Гадаад хэргийн дэд сайд үг хэлэв

Гадаад хэргийн дэд сайд Ц.Цолмон хэлсэн үгэндээ Монгол Улс Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний зорилго, зарчмуудыг хүндэтгэн сахиж, хамтран ажиллаж ирсэн бөгөөд түүний үйл ажиллагааг эрчимжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Дэд сайд мөн хөдөлгөөний гишүүн улс орнуудад Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг хамтран тэмдэглэхийг уриалав.

Сайд нарын уулзалтын үеэр Гадаад хэргийн дэд сайд Ц.Цолмон Малайзийн Гадаад хэргийн дэд сайд Дато Жозеф Саланг-тай уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар ярилцав.

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний Зохицуулах товчооны сайд нарын уулзалтаас төгсгөлийн баримт бичиг батласан бөгөөд энэхүү уулзалт нь ирэх 9 дүгээр сард Гавана хотноо болох хөдөлгөөний гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд болж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button