Ноолуур амилах цагаар
Жил бүрийн хавар ёстой л ноолуур амилах цагаар жирийн малчнаас төрийн түшээд нь хүртэл энэ тухай бодож, ярилцаж эхэлдэг. Нэг ярьсан яриа, санаа оноогоо үргэлж хэрэгжих ажил болгож чадахгүй байгаагаа монголчууд өнөөг хүртэл түүхий эд нийлуүлэгч орон байсаар байгаа.
Тэгэхээр цаашдаа энэ чигээрээ түүхий эд ниилүүлэгч орон байсаар байх уу эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болох уу гэдгийг бодох, хийх цаг хэдийнэ болжээ. Уул уурхайгаас өөр дэлхийн зах зээлд гаргах түүхий эдгүй юм шиг ярьж байхаар хамгийн өртөг багатай сайтар ашиг олох боломжийг ноолуур олгоно гэж эдийн засагчид үзэж байна. Тэдний үзэж буйгаар ноолуур бзлтгэлийн зарим нэг дамжлага дээр төрөөс зохицуулалт хийх. Хөдөө аж ахуйн бирж байгуулан бэлтгэлийн тогтолцоо бий болгох.
Мөн Засгийн газраас аль болох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулах аж ахуйн нэгжүүдэд татварын таатай боломж олгох саналуудыг гаргаад байна. Хэрвээ ингэж чадвал хагас боловсруулсан ноолуур экспортлоод олдог 75 сая ам доллараа 300 сая хүртэл өсгөх боломж байгааг эдийн засагчид гаргасан байна. Манайхан хэдийгээр угаагаад самнаад гаргадаг ч гэлээ шууд үйлдвэрлэлийн дамжлагад оруулах хэмжээнд хүргэж чаддаггүй учир ханш муутай байдаг гэнэ. Арга ч үгүй биз одоо ажиллаж байгаа хэдхэн үйлвэрийн техник технологи хуучирсан, хоцрогдсон. Үүнээсээ болоод ноолуурын ханшид нөлөөлөөд зогсохгүй хаягдлаа шууд Туул голд нийлүүлэн байгалиа бохирдуулдаг. Тиймээс эдгээр үеэ өнгөрөөсөн үйлдвэрүүдийг цэгцэлж эцсийн бүтээгдэхүүн гаргах дэлхийн жишигт ойртсон тоног төхөөрөмжөөр тоноглох хэрэгтэй.
Үйлдвэр худалдааны яамнаас гаргасан судалгаагаар өнөөдрийн ноолуурын ханш ер нь хамгийн дээд зэрэгт байгаа. Цаашдаа ойрын арван жилдээ буцаж унана гэсэн тооцоо гарчээ. Энэ үед хохиролгүй үлдэх хамгийн зөв бөгөөд энгийн арга нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон цагт дотоод гадаадын зах зээлд ноолуурын үнэ ханшийг тогтвортой байлгах боломж бүрдэнэ. Олон мянган ажилгүй залуучууд ажилтай болж орлого нь нэмэгдэнэ гээд нааштай сайн үр дагавар их гарах юм байна. Монгол Улс жилдээ 3000 тонн ноолуур экспортолдог.
Гэхдээ ихэнх хувь нь ченжүүдийн гараар дамжин өнгөрч урд хөршийг зорино. Сүүлдээ бүр даварсаар гадаадынхан тэр тусмаа БНХАУ-ын иргэд олноороо орж ирэн ноолуур, арс шир, ноосны ханшийг өөрсдийн хэтэвч, ашиг сонирхолд нийцүүлэн ханшийг нь тогтоон дураараа авирлах болсон. Монголын түүхийн эдийн зах зээлийн дангаараа ноёрхох гэсэндээ өөрсдийн нөлөөгөө тогтоохоор оролдож байна. Өнөөдөр түүхий эдийн захууд дээр ажиллаж байгаа монголчууд ардаа өөрийн гэсэн ханган нийлүүлэгч хятад эзэнтэй. Монгол иргэн дангаараа их хэмжээний ноос ноолуур авч эхэлвэл зах зээлээс шахах, дарамт үзүүлэх, сүрдүүлэх зэргээр оролдон зайлуулдаг болжээ. Энгийн үгээр хэлвэл мафийн сүлжээнд орсон гэж болно. Гэтэл манайд ирээд их мөнгө харуулаад ченжүүдийг хөлслөөд байгаа хятад иргэд үнэн хэрэг дээрээ цаанаа бараг л ганц эзэнтэй. Эзэндээ хэн нь илүү их хэмжээний түүхий эд ниилүүлэх вэ гэсэн өрсөлдөөнд явж байдаг аж. Мал аж ахуй өсгөдөг улс орон цөөхөн өнөө үед монголчууд ноос ноолуурын зах зээлд өөрийн гэсэн орон зайгаа эзэлж өнгө, загвар сайтай ноолууран эдлэлээр гайхуулах боломжтой. Гэтэл хятадууд чанартаи ноолуурыг хямд үнээр дотоод зах зээлд нь орж ирж аван хэдэнтээ боловсруулан чанар муутай ноолууран эдлэлийг дэлхийн зах эээлд нэвтрүүлж байна. Монголчууд анхнаасаа ноолуурын зах зээлээ хянаагүйгээс тодорхой хэмжээний ашиг орлого, нэр нөлөөгөө алдахад хүрчээ. Одоо эцсийн бүтээгдэхүүн гаргаад гадна зах зээлд гаргасан ч урд хөршийнхөө бүтээгдэхүүнд цохигдох аюул байгааг тооцоолох хэрэгтэй. Тиймээс монгол ноолуурын давуу тал, өнгө үзэмж, загвараар ялгарч олонд танигдах замыг хайх хэрэгтэй болж байна. Жил бүрийн хавар эдийн засагч, улс төрчид ноолуурын асуудлаар ухаанаа уралдуулж, шинэ санаа оноо гаргадаг ч намар нь мартчихдаг нь гэм биш зан. Энэ улирлын чанартаи сэргэдэг зах зээлээ нэг мөр болгож эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь зогсох цэг байх. Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар гишүүд ноолуурын асуудлыг нэлээд ширүүхэн авч хэлэлцеэн ч тодорхой шийдвэрт хүрч чадалгүй орхилоо. Уг нь малчид, энэ салбарын бизнес эрхлэгчид нэг юм дуулгах байх гэж хүлээж байсан нь тодорхой. Статистикийн газраас гаргасан судалгаагаар Монгол Улсын нийт экспортын 2.9 хувийг самнасан ноолуур эзэлсэн байна. Түүхий болон боловсруулсан арьс шир, ангийн үс эдээр хийсэн эдлэлийн экспорт 6.1 сая ам долларт хүрчээ.
(Өнөөдрийн монгол 103/273)