Дашнямыг Алтан гадас одонгоор шагналаа

Шагнал гардуулаад Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ өнгөрсөн башёд амжилттай сайн барилдаж бөх сонирхогч монголчуудаа баярлуулсан сайхан амжилтыг үнэлж ийн шагналаа. Энэ бол гарааны эхлэл хэмээн ойгож байгаа. Цаашдаа амжилтаа бататган илүү сайн барилдаж, өөрийнхөө хөдөлмөр зүтгэлийг улам өндрөөр үнэлүүлнэ гэдэгт итгэлтэй байна гээд баяр хүргэлээ.

АЛДАРТ ЭХ ОДОН ГАРДУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн Нийслэл хотын харьяат зарим эхчүүдэд Алдарт эх одон гардуулан өглөө. Алдарт эх нэгдүгээр одонгоор Хан-Уул дүүргийн 9-р хорооны иргэн Э.Алтанцэцэг, Баянгол дүүргийн 11-р хорооны иргэн Б.Түмэнжаргал нарыг, Алдарт эх хоёрдугаар одонгоор Баянгол дүүргийн 8-р хорооны иргэн Н.Бадамханд, Сонгинохайрхан дүүргийн 11-р хорооны иргэн Д.Байгалмаа, Чингэлтэй дүүргийн 15-р хорооны иргэн М.Гантөмөр, Сүхбаатар дүүргийн 12-р хорооны иргэн А.Оюунбилэг, Баянзүрх дүүргийн 9-р хорооны иргэн С.Саранцэцэг нарыг тус тус шагналаа.
Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нийтдээ Алдарт эх 1-р одонгоор 277 эх, 2-р одонгоор 1487 эх шагнуулж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button