МАХН-ын Азгүй хоногууд үргэлжлэх үү
Чулуу нэг хөдөлвөл бууриа олтол гурван жил тонгичдог гэдэг шиг явдал манай намд тохиолдоод байна гэж туе намын нэг лидер хэлж байна. Манай улс төрийн үнэт чулуу болох энә нам урт удаан амьдралынхаа явцад хэв-рэгшиж, зөөлөн салхинд боловч ганхаж унахаар болжээ гэж АН-ын нэгэн зүтгэлтэн телевизээр ярьж байх нь харагдана. Бас нэг увайгүй авгай МАХН устаж сөнөөсэй гэсэн ерөөл хэлчихье гэж Ийгл телевизээр тасхийж байх юм, Байдал нэг иймэрхүү байгаа бололтой. Энә байдал цаашид даамжирвал энә намын азгүйдэл нийт улс орны гачигдал дутагдал болох бизээ.
Хувьсгалт намын азгүйдэл 2004 оны УИХ-ын сонгуульд бүрэн ялалт байгуулж чадаагүйгээс эхтэй гэж олон хүн үздэг юм. 2000 оноос хойшхи дөрвөн жилд эднийхэн улс орныг бузгай сайн удирдсан боловч, хүн амыг ядуурлаас гаргаж чадаагүй нь хамаг мундарын эхлэл болжээ. Сөрөг хүчин болох Эх орон-Ардчилал эвсэл ядуу сонгогчдын сэтгэл зүйгээр сайтар тоглож, хүүхэд бүрт 10 мянган төгрөг гэх мэтээр мөнгө амласан нь Хувьсгалт намд том занга, дэгээ болжээ.
Тэр сонгууль тус намд таагүй дүн тавьсны дараа лидертээ итгэл алдрах байдал ажиглагдаж, тодорхой хэсгийнхэн жигүүр байгуулснаа зарлаж эвдрэл-ийн үрийг тарьсан гэхэд болно. Одоо тус нам дотор олон фракц бүлэглэл нэгэнт бий болоод байна. Тэд тус бүртээ цэцэрхэж элдвийг ярьж байгаа боловч, намынхаа нэр нүүрийг дээш татаж байгаа юм алга. Харин ч улам гулсч уруудсаар байна. Олон удаа явуулсан санал асуулга, социологийн судалгаанаас үзвэл МАХН-ын нэр хүнд ердөө л 20 орчим хувь дээр дэнжигнэн торж байна. Ингэж унаж байсан нь ер үгүй гэдэг юм.
Одоо эдний удирдлагууд намын анхан шатны бай-гууллагуудтай тулж ажиллан намаа шинэчлэхийг оролдож байгаа боловч учир, арга зүйгээ сайн ололгүй бүтэлгүй оролдлого хийж байгааг зарим хэвлэл зааж байна. Намын анхан шатны байгууллагуудын саналаар 200 орчим шилдэг сайн нэр хүндэтнийг тодруулах гэсэн боловч азгүйдсээр байгаа ажээ. Тус намын толгойд суугаа хүмүүс жирийн гишүүдээсээ холдон тасарсан нь харагдсан аж.
Туе намаас удаа дараа УИХ, Засгийн газарт сууж буй хүмүүсийн дархлагдеан байдалд анхан болон дунд шатны байгууллагчп удир-дагчид дургүй болжээ. Ингэж гэм дутагдлаа олж харж чадсан нь чухал ололт гэж эднийхэн үзэж байна. Улс төрийн намыг тал тал тийшээ харсан олон толгойтой лидерүүд нь алдаг болохыг дэлхийн туршлага харуулсаар иреэн байна. АН ч гэсэн саяхныг болтол лидерүүдийнхээ хөлд үрэгдэх дээр тулж байсан. Энэ муу ёрын өвчин Хувьсгалт намд тусаад байгаа бололтой.
Цаст уулын цагаан арслан цагаа болоход шоргоолжинд баригдана гэсэн эвгүй үг байдаг. Туе намын хувьд шоргоолж нь эрх мэдэлд шунадаг, хов жив, холион бантанд дуртай, боловерол мэдлэг, хүч чадлаар тааруухан хэсэг нөхөд бололтой.
Эднийхийг бас боловеон хүчний бодлого дээр үргэлж алдаад байдаг боллоо гэж буй нь Муухай дээр улцан нэмэр гэдэг шиг болгож байгаа гэнэ. Манайдаа улс төрийн хамгийн тулхтай хүчин гэгддэг МАХН-ын дотоод байдал, улс орны доторх нэр хүнд нэг иймэрхүү байгааг сануулж хэлэх нь зүйтэй бизээ.
(Өнөөдрийн монгол 103/273)
Ш.Цэрэнпил