Монголд хоёр хүүхдийн нэг нь ямар нэгэн хүчирхийлэлд байнга өртөж байна

-Хүүхдийн эрх гэж чухам юу юм бэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

-Хүүхдийн эрхийн конвенцоос батлаж гаргасны дагуу хүүхэд сурч боловсрох, эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, өөртэйгээ холбоотой бүхий л асуудлыг шийдвэрлэхэд оролцох гэсэн үндсэн дөрвөн эрхтэй. Манай байгууллагын хувьд бол Их Британий хүүхдийг ивээх сантай хамтарч хүүхдийн хамгаалуулах эрхийг хангах тал дээр ерөнхий үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн Хүчирхийлэлийн эсрэг үндэсний төв маань гэр бүлийн хүчирхиилэлд өртсөн, түүний хохирогч болсон хүү­хэд, эмэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлдэг. Энэ үйлчилгээгээрээ дамжуулж тодорхой хэмжээгээр төр засгийн бодлогод нөлөөлөх, эрх зүйн орчныг нь сайжруулах, хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдэд нийгмийн халамж үйлчилгээг бий болгоход нөлөөлийн үйл ажиллагааг явуулж байна.

-Манайд хүүхдийн эрх хэр хэмжээнд зөрчигддөг вэ?

-Хүүхэд гээд ярихаар зарим хүмүүс хүүхдийг хүн биш юм шиг харьцдаг тохиолдол байдаг. Харин хүүхэдтэйгээ найзууд шиг харьцдаг хүмүүс ч бий. Гэхдээ хүүхэд гэдэг утгаараа эрх нь зөрчигдөөд, ямар нэгэн утгаараа хамгааллагдахгүй байх тохиолдол байдаг. Том хүн хэрвээ болохгүй юм хийчихвэл тал талаас нь яриад ойлгуулчихдаг хэрнээ хүүхдийг болохгүй юм хийснийх нь төлөө алгадах гэх мэтээр шийтгэдэг Энэ бол хүүхдийн эрхийг зөрчиж байгаа асуудал. үүнийг нь эцэг эхчүүдэд хэлэхээр би яагаад хүүхэддээ үг хэлж болохгүй гэж. Бид нар бага байхдаа аав ээжээсээ алганы амт үзэж өссөн. Гэхдээ муу хүн болоогүй байна гэж хэлцгээдэг. Хүүхэддээ ч ингэж бурууг нь ойлгуулдаг. Хүүхэд ч гэсэн би буруу юм хийвэл зодуулах, аашлуулах ёстой юм байна гээд ойлгочихдог. Ингээд нөгөө хүүхэд маань өсөж том болоод эргээд хүүхдээ энэ аргаараа хүмүүжүүлдэг. Харин үүнийг хүмүүжүүлэх арга уу, хүчирхийлэл үү гэдгээ тэр болгон ойлгодоггүй.

-Эрх нь зөрчигдсөн хүүхдүүд өөрсдөө хандаж ирдэг үү?

-Орчин үед хүүхдүүд маань их өөр болж байгаа. Өнөөдөр гэр бүлийн, гудамж талбайн, анги сургууль дээрээ хүчирхийлэлд өртөн хүүхдүүд манайд хандаж зөвлөгөө авахаар ирдэг. Тэд хэдийгээр би өөрөө буруутай ч гэсэн миний буруу хийсэн зүйлийг яагаад надад хэлээд ойлгуулчхаж болдоггүй юм бэ, би сонсох чихтэй, эргээд бодох ухаантай хүн шүү дээ гэдэг талаасаа маш ихээр хандах болсон.

