Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө баяр наадмаас өмнө баригдаж амжихгүйнээ

Саяхан Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах Yндэсний хорооны хуралд уг цогцолборыг барих ажлын гүйцэтгэгч Нийслэл өргөө ХК-ийн тэргүүн дэд захирал, ерөнхий инженер Д.Жамъян Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө баяр наадмаас өмнө баригдаж амжихгүй гэж мэдэгдлээ. Yүнд суурь цутгах ажилд хугацаа алдсан, баригдаж буй баганат байгууламжийн технологийн шаардлагад тодорхой хугацаа хэрэгтэй гэсэн хоёр хүчин зүйл нөлөөлжээ.

Тус компани Чингис хааны хөшөө болон Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө гэсэн хоёр хэсэг байгууламжийн суурийн зургийг өнгөрсөн 2005 оны 9 дүгээр сард хүлээн аваад ажлаа эхэлж. Уг зургийн дагуу арматурыг 100 хувь угсран бетон цутгах ажлаа бараг дуусаж байхад захиалагчийн зүгээс зурагт өөрчлөлт оруулах болсон гэсэн шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар ажлыг зогсоосон байна. Зураг төсөлд өөрчлөлт оруулах ажил нэлээд удааширч 10 дугаар сарын 18-нд эхлэсэн энэ зогсолт даруй 40 хоног үргэлжилсний эцэст 11 дүгээр сарын 28-нд урьд хийсэн ажлаа шинэчлэн үргэлжлүүлэх болоход газар нэгэнт хөлдсөн байжээ. Дулаалга байр барьж арав гаруй хоног тусгай технологи ашиглан ажилласны дүнд 0.8-2.6 метр гүн хөлдсөн буурь хөрсийг 12 дугаар сарын 10-нд гэсгээж дууссан байна. Өвөл хаврын улиралд тасралтгүй үргэлжилсэн суурийн ажил энэ оны 4 дүгээр сарын 05-нд дууссан байна. Суурийн ажилд нийт 192.5 тн арматур угсарч, 1545 м3 бетон цутгасан нь дээрх сул зогссон 40 хоногийн хагаст л хийчих боломжтой ажил юм гэж ерөнхий инженер халаглаж байлаа.
Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөний шилэн галерейн 64 ширхэг баганаас дээшхи үе шатны угсралтын болон засал чимэглэлийн ажилд шаардагдах хөдөлмөр зарцуулалт, технологийн хүлээгдэл зэргээр нь тооцоход 7 дугаар сарын сүүл хүртэл буюу 80 гаруй хоногийн хугацаа шаардаж байгаа юм. Баганат барилгад тавигддаг технологийн горимоор баганын бетоныг гүйцэт бэхжсэний дараа дээрээс нь ачаалал өгөх учиртай. Бэхжилтэнд шаардагдах хугацааг түргэтгэх зарим химийн аргыг Нийслэл өргөө ХК-ийн барилгачид хэрэглэж уг хугацааг 30 хувь богинотгосон аж. Гэсэн хэдий ч байгууламжийн аль ч хэсгийг баяр наадмаас өмнө ашиглалтанд оруулж яагаад ч амжихгүй гэж тус компанийн ерөнхий захирал Б.Ганзориг ярьж байна. Зөвхөн шилэн галерейн гол хэсэг буюу Чингис хааны хөшөөтэй довжоо, шилэн дээврийн ажлыг эцэслэж Их ойн болон Үндэсний баяр наадмын ёслолыг гүйцэтгэх боломж бүрдүүлэх асуудлыг холбогдох байгууллагуудтай ярилцаж байна гэж ерөнхий захирал мэдэгдсэн юм.
Гэвч тийм ч бүтэмжтэй хувилбар олдохгүй байгаа нь ярианаас нь илт байлаа.
Ард иргэд маань Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын шинэ сайхан барилга байгууламжийг баяр наадмынхаа үеэр үзэж нүд сэтгэлээ баясгана гэж хүлээх хэрэггүй бололтой. Харин 11 дүгээр сард буюу Улс тунхагласны баяр гэхэд цогцолбор бүрэн хэмжээгээр ашиглалтанд орох болно гэдгийг Нийслэл өргөө ХК-ийн ерөнхий захирал Б.Ганзориг амлаж байна.

Юутай ч энэ барилга дээр одоогоор 380 гаруй барилгачид гурван ээлжээр өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Цаг нь тулгасан их барилгыг ойн өмнө ашиглалтанд өгөх гэж дээрээс ирсэн дарамж шахалтын дүнд яаруу сандаруу чанаргүй юм хийхвий гэсэн болгоомжлол ч байгааг нуух юун.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button