Ногдол ашиг тараах ХК-ийн тоо нэмэгджээ

Он гарсаар нийт 18 хувьцаат компани хувьцаа эзэмшигчиддээ 1.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ. Эдгээрт АПУ, Атар өргөө, Спирт бал бурам, Тахь-Ко, Зоос гоел, Монгол шилтгээн, Дархан нэхий, Монгол алт, Дорнод худалдаа, Говь, Тулга, Багануур, Гутал, Талх чихэр, Max импэкс, Барилга корпораци, Хүрд, Таван толгой хувьцаат компаниуд орж байна.

Ногдол ашиг олгосон дийлэнхи хувьцаат компанийн нэгж хувьцааны өгөөж буюу ашиг нь хадгаламжийн хүүтэй харьцуулахад өндөр байгаа юм.
Сүүлийн жилүүдэд ногдол ашиг олгох компанийн тоо 17 ч хүрэхгүй байсан бол энэ оны эхний таван сарын байдлаар хурлаа хуралдуулсан компаниудаас ийихүү дээрх 18 компани ногдол ашиг олгохоор болоод байгаа юм. Энэ нь нэг талаас Монголын хөрөнгийн биржээс явуулсан Хувьцаа эзэмшигч үзлэг-ийн үр дүн, мөн хувьцаа эзэмшигчид өөрсдийн эрхийг хамгаалах талаар шаардлага тавьж, компанийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг болсонтой холбоотой аж.

(Өнөөдрийн монгол 103/273)
Ц.САРУУЛ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button