8-9 настай охидууд бэлгийн хүчирхийлэлд ороод, давхар өвчин авчихсан ирдэг

-Танай байгууллагын гол зорилго юу вэ?

-Манай байгууллага 1996 онд байгуулагдсан. Гол зорил­го маань хараа хяналтгүй, эцэг эхээсээ ангид, хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийг болзошгүй осол аюул, гэмт хэрэг зөрчил болон эрүүл мэндийн байдал, бусад ямар нэгэн зөрчилд орохоос урьдчилан сэргийлж, орсон тохиолдолд тэдгээр зөрчлийг нь арилгаж, хүүхдийн эрхийн асуудлыг шийдэж, хүүхдийг улмаар гэр орны нөхцөлд амьдруулах зорилгын үүднээс ажилладаг.

-10 жилийн хугацаанд хичнээн хүүхдэд үйлчилсэн бэ? Хүхдүүдийн хараа хяналтгүй явах гол шалтгаан нь юу байна вэ?

-Энэ хугацаанд манайхаар 20 гаруй мянган хүүхдүүд ирж үйлчлүүлсэн байдаг юм. Эдгээр хүүхдүүд маань голдуу эцэг эх, асран хамгаалагчаасаа ангид амьдардаг. Хамгийн гол шалт­гаан нь гэр орны байдалтай холбоотой. Эцэг эхийн хайхрамжгүй байдал, хүүхдээ үл ойшоосон, хүүхдийнхээ амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж чадаагүйн үүднээс хүүхдүүд гэр орноосоо дайжин амьдардаг. Нөгөөтэйгүүр гэр оронд нь ямар нэгэн хүчирхийлэл байгаа уч­раас хүүхдүүд гадуур дэмий тэнэдэг. Ялангуяа эцэг эхчүүдийн салалт, хойд эцэг эхийн ааш араншин, тэдний хүүхдэд үзүүлж байгаа сөрөг нөлөөллөөс болоод хүүхдүүд үнэхээр тэнд байж болохгуй тохиолдолд л гадагшаа гарч тэнэдэг. Тэгэхээр энэ нь тухайн айлын амьдралын ядуу зүдүү байдалтай холбоотой болсон нөгөө талаар хамгийн нэгдүгээрт тавих асуудал бол эцэг эхийн хүүхдэд тавих анхаарал халамж дутсан зэрэг нөхцөл байдлын үүднээс хүүхдүүд хараа хяналтгүй, тэнүүчлэн амьдрах эх үүсвэр тавигддаг.

-Хэдээс хэдэн насны хүүх­дүүд байна вэ?

-0-18 насны хүүхдүүд бий. 1996 -2000 оны үед бага насны хүүхдүүд тэнүүчлэх нь их байдаг байсан бол сүүлийн үед нэг гэрийн хоёр гурав, дөрөв тавуулаа тэнүүчилж, гэр бүлсэг байдал ажиглагдах болсон. Бас эцэг эхчүүд санаатайгаар хүүхдээ хаях явдал газар авч байна. Хүүхдээ сурч боловсрох, бусад эрхийг нь зөрчөөд өөрөөсөө холдуулж санаатайгаар орхиж гээгдүүлдэг. Ингэж орхигдсон хүүхдийг нэгэнт эцэг эх нь хаясан учраас эргэж авна гэж байдаггүй. Тэд 0-3 насныхан байдаг. Улаанбаатар хотод 0-3-насны хүүхдийг шийддэг байгууллага байдаг учраас бид тэнд хүргэж өгдөг.

-Хараа хяналтгүй хүүхдүүдийн дунд бэлгийн замын өвчин нилээд байдаг гэсэн? Эрүүл мэндийн хувьд тааруу байдаг уу?

-Хүүхдүүд нэгэнт идэж ууж байгаа хоол унд, өсөж байгаа орчин, өөрийнх нь насны онцлог, эрүүл мэндэд тохирохгүй нөхцөлд амьдардаг учраас өвчлөмтгий байдаг. өвчлөлийн хувьд эхэн үедээ арьсны халдварт өвчин, хамуу, мөөгөнцөр голдуу байсан бол одоо бэлгийн замын халдварт өвчин нэгдү­гээрт тавигдаж байна. Манайд найм, есөн настай хүүхдүүд охин насаа гээчихсэн, дээр нь бэл­гийн замын өвчин халдчихсан ирдэг. Эдгээр хүүхдүүд дандаа бэлгийн хүчирхийлэлд ордог. Хэн нэгэн үл таних эрэгтэйн эрхшээлд ороод, эрхтэн системийн маш гүнзгий зовлон амсахын зэрэгцээ бэлгийн замын өвчин давхар аваад ирдэг. Өвчин авснаа мэдэхгүй, юу болоод өнгөрснөө ч мэдэхгүй удаан хугацаагаар явж, хаяг тогтоох тасагт хэзээ ирнэ үү тэр үед л онош нь тодордог учраас эдгээр хүүхдүүдийн өвчнийг эмчлэхэд маш хэцүү, газар авсан байдаг. Хүүхдийг ийм байдалд оруулсан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх ямар ч эд мөрийн баримтгүй болсон бай­даг учраас энэ тохиолдолд хүүхдийн эрх маш их хохирдог. Бэлгийн хүчирхийлэл гэдгийг ч нэр томъёоны хувьд мэдэхгүй учраас тэр хүүхэдтэй маш удаан хугацаанд ярилцаж, өөрөөр нь яриулж эхлээд итгэлийг нь хүлээх хэрэг гардаг. Тийм учраас бэлгийн хүчирхийллийг эмчлэх болоод дараагийн асуудлыг шийдэхэд маш их хугацаа ордог. Хэдийгээр энэ байдлыг бид таслан зогсоож, олон хүүхдийг эрүүлжүүлж гаргаж байгаа ч хүүхэд эндээс гараад буцаад нөгөө орчиндоо очдог учраас өвчин нь дахих, сэдрэх, бусдад халдаах асуудал маш их явагдаж байна. Манай улсад ДОХ, бэлгийн замын халдварт өвчин ямар байгаа билээ. Тэгэхээр эмч хүний хувьд санаа зовж явдаг зүйлийн нэг хараа хяналтгүй хүүхдүүд өвчин тусах эрсдэлд бүрэн автахаар байгаа. Хэн ч эдгээр хүүхдүүдийг өмөөрч, хамгаалахгүй, өөрсдийнхөө биеийг үнэлж цэгнэж чадахгүй, өөрийгөө хамгаалах арга барилд суралцаагүй, нөгөөтэйгүүр бэлгийн замаар халдах өвчин, эрхтэн системийнхээ үйл явц болон ямар үүрэгтэйг нь ч мэддэггүй учраас энэ хүүхдүү­дийг хэн нэгэн хүч түрэмгийлээд өвчин халдаасан байхыг үгүй гэх газаргүй.

