Авлигын эсрэг хууль эхнээсээ гал авалцуулав
Тиймээс Авлигын эерэг хуулийн төслийг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаараа өчигдрөөс хэлэлцэж эхэлсэн юм. Монголчуудын хувьд хэр чанартай, даацтай хууль гарах бол хэмээн сэтгэлээ чилээн, чамгүй анхаарч суугаа нь дамжиггүй.
Үүнийг ч гишүүд сайн ойлгож хуулийн төслийн үг хэллэг бүрт нухацтай хандаж байлаа. Энә нь авилга гэдэг үгээс л эхэлеэн юм. Өөрөөр хэлбэл, авилгал гэх нэр томьёог хэрэглэхгүй, хойшид авилга гэж хэрэглэхээр болов. Гэхдээ авилга гэдгийг ингэж бичих нь хэр зөв бэ гэдэг асуулт ч гарсан юм. Зарим нь авлига гэж бичих ёстой гэж үзэж байсан ч тэд үүнийг хэл шинжлэлийн эрдэмтдээс асууж тодруулахаар орхилоо.
Нөгөөтэйгүүр, авлигын эерэг гэх үү эсвэл авлигатай тэмцэх хууль гэх үү гэдэг дээр багагүй санал солилцов. Юутай ч гишүүдийн олонхи нь тэмцэх гэдэг үе хатуу сонстож байна гэсэн учир Авлигын эерэг хууль гэж нэрлэхээр тогтов.
Ийнхүү гишүүд аядуу намуунаар хуулийн төслийг хэлэлцэж эхзлеэн ч авлигын хуулийн тодорхойлолт, хэлбэрүүдииг хэлэлцэх үед халуухан маргаж, зарим үед ёс зүйгээ ч уландаа гишгэхдээ тулав. Уг нь ажлын хэегийн төслийн тодорхой-лолтод Төрийн албан хаагч албан тушаал, эрх мэдлийг хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах, эс үйлдэхийг авлига гэж тооцно гэж авлигыг тодорхойлсон байлаа. Үүний зэрэгцээ авлигын төрөл, хэлбэрүүдийг заасан байсан юм.
Тухайлбал, өөрийн эрхэлж байгаа ажлыг урвуулан ашиг хонжоо олох, эрх мэдлээ ашиглан бусдад давуу байдал олгох, ашиг хонжоо, шан харамж авах гэсэн төрөлд хуваажээ. Тэгэхдээ авлигын есөн хэлбэрийг хээл хахууль, шан харамж авах өгөх, албаны эрх мэдлийг урвуулах, албан үүргээ биелүүлэхгүй байх, албаны хөрөнгийг завших, хууль бусаар хөрөнгөжих, гэмт хэргийн орлогыг угаах, авлигад хамаарах үйлдлийг нуун дарагдуулах, авлигад хамаарах үйлдлийг шүүн таслахад саад учруулах гэж тодорхой заасан байлаа.
Үүнээс л гишүүдийн маргаан эхэлсэн юм. Д.Арвин, Б.Батбаяр нарын гишүүд хэлбэрийн заалт хэтэрхий нуршуу байна гэсэн саналтай байлаа. Б.Батбаяр гишүүн хуулийн төслийг байн байн ойлгомжгүйг халаглан гайхахдаа Авлигын байгууллагуудын комиссаруудад үзэмжээрээ дүгнэлт хийж гэмгүй хүмүүсийг авлига авсан хэрэгт холбогдуулах зүйл болж байна. Энэ олон хэлбэр байхын хэрэг юун. Мөнгө авсан өгсөн хүнийг л авлигын хэлбэрт тооцвол болоо юм биш үү.
Тэгэхгүй бол давуу эрх, албаны үүргээ биелүүлээгүй л гэнэ. Наад зах нь албаны үүргээ биелүүлээгүй гээд авлига авсан гээд ажлаас халах нугалаа гарвал яана. Олон хүнийг хэлмэгдүүлэх юм байна гэх зэргээр хэлбэрийг шүүмжилж байлаа. Энэ үед Э.Бат-Үүл гишүүн Чи төслөө битгий тасдаж уншаад бай. Хэлбэрийг нь дээрх авлигын тодорхойлолттой нь холбон уншаач, Зүгээр байгаа хүнийг албан үүргээ гүйцэтгээгүй гээд худлаа шалтаг гаргаад хална гэж хаа байхав. Авлигын хэлбэрт заасан үйлдлийг хийсэн нөхцөлд албан үүргээ биелүүлээгүй гэж ойл гох хэрэгтэй гэхэд Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Мөнх-Оргил ч Б.Батбаяр гишүүнийг Төсөл уншсан гээд битгий худлаа яриад бай. Хуулийн төслөө сөхөж хараагүй чинь асуултаас чинь илхэн байна гэдгийг дахин дахин сануулж байлаа.
