Хэргийн эзэн-ийн хэргийг хэн шүүх вэ
Эмээгийнд өнгөрүүлсэн амралтын паян нэртэй хошин яриагаараа хүүхэд багачуудын сонирхлыг татаж, хайрыг нь хүртэж чадсан бондгор Б.Туяа өдгөө
Өнгөт инээд хамтлагт ажилладаг. Тэгвэл хүүхэд, багачуудынхаа баярын өдрөөр гарынхаа бэлгийг барихаар зэхсэн гавьяатын тоглолтод жинхэнэ хэргийн эзэд болох жүжигчин Чапи, Аси, Р.Мөнхсайхан, М.Баярмагнай, Н.Булган-Эрдэнэ нар оролцож хэрэг тарих ажээ. Гэхдээ жүжигчин Б.Туяа болон түүний авьяаслаг найзуудын тарьсан хэргииг цагдаагийн ажилтнууд шүүх боломжгүй гэнэ. Учир нь балчир голдуу үзэгчидтэйгээ нийлэн ямар ч муу нөлөөгүй, цагаахан хэрэг тарих юм байна.
(Өнөөдрийн монгол 103/273)