Давгадорж болон Японы мэргэжлийн сумогийн Такасаго дэвжээнийхэн хүрэлцэн ирж хамтарсан үзүүлэх тоглолт хийсэн нь олны анхаарлыг ихэд татаж байсан юм.
Энэ удаагийн сумог цасан дундах сумо гэж нэрлэж болмоор. Япон сумочид Монголын цэлмэг хөх тэнгэр доор, тэгээд цасан дунд сумогийнхоо дэвжээн дээр гарна гэдэг маш сонин сайхан үйл явдал боллоо гэж хуучилж байсан. Юутай ч сумо бөхийн барилдаанаар өвчилж, эх орныхоо хүүхдүүдийг уухайлан түрж, сэтгэл нь алс холын дэвжээн дээр хамт гарчихдаг Монголчуудын хувьд барилдааны ёслол, үйл ажиллагааг бодитоор харна гэдэг мэдээж сонин байлаа.
Их аварга маань сумо бөхийг эх орондоо хөгжүүлэхийн төлөө ихэд санаа тавьж өнгөрсөн жил Японы Такасаго дэвжээний эзэнд жинхэнэ сумогийн дэвжээг Монголд засахыг санал болгож байсан бөгөөд улмаар тэд хамтран ажил хэрэг болгож байгаа нь энэ юм байна.

Энэ удаагийн үйл ажиллагаа нь Японы сумо бөхийг монгол оронд хөгжүүлэх, тэр дундаа өсөх ирээдүй болсон хүүхэд багачуудын дунд түгээн дэлгэрүүлэхэд бодит дэвжээг бий болгох нь ихээхэн үр дүнтэй үйл хэрэг гэж хэлж болно.
Энэ дэвжээгээр дамжуулан хүүхэд багачуудаас эхлэн Япон Монголын ард түмний харилцаа өргөжин тэлж, улам сайн ойлголцоход ихээхэн хувь нэмэр болох нь дамжиггй бизээ.

Ингээд ёслолын үйл ажиллагааны бичлэгийг тайлбаргүйгээр хүргэж байна.

Энд дарж бичлэг үзнэ үү

Энд дарж бичлэг үзнэ үү

Энд дарж бичлэг үзнэ үү

Энд дарж бичлэг үзнэ үү

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button