Тамхинаас яаж гарах вэ
Нэг янжуур тамхийг хэдхэн минут татахад л таны эрүүл мэндийг хөнөөж эхэлнэ. Таныг тамхи татах болгонд энэ нь дахин дахин давтагдана гэдгийг санаж яваарай.
3 секундын дотор…
Тамхины утаанд байгаа хортой бодис нь таны уруул, тагнай, цагаан хоолой, залгиур ба улаан хоолойн гадаргууг бүрхэнэ.
3 секундын дараа…
Таны зүрхний цохилт түргэснэ, цусны жижиг судсууд агшиж эхлэнэ, таны гар чичирч эхлэнэ, таны рефлекс удааширч эхлэнэ,амьсгалахад хүндрэлтэй болно мөн судасны дотор талын хана гэмтэж эхэлнэ.
10 секундын дараа…
Тамхины дотор байгаа никотин тархины судсыг агшааж тааламжтай мэдрэмж төрүүлнэ, тамхинаас үүдэлтэй эмгэг байдал ба өвчнүүд /Цусны даралт ихсэх, Зүрхний титэм судасны өвчин,Цус харвах, Ходоодны шархлаа, Уушиг, уруул, ам, хамар, залгиур, төвөнх, давсаг, умайн хүзүүний хорт хавдар, Уушиг тэлэгдэх өвчин,Багтраа, Судасны бөглөршилт үрэвсэл, Бэлгийн сулрал/ үүснэ.
Таны татсан нэг тамхи таны амьдралаас дунджаар 10 минут хорооно. Тамхи татдаг хүмүүсийн дөрөвний нэг нь тамхинаас болж амьдралынхаа 20-25 жилийг алдах болно. Үлдсэн дөрөвний нэг нь амьдралынхаа 9 жилийг алдана.
Та яагаад тамхи татаж байгаагаа ойлгохыг хичээ.Тамхинаас гарах өдрөө товло. Энэ нь таны бодлоор ажил буюу гэр бүлийн чинь зүгээс үзүүлэх шахалт, стресс багатай өдөр байвал зүгээр байдаг байна.
Та Тамхинаас гарах өдрийнхөө өмнөх өдрийг цэвэрлэгээ хийх өдөр болго.Тамхины үнс хийдэг саваа гаргаж хая. Тамхины асаагуураасаа түр ч гэсэн сал. Өөрийнхөө найз нөхөд, гэр бүлийнхэндээ тамхинаас гарах гэж байгаагаа хэл. Тамхинаас гарах гэж байгаа өдөр ирхэд бүр мөсөн больж дахин хэзээ ч тамхи татахгүй гэж өөртөө амал.
Сүүлийн удаа татхад…
Эцсийн удаа татахад нэг их гэм хор болохгүй… Тамхинаас гарахаар шийдсэн хэдий ч ганцхан янжуур татахсан гэсэн бодол орж ирж болох юм. Энэ тохиолдолд бодлоо өөрчлөн өөр ямар нэгэн зүйл хийх талаар бодох хэрэгтэй. Салхинд алхах, ус уух, ном унших буюу найз нөхөдтэйгээ уулз. Ганц удаа татаж байгаа юм чинь ямар ч гэм байхгүй гэж өөрийгөө бүү хуур… учир нь гэмтэй байх болно.
Би таргалчихна…
Тамхинаас гарснаас хойш хэдхэн хоногийн дараа амтлах, үнэрлэх мэдрэхүй сэргэснээс хоол идэх дуршил нь сайжирж байгааг ихэнх нь анзаарах болно. Та эхний долоо хоногт жимс юм уу түүхий ногоо мэтийн шим тэжээлтэй хөнгөн зууш идэж шингэн зүйл сайн уу. Аль болохоор эртнээс дасгал хийж эхлэх нь чухал зүйлийн нэг.
Би найз нөхөдгүй болчихно…
Тамхи татах нь ихэнхдээ тухайн хүний нийгмийн харилцааны нэг хэсэг болдог. Хүмүүс танд тамхи татахыг санал болгож таны тамхинаас гapax гэж байгааг шоолж магадгүй. Тэгвэл Та яагаад тамхинаас гарах гэж байгаа шалтгаанаа
санаж түүнийгээ толгойдоо маань шиг давтах хэрэгтэй. Таны жинхэнэ найзууд
бол эрүүл мэндэд чинь хортой зүйл хийлгэхгүй харин өөрийг чинь тамхинаас
гарахад дэмжих ёстой.
