Хүүхэд төрөнгүүтээ хөрөнгөтэй болохоор боллоо
Тэдгээрийн нэг нь Хүүхдийн баярыг тохиолдуулан түүхэн ойн жилийн босгонд төрсөн буюу 2006 онд мэндэлсэн бүх хүүхдэд Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд үнэ төлбөргүйгээр данс нээн, тус бүр 10 ширхэг Эзэн Чингэс хааны дурсгалын цогцолбор-ын хувьцааг эзэмшүүлэх ажлыг УИХ-ийн гишүүн Х.Баттулгын санаачилгаар Хүүхдийн төлөө Їндэсний газар, Женко Тур Бюро ХК болон БиДиСек ХК-нууд хамтран зохион байгуулах гэж байна.
Энэ жилийн Хүүхдийн баяр, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүүхдэд зориулсан томоохон гэнэтийн бэлэг болох уг арга хэмжээнд улсын хэмжээгээр ойролцоогоор 50000 /ИБМУТ-д жилд шинээр төрж бүртгэгдэг хүүхдийн дундаж тоо/ шинээр мэндэлсэн нялх үрс хамрагдаж, эдгээр хүүхдүүдийн ирээдүйд нийт 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг дэмжигч байгууллагуудын тусламжтайгаар хийх юм.
Аж ахуйн нэгж байгууллагын санаачлагаар хүүхдийн төлөө хийж буй томоохон хөрөнгө оруулалт болсон уг арга хэмжээ нь эх орныхоо ирээдүй төдийгүй өнөөдрийн иргэд болсон хүүхэд багачуудад хөгжлийн эх үндсийг соёлуулж, хүүхэд хөрөнгийн зах зээлд нэвтрэх үүд хаалгыг нээн өгч байгаагаараа чухал ач холбогдолтой юм.
50000 бяцхан үрс хувьцаа эзэмших хөтөлбөрийн нээлтийн үеэр Нэгдүгээр амаржих газарт мэндэлсэн нярай үрсэд хувьцаа эзэмжих эрхийн бичгийг гардуулан өгөх болно.
Ийнхүү Их Монголын үр сад, Эзэн Чингэс хааны хойч үе Монгол хүүхэд хөрөнгөтэй боллоо.