Далай ламыг ирэхгүй бол хуралд оролцохгүй
Шашны форумд Халимаг, Тува, Буриадын лам нар оролцохоос гадна Дээрхийн гэгээн XIҮ Далай лам оролцох ёстой боловч одоо хүртэл урилга хулээн аваагүй байгаа гэнэ.
ОХУ-ын Гадаад хэргийн яам Далай ламын визийн асуудалд ямар нэг хориг тавиагүй бөгөөд шашин, төрийн асуудал тусдаа гэж
хариулсан гэж Шанжин лам ярьжээ. Гэсэн ч Далай ламыг урих асуудал тодорхойгүй шалтгаанаар бүрхэг байгаа тул Дээрхийн гэгээн Москвад ирэхгүй бол бид хуралд оролцохгүй гэж тэрбээр мэдэгдсэн байсан.
(Өнөөдрийн монгол 103/273)