ЖДИ МЕНЯ нэвтрүүлэгт уулзсан аав, хүү хоёр

Ханийн захидал
Миний нэрийг Светлана Чабан гэдэг. Би хүүгийнхээ эцгийг хайж байна. Түүнийг минь Сайнхүүгийн Батбаатар гэдэг. Бид Украинд анх танилцсан юм. Тэр үед Батбаатар Криворожскийн Уул Уурхайн Техникумд суралцдаг байлаа. Бид, хоёр биендээ анхны харцаар дурлаж, улмаар хүүтэй болсон юм. Хүүг маань Батбаатарын Герман гэдэг. Нөхөр маань хүүгээ төрсөний дараахан буюу 1989 онд Монгол руу гэр рүүгээ буцсан билээ. Учир нь тэр маань айлын том хүү, дороо 9 балчир дүүтэй байсан учраас монголчуудын заншил ёсоор дүү нараа өсгөж, эцэг эхээ асрахаар явсан юм. Жилийн дараа нөхөр маань Украинд буцаж ирэн нутаг руугаа хүү бид хоёрыг аваад явсан ч Монголын хөдөө тосгоны амьдралд дасаж чадаагүй би хүүгээ аваад гэр лүүгээ зугтах шахам явсан билээ. Одоо хүү маань өсөж, хэдийнэ 17 нас хүрчээ. Энэ олон жилийн хугацаа өнгөрсөн ч хүү бид хоёр хамгийн дотны хүнээ хайсаар байна. Тэр маань сургуулиа төгсөж очоод Дархан-Сэлэнгийн Цахилгаан Шугам Сүлжээний байцаагчаар ажилладаг байсан ч одоо чухам хаана юу хийдгийг мэдэхгүй.

ЖДИ МЕНЯ нэвтрүүлгийнхэн Хонгор суманд очлоо
Эрэн сурвалжлах багийнхан нутгийн иргэдээс асууж сурагласаар слесарь Сайнхүү гуайнхыг олж очлоо. Ингээд ач хүү нь өөрсдийг нь хайж буйг дуулгахад хоёр хөгшин баярлаж, телевизийн эфирээр ач хүүдээ мэндчилгээ дэвшүүллээ. Харин Германы аав нь энэ мэдээг сонсоод 15 жилийн туршид хүүтэйгээ уулзахыг хүсдэг байснаа хуучиллаа. Ийнхүү Батбаатар алдарт ЖДИ МЕНЯ нэвтрүүлгийн хойморт уригдсан юм.

Аав, хүү хоёрын баярт уулзалт
Нэвтрүүлгийн танхимийн голд байрлах дэлгэцээр аав, өвөө, эмээ, ах дүүсийнхээ мэндчилгээг сонссон Герман хүүгийн нүдэнд баярын нулимс мэлтэлзсээр.. Баярт үйл явдал үүгээр дууссангүй. Хөтлөгч Герман хүүд аавыг нь нэвтрүүлгийн танхимд ирснийг мэдэгдээд аав чинь зөвхөн чамтай уулзахын тулд орос хэлийг өдөр болгон давтдаг байсан гэж хэлсэн юм. ЖДИ МЕНЯ нэвтрүүлэг ийнхүү 15 жилийн дараа аав, хүү хоёрыг уулзууллаа.
Бэлтгэсэн Б.Баясаа
/Инфо сонин/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button