-Сургуулийн насны хүүх­дүүд хаана хандахаа мэддэг болсон байна. Тэгвэл бага насны хүүхдүүдийн хувьд яадаг бол…

-Хүүхэд насаар бага байх тусам яг томчуулын хараа хяналтанд байдаг. Аливаа хүн оршин байгаа нөхцөлд заавал зөрчил байдаг. Асуудлыг өөр өөр өнцгөөс, өөр өөр нүдээр харж түүнийг заавал өөрийнхөөрөө шийдэх гээд байдаг. Yүнээс үүдээд зөрчил гарч улмаар хүчирхийлэл үүснэ. Энэ асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдгийг хүүхдэд багаас нь төлөвшүүлэх хэрэгтэй. Эцэг эхчүүд маань хүүхдийнхээ өчүүхэн буруу хийсэн зүйлийн төлөө хүүхдээ шийтгэхээсээ өмнө хоёрхон минут зарцуулаад зөвөөр тайлбарлачихвал хүүхэд ойлгоно шүү дээ. Багаас нь хүүхэдтэйгээ ойлголцоод сурчихвал хүүхэд хүчирхийлэлд өртөхгүи байж болно. Тэд чинь бяцхан хөөрхөн уураг тархиндаа бүгдийг мэдэж байдаг. Түүнээс хүүх­дийг том болж ухаан суухаар нь бүхнийг хэлж тайлбарлана гэж бодож болохгүй. Ингэж бодож, цаг хугацааг харсаар байтал хүүхэд нэг л мэдэхэд багынхаа зангаар төлөвшчихдөг. Судлаачдын үзэж буйгаа хүүхэд таван нас хүрэхдээ ертөнцийг бүрэн таньж мэддэг байна. Энэ үед нь л хүүхэдтэй сайн харьцах хэрэгтэй. Түм буман яагаад гэсэн асуултанд нь залхууралгүй хариулж бай­вал хүүхэд сайн сайхан төлөвшиж чадна. Тэгэхгүй буруу хийснийх нь төлөө шийтгээд байвал хүүхэд хүчирхийлэлд өртөөд байдаг. Харин сүүлийн үед хүмүүс ганц хоёр хүүхэд­тэй, тэднийг хүсэж байж гаргадаг болохоор өлгийтэй хүүхэд­тэйгээ яриад сууж байгаа ээжүүдийг хараад сайхан санагддаг.

-Гэр бүлийн хүчирхийллийн тухай…

-Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудал хаа сайгүй байна. Хүүхдийг хөгжиж байгаа бие хүн гэдэг талаас нь биш оюун ухааны хувьд том хүнтэй адил хэмжээнд хүрээгүй, насаар бага байна гэж үздэгээс болоод хүүхдийн эрх зөрчигд­дөг. Судалгаанаас үзвэл хүүх­дийн эрх хамгийн их зөрчигддөг газар бол гэр бүл. Монголд хоёр хүүхдийн нэг нь ямар нэгэн хүчирхийлэлд байнга өртөж байдаг гэсэн судалгаа гарсан. Энэ нь гэр бүлд ихэвчлэн бий. Өнөөдөр эцэг эхчүүд миний хүүхэд бол миний өмч гэсэн үзэл хандлагатай байдаг. Yүнтэй холбоотойгоор хүчирхийлэл үүсдэг. Хүүхэд маань гэр бүлийн орчиндоо өсөж торних ёстой. Гэтэл тэр гэр бүлийн орчин нь хүүхдийн аюулгүй байдлыг ноцтойгоор зөрчсөн тохиолдолд зайлшгүй тухайн хүүхдийг тэр аюултай орчноос нь тусгаарлах асуудал гарч ирдэг. Өнөөдөр ийм хүүхдийг аюултай орчноос нь түр тусгаарлах гэхээр үйлчилгээ үзүүлж байгаа газар хараахан байхгүй байна. Эцэг эх, ах эгчтэйгээ хамт амьдарч байсан хүүхдийг халамжийн төв юм уу, асрамжийн газар өгч болдоггүй. Учир нь тэр хүүхдэд түр хамгаалах газар хэрэгтэй болохоос асрах газар очих хэрэгцээ гардаггүй. Тухайн хүүхдийг түр, тодорхой хэм­жээнд гэрээс нь тусгаарлаад тэр хооронд түүнийг хүчирхийлсэн эцэг эх эсвэл ах дүүтэй нь ажиллах шаардлага гардаг. Манайх хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдийг байрлуулах, хамгаалах байртай боловч хүрэлцээ муутай байна. Тэр байранд байрлаж байх явцад сургуулийн болон хорооны нийгмийн ажилтантай хамтраад эцэг эхэд нь зөвлөгөө өгч ахиад тэр хүүхдийн эрхийг зөрчихгүй гэсэн баталгаа гаргуулж хүүхдээ гэрт нь буцаадаг. Цаашид хүчирхии­лэлд өртсөн хүүхдийг гэр бүлдээ түр асрамжлах нийг­мийн гэр бүлийн үйлчилгээг хөгжүүлэх зорилт тавьж бай­на. Ийм үйлчилгээ гадныханд байдаг боловч манайд хараахан хөгжөөгүй байгаа.