Харин С.Баярцогт гишүүн авлигын тодорхой-лолтоо сайн хар гэдгийг ажлын хэсэгт сануулахдаа Авлигын хууль, Авлигын байгууллагын хууль,
хөрөнгө оруулгын мэдүүлгийн хуулийг тус тусад нь боловеруулж батлах санал гаргаж байлаа. Учир нь энэ бүгдийг нэгтгэхээр хэтэрхий хавтгайрсан зүйл болно гэдгийг сануулав. Тэрбээр авдаг, өгдөгийн эерэг хууль гаргахыг ард түмэн харж суугаа.
Тэрнээс биш та нарын яриад байгаа шиг албан тушаалын гэмт хэргийг авлигад хамруулах нь утгагүй. Хэрэв албан тушаалын гэмт хэргийн эерэг хууль гаргах гэж байгаа бол энэ хуулийнхаа нэр томьёог өөрчил. Та нарын наадахыг чинь ард түмэн ойлгохгүй. Тэдний хэнээе ч асуусан албан тушаалын гэмт хэргийг авлига гэж ойлгохгүй л байгаа. Ц.Мөнх-Оргил гишүүн Олон улс болон НҮБ-ын конвенцид ч чиний яриад байгааг тодорхой заасан байгаа. Эхлээд түүнийг унш гэсэн бол Э.Бат-Үүл гишүүн Ажлын хэегээс улс төр хийгээгүй.
Терөөс үзүүлж байгаа авлигын дарамтыг ард түмний нуруунаас авах хэрэгтэй байна. Тиймээс төрийн албан хаагчид албан тушаалаа ашиглаж ашиг хонжоо олж байгааг зогссох хэрэгтэй байна. Энэ нь тэр төрөл, хэлбэрүүдээр авлига авсан эсэх нь тодорхойлогдож байгаа юм гэж хариу хэлэх. Энэ мэтчилэн ажлын хэсэг санал зөрүүтэй байгаа гишүүдэд авлигын тодорхойлолт, хэлбэрүүдийг багагүй тайлбарлалаа. Тэдний хувьд тодорхойлолтоосоо эхлээд нэгдсэн ойлголттой болох хэрэгтэйг чухалчилсан учир багагүй цаг зарж ярилцсан ч тусыг эс олов.
Ямартаа л З.Энхболд гишүүн Манай байнгын хорооныхон хуулийн мэргэжилтэй хүмүүс болохоор асуудлыг ойлгоод байгаа юм. Харин төрийн байгуулалтынхан ойлгохгүй учир ингэж хуралдаан сунжруу-лаад байна. Тэдэнд тусад нь хичээл заадаг юм уу гэхэд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Дондог ихэд уурлан Мйм юм ярьдгаа боливол таарна шүү. Чи үргэлж иймэрхүү гишүүдийг басамжилж ярьдгаа болиоч. Бид ч гэсэн хуулийн мэргэжилтэй гэх мэтээр хатуухан зэмлээд авав.
Ийнхүү халуухан маргалдсаны эцэст авлигын хуулийн тодорхойлолт дээр санал хураахад Б.Батбаяр, С.Баярцогт, Р.Бадамдамдин нар цөөнх боллоо. Р.Бадамдамдин гишүүний хувьд авлигын хуулийн тодорхойлолт хэт явцуу байна гэж үзэж байлаа. Тэрбээр зөвхөн төрийн албан хаагч биш, хувийн хэвшлийнхнийг ч авлигын эерэг хуульд хамруулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байлаа.
Харин авлигын хуулийн хэлбэрүүдииг дэмжих санал хураалт явуулахад Э.Бат-Үүл, З.Энхболд нарын гишүүд цөөнх боллоо. Учир нь хоёр байнгын хороодын гишүүд 35 байх ёстой ч санал хураалтын үед ирц эре цөөрсөн байлаа. Иймд ганц хоёр гишүүн эерэг санал өгөхөд л саналууд нь нурахаар болов. Тиймээс энә хуулийн төслийг ажлын хэсэг дахин авч үзэх, гишүүд намын бүлэг дээрээ дахин сайн ярилцаж байгаад ирэх долоо хоногт хэлэлцэхээр хойшлуулав.
(Өнөөдрийн монгол 103/273)
Ц.ОЮУН