Би тамхиа хаяж чадахгүй. Би урьд нь оролдож л байсан, одоо ч чадахгуй байх…
Тамхинаас гарах гэж байгаа хүмүүсийн дотор урьд нь ингэж үзсэн хүмүүс олон байгаа байх. Никотин нь хүний биед их хүчтэй дасал үүсгэдэг учраас ингэж байгаа юм. Гэвч тамхинаас амжилттай гарах боломж бий. Хэрэв танд никотины дутлын шинж тэмдэг хүчтэй илэрч байвал та эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
Тамхинаас гарах нь амар зүйл биш ээ. Хэрэв та эхний удаадаа амжилтанд хүрч чадахгүй бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Тамхинаас гарахад гол саад болох зүйл нь никотины даслаас үүссэн шинж тэмдэгийг адаван туулах явдал гэдгийг сана. Хэрэв Та гэнэт тамхи татмаар санагдвал дараах үйлдлийг хийгээрэй Гүн амьсгал, ус уу, өөр ямар нэгэн юм хий, гараа завгүй байлга. Тамхинаас гарахын давуу талуудыг дотроо санаж яв.
2 цагийн дараа…
Никотин таны биеэс гадагшилна. Хоёр хоног орчмын дараа гэхэд никотины бүх завсрын бүтээгдэхүүнүүд алга болно.
б цагийн дараа…
Зүрхний цохиолт удааширч цусны даралт аажмаар өөрчлөгдөнө. 3-аас 30 хоногийн дараа цусны даралт эргээд хэвийн хэмжээнд очих ёстой.
24 цагийн дараа…
Нүүрстөрөгчийн дутуу исэл биеээс чинь гадагшилна. Таны уушиг илүү сайн ажиллаж та илүү их зүйлийг амьсгаадахгүйгээр хийж чаддаг болно.
2 хоногийн дараа…
Таны амтлах, үнэрлэх мэдрэхүй сайжирна. Таны үс, хуруу хумс, шүд илүү цэвэрхэн болсон байна. Уушигны салст бүрхэвч чинь сэргэж амьсгалын замаасаа салсархаг зүйлийг гадагшлуулж эхэлнэ. Таны хоолойноос гурван долоо хоногийн турш хөх цэр гадагшлах байх. Энэ нь таны уушиг цэвэршиж байгаагийн шинж мөн.
2 сарын дараа…
Гар хөлний чинь цусан хангамж сайжирна.
3 сарын дараа…
Нөхөн үржихүйн эрүүл мэнд, үр тогтоох чадвар сайжирч эхэлнэ.
12 сарын дараа…
Зүрхний шигдээстэй болох эрсдэл чинь хоёр дахин багасна.
15 жилийн дараа…
Цагаас эрт нас барах эрсдэл тамхи татаагүй хүнийхтэй адил бага болно.
Ихэнх хүмүүс тамхиа шууд хаячихаж чаддаггүй. Гэвч Та санаагаар унасны хэрэггүй. Үүний оронд тамхинаас гарах талаар мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтнээс тусламж эрэх хэрэгтэй. Хэрэв никотины даслаас болж гарах шинж тэмдгүүд хүчтэй илрээд тамхинаас гарахад хэцүү байвал Та зориулалтын эм хэрэглэж болно.
Одоогоор никотиныг орлох эмчилгээ-НОЭ / никотинтой хэлэн дор тавих эм, арьсанд тавих наалт, бохь, хамрын буюу хоолойн цацлага зэрэг/ эсвэл никотин агуулаагүй бупропионы шахмалыг хэрэглэж болно. Зарим оронд эмчийн жоргүйгээр олгодог НОЭ-ний янз бүрийн хувилбарууд байдаг. НОЭ-ний эм болон бупропионыг тамхинаас гаргах талаар мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтний хяналтын дор уух хэрэгтэй. Эдгээр эмийн эмчилгээг зан үйлийг өөрчлөх сургалтын хөтөлбөртэй хослуулж явуулах нь зүйтэй.
Таны тамхинаас гарах гэсэн нэг удаагийн оропдпого бүтэлгүйтэх нъ бүрмөсөн бууж өгөх шалтгаан биш гэдгээсанаарай. Хэрэв та өөрөө дангаараа чадахгүй бол тусламж эрэхээс битгий санаа зовоорой.
Т.Оргил /olloo mn/