-Хүүхдүүд анги, сургууль дээрээ хүчирхийлэлд их өртдөг гэсэн. Энэ талаар…

-Сургуулийн орчинд үе тэнгийнхэн бие биенээ дарамтлан дээрэлхэж, ялгаварлан гадуурхах асуудлууд нэлээд байдаг. Энэ нь амьдралын боломжтой байдалтай холбоотой гарч ирдэг. Нөгөө талаас багш, тухайн сургуу­лийн ажилтнууд хүүхдийн эрхийг зөрчиж байгаа асуудал их байна. Энэ талын гомдол нэлээд ирдэг. Бид зохих газраар нь шийдвэрлүүлэхээр ажилладаг. Хүүхэд хүүхдийн хоорондын асуудлыг сургууль дээр нь шийдвэрлэчихэж болдог. Харин багш хүүхдийн хоорондын харилцааны хувьд их хүндрэлтэй. Тухайн багшийг сургуулийнх нь захиргаанд хэлээд хөдөлмөрийн хуулиар сахилгын хариуцлага хүлээлгэх эсвэл ажлаас нь халах зэрэг арга хэмжээ авчихдаг. Гэтэл тэр багш өөрөө нөгөө хүүхдийг дарамтлахгүй хэрнээ ахиад найз багшаараа дарамтлуулах ч юм уу, эсвэл ангиар нь ялгаварлан гадуурхдаг. Мөн хоёр багш хоорондоо тэмцэлдэх юм бол тэдний ангийнх нь хүүхдүүдэд тусдаг. Хувь хүн хоорондоо тэмцэлдэж болох боловч тэднээс болж хүүхдийн эрх зөрчигдөх ёсгүй. Yүнийг бүр таслан зогсоох ёстой. Өнөөдөр багш нар хүүхдэд их юм сургахын төлөө явдаг. Гэхдээ хүүхэд болгон багшийн заасныг бүг­дийг нь топгоож авах албагүй. Гэтэл хүүхдүүд багшийн заасныг яг тэр чигээр нь тогтоож авч чадаагүй тохиолдолд ялга­варлан гадуурхах юм гардаг. Бүх хүүхэд онц сурах албагүй, тэд өөр өөр сэтгэхүйтэй шүү дээ. Гэхдээ багш нарыг буруутгаж болохгүй. Яагаад гэвэл тэд цаанаа удирдлагатай, ажлыг нь дүгнэдэг тусгай журам зааврууд байдаг. Мэдээж хүн хийсэн ажлынхаа үр дүнг харахыг хүсдэгтэй хол­боотойгоор хүүхдүүдээ юм сур гэж шахдаг байх. Миний хувьд бол тэр нэг хэвэнд шахсан юм шиг ижил мэдлэгтэй хүүхэд гаргах гээд байгаатай зөрчилдөж явдаг. Хүүхэд бүрийн сэтгэхүй, сонирхол өөр. Тиймээс багшийн ажлыг үнэлэхдээ хүүхэд бүрийн онцлогтой багш яаж харьцаж ажилласан бэ гэдэг шалгуур байвал өөр байх гэж боддог. Одоо боловсролын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэгдэж байгаа. үүнд бүх сур­гууль хүчирхийлэлгүй орчин байх ёстой. Сургууль дээр хүүхдийг ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхах, хүчирхийлэх, дарамтлах байдлыг гаргахгүй байх гэсэн зүйл тусгагдаад явж байна.

-Тэнэмэл хүүхдүүд танайд ханддаг уу?