-Эдгээр хүүхдүүдийг ДОХ-ын шинжилгээнд хамруулсан уу?

-Би боддог юм. Өнөөдөр нийгэмд ажлаа хийгээд явж байгаа ухамсартай хүмүүсээс ДОХ-ын шинжилгээ авч байсны оронд эхлээд хараа хяналтгүй явж байгаа бүх хүүхдүүдийг шинжилгээнд оруулчих юм бол илүү үр дүнтэй болох байх. Одоо бид хүүхдүүдээ шинжилгээнд бүрэн хамруулах гээд бүх нэрсийг нь гаргаад байна. Эхний удаад вакцины арга хэмжээ явагдсан. Дараагийн арга хэм­жээ ДОХ, бэлгийн замаар дамжих өвчний шинжилгээ авч, бүх хүүхдүүдийг хамруулна.

-Найм, есөн настай охидууд бэлгийн хүчирхий­лэлд өртсөн ирдэг гэлээ. Анх байгуулагдаж байх үед бэлгийн хүчирхийлэлд өртөж ирэх нь хэр байдаг байсан бэ?

-Анх байгуулагдаж байх үед бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд маш цөөхөн байдаг байсан. Одоо хамгийн сүүлийн жишээ гэвэл есөн настай охин бэлгийн хүчирхийлэлд өртөөд хоёр бэлгийн замын давхар өвчтэй энд эмчлэгдээд, эрүүлжигдээд гэрт нь хүргэж өгсөн. Энэ хүүхэд хараа хяналтгүй га­дуур явж байгаад бэлгийн хүчир­хийлэлд өртсөн. Өөрөө ярихдаа шөнийн цагаар нэг ТYЦ-ний ах намайг ТYЦ-дээ оруулж дулаацуулаад, бага сага идэж уух юм өгсөн гэж хэлсэн. Ингэж эмэгтэй хүүхдийг ашиглаж байна. Тэ­гэхээр бэлгийн замбараагүй хавьтал бол зөвхөн траншей, хараа хяналтгүй хүүхдүүдийн дунд байдаг асуудал биш гэдэг нь харагдаж байна. ТYЦ ажиллуулж байгаа хүн бол ухаан санаа эрүүл, орон гэрээ тэжээж байгаа бололцооны хүн л бай­гаа. Ийм хүн жаахан охиныг ашиглаж, амьдралд нь маш хар толбо учруулж байна шүү дээ. Өнөөдөр биеэ үнэлэгч ч бай, хараа хяналтгүй ч бай зөвхөн эмэгтэй хүн рүү бэлгийн замын өвчин, ДОХ-ыг чихэх нь зөв биш. Хэрэглэгч байхгүй бол бүтээгдэхүүн борлодоггүй гэдэг шиг энэ хүмүүсийг аваад байгаа эрчүүдтэй хариуцлага тооцох цаг болжээ. Янхануудыг барилаа л гэдэг, эмэгтэй хүн л яригддаг. Гэтэл авч байгаа эрэгтэй хүнд ямар ч хариуцлага байхгүй байна. Тэгэхээр хэдийгээр хүний эрхийн асуудал ч зарим нэгэн хүний нэр төрд халдсан ч хамаагүй энэ асуудлыг таслан зогсоохгүй бол энэ ДОХ-ын халдварт ялангуяа хараа хяналтгүй ядарч зүдэрч яваа хүүхдүүд толгой дараалан өртөхөд бэлэн байна. Бид энэ асуудлыг шийдэхийн төлөө ажиллана.

-Хүүхдүүд гэр бүлийн хү­чирхийлэлд ихээр өртдөг ч хуулийн байгууллагад хандахгүй нуун дарагдуулдаг гэсэн…

-Бэлгийн хүчирхийлэл ахуйн хүрээнд их явагддаг. Хойд эцэг нь охиныг нь хүчиндээд байна гэдгийг ээж, эмээ, гэрийнхэн нь мэдэж байгаа боловч зоригтойгоор хэлээд, асуудлыг шийдүүлж чаддаггүй. Яагаад гэвэл тэр хүн хэдийгээр зодож нүддэг боловч тэр айлын амьжиргааны гол эзэн нь байдаг. Тийм болохоор ар гэрээ тэжээж байгаа ганц эрэгтэйгээ хэрