Хүүхдийн парк ажиллаж байна
Тиймээс засварын ажил дуустал буюу 2008 он хүртэл тус хүрээлэнгийн үйл ажиллагааг зогсоох тухай яриа ч гарч байв. Гэвч зарим эрх зүйн асуудлаас шалтгаалан төслийн хөрөнгө оруулалтын ажил түр хугацаагаар хойшилсон байна. Тиймээс парк байгаа боломжоо ашиглан ирэх есдүгээр сар хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болсон байна. НМХГ-аас өнгөрсөн хавар тус хүрээлэнгийн тоглоомуудад шалгалт хийхэд ихэнхийнх нь хугацаа нь дуусаад олон жил өнгөрсөн болохыг тогтоосон. Тиймээс бүрэн урсгал засвар хийсний дараа үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болохыг сануулж, 17 заалт бүхий үүрэг өгчээ.
Парк энэ жил тоглоомын урсгал засварт 13.4 сая төгрөг зарцуулж, засвар, угсралтын ажлыг бүрэн хийсэн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин паркийн талбай дахь 24 нэрийн 26 тоглоомоос осол гарч болзошгүй Сансрын гараа, Цагирагт дугуй, Буухиа элч, Усан аялал тоглоомыг үйлчилгээнээс хасчээ. Мөн Алсыг харагч, Сюрприз, Буухиа элч зэрэг тоглоомыг 50 хувийн ачааллаар ажиллуулахаар болсон байна. НМХГ-аас өчигдөр хийсэн орчны эрүүл ахуйн шалгалтаар хэрэглээний цэвэр уснаас дээж авч, шалгалт хийхэд нянгийн бохидол илэрчээ. Тиймээс тус хүрээлэнгийн талбай дахь хэрэглээний усыг унданд хэрэглэхгүй байх хэрэгтэй юм.