-Хүмүүсийн траншейны гэж нэрлэдэг хараа хяналтгүй хүүхдүүд маань яг судлаад үзэхэд гэр бүлтэй хүүхдүүд юм билээ. Харин яагаад энэ хүүхдүүд өнөөдөр хараа хя­налтгүй гэж нэрлэгдэх болсон бэ гэхээр үнэндээ гэр бүлийн гишүүдийн хоорондын зөрлөөс болоод хүүхэд өөрийгөө буруутгадаг. Тэд хүчирхийлэлтэй гэр бүлд амьдарч байсан бйадаг. Жишээ нь Эцэг эх нь хоорондоо зөрчилдөхөөрөө би чиний энэ байдлыг тэвчиж ирсэн ганц шалтгаан нь энэ хэдэн хүүхэд гэх мэтийг хэлдэг. Ингэхээр нөгөөг хүүхэд маань хэрвээ намайг яваад өгвөл ээж минь аавд хүчирхийлүүлэхгүй өөрийгөө бодоод амьдрах юм байна гэж ойлгодгоос үүдэлтэй. Нөгөө талаар аав ээж нь хүүхдээ зодох, дарамтлах гэхчлэн өөрийнхөөрөө байлгах гээд байдагтай холбоотой. Хүн гэдэг чинь хэн нэгнээс хараат бус байхыг эрмэлздэг. Yүнийг дагаад өөрийнхөө оюун ухаанаар тэр боломжийг хайсны эцэст гудамжинд эрх чөлөөтэй, юм шиг санагддаг байна. Тэгэхээр хараа хяналтгүй гэдэг тусгай хүүхэд байдаггүй. Гэтэл бид өөрсдөө тэднийг төрүүлчихээд уул хаднаас төрсөн юм шиг хараа хяналтгүй гэж нэрлээд явж байгаа нь харамсалтай санагддаг. Тэдгээр хүүхдүүдийн төлөө олон байгууллага ажилладаг. Бид тэдний гэр бүлийг нь олоод буцаадаг. Гэтэл ар гэр нь тухайн хүүхдийг анх гэрээсээ явахад ямар байсан тэр хэвээрээ л байдаг. Гэрт нь дулаан уур амьсгал байхгүйгээс болоод буцаад нөгөө траншейндаа очдог юм билээ. Энэ асуудлыг төрийн бодлогоор дэмжихгүй бол энэ байдал хэвээрээ л байх болно. Ийм хүүхдүүд манайд хандах тохиолдол бий. Тэд гэрээсээ гудамжинд гарах эсэхээ бяцхан оюун ухаандаа тунгаан боддог. Одоо нэг л удаа надад ингэж хандвал би явахаас өөр аргагүй боллоо гэж бидэн дээр ирдэг. Энэ тохиолдолд бид ар гэрийнхэнтэй нь ойртож ажиллахыг чухалчилдаг. Yүнд хорооны болон сургуулийн нийгмийн ажилтантай нь хамтарч ажилладаг.

-Та өөрөө хэдэн хүүхэдтэй вэ? Хүүхэдтэйгээ яаж харьцдаг вэ?

-Би ганц охинтой. Охиныхоо асуусан асуултанд хариулахыг хичээдэг. Хэдийгээр би том хүн ч гэсэн мэдэхгүй юм их байдаг. Тэр тохиолдолд ээж нь одоогоор үүнийг сайн мэдэхгүй байна. Миний охин багшаасаа, өвөө, эмээгээсээ асуугаарай гэдэг юм уу эсвэл танай найзууд юу гэж байна. Чи өөрөө юу гэж бодож байна гэх мэтээр харьцдаг даа.

-Хүүхдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан та юу хэлмээр байна?

-Зургаан сарын нэгнийг яагаад хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгосон бэ гэдгийг хүн бур ухаараах хэрэгтэй. Өнөөдөр хүүхэд гэр бүл, нийгэм, сургуулийн орчиндоо эдлэх ёстой эрхээ бүрэн эдлэж чадаж байна уу гэдгийг хүн бүхэн анзаараасай. Энэ өдөр хүүхэд бүр өөрийгөө илүү ихээр мэдэрч аз жаргалтай байдаг. Гэхдээ хүүхэд бүр ганцхан баяраар биш, өдөр бүр, сэрсэн өглөө болгон нь тийм их аз жаргалтай байгаасай.

Дээдсийн хүрээлэн сонин 15/473

Ярилцсан Н.Будсүрэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button