Шанхайн хамтын нийгэмлэг таван жилийн ойгоо тэмдэглэнэ

Ажиглагчийн статустайгаар Энэтхэг, Иран, Монгол, Пакистан Улс оролцдог юм. Ирэх сард туе байгууллага таван жилийн ойгоо тэмдэглэнэ. ШХНБ-ын улс орны хүн дэлхийн хүн амын дөрөвний нэг, Еврозийн газар нутгийн 61 хувийг эзэлдэг, эдийн Засгийн потенциалаар АНУ, Хйтадын дараа дэлхийд гуравдугаарт орно.

Байгууллагын албан ёсны хөл нь орос, хятад. Төв штаб нь Бээжинд байрладаг.
Шанхайн хамтын нийгэмлэгийн билэг тэмдэг нь цагаан тугийн төвд байгууллагын сүлд тэмдэг болох дэлхийн өмнөд хэсэг дэх гйшүүн орнуудын газрын зурагтай. Доод талд нь орос, хятад хэлээр Шанхайн хамтын нийгэмлэгийн байгууллага гэсэн бичигтэй.
Шанхайн хамтын нийгэмлэг 2001 оныг хүртэл Шанхайн тав / ОХУ, Киргиз, Хятад, Тажикистан, Казахстан/ нэртэй байсан. Шанхайн тав 1996 онд цэргийн салбарт хилийн бүс нутгийн итгэлцлийг бэхжүүлэх гэрээ, 1997 онд хил дагуух цэргийн хүчээ багасгах гэрээ байгуулсан юм.

Эдгээр орнуудыг улстөрийн тогтвортой бус байдалд байсан Дунд Азийн Афганистан дахь Умард Эвсэл Талибаны хоорондох иргэний дайны нөхцөл байдал нэгдэн нягтруулж байсан юм.
1998 онд Алма-Аты, 1999 онд Бишкек, 2000 онд Душанбед болсон уулзалтаас хэлэлцэх асуудлын хүрээгээ тэлж дэлхийн гадаад улстөрийн бодлого, эдийн засаг, байгаль орчин, соёл урлаг, цэвэр уены нөөцийн асуудлыг хөндөх болсон нь бүс нутгийн шинэ нэгдэл, удирдагчдын дээд хэмжээний уулзалтад хүргэх үндсэн шалтгаан нь болжээ.
2001 оны зургадугаар сарын 14-15-нд Шанхайд Казахстан, Киргизстан, ОХУ, Тажикистан, Узбекистан, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд уулзан Шанхайн хамтын нийгэмлэгийн байгуул-лагыг байгуулснаа албан ёсоор зарласан юм. Тус байгууллагаас гаргасан тунхаг бичигт дэлхийн энх тайван, Дундад Азийн аюулгүй байдлыг бэхжүүлэх болон улстөр, худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техник, соёл урлаг, боловсрол, эрчим хүч, тээврийн, экологийн талаархи хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар дурдсан байв.

Өөр нэгэн чухал баримт бичиг нь ШХН-ээс гаргасан терроризм, сепаратизм, экстремизмтэй тэмцэх конвеци гарган анх удаа олон улсын түвшинд дээр дурдсан измүүдийг хүчирхийллийн ноцтой хэлбэр гэж дүгнэсэн билээ.
2002 онд Шанхайн хамтын нийгэмлэгийн байгууллагын ээлжит дээд уулзалт Санкт-Петербургт болж удирдагчид гурван баримтад гарын үсэг зурсан юм. Үүнд Шанхайн хамтын нийгэмлэгийн байгуулагын харти, терроризмын эерэг бүс нутгийн байгууллын тухай, байгууллагын гишүүн орнуудын удирдагчдын деклараци байв.

2003 оны тавдугаар сард Москвад болсон гурав дахь дээд хэмжээний уулзалтаар байгууллагын үндсэн зохион байгуулалт, төсөв бусад асуудлыг хэлэлцеэн байна. Мөн сүлд, тугийг баталжээ. ШХНБ-ын анхны гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ОХУ дахь Хятадын элчин сайд Жан Дэгуаныг сонгосон байна. Байгууллагын тогтмол ажиллагааг хангах үүднээс Бээжин дэх төв штабын барилгын ажлыг дуусгах, 2004 оны нэгдүгээр сараас Москва дахь уулзалтаас баталсан дүрэм, төсвийн дагуу ажиллах болсон юм.

(Өнөөдрийн монгол 103/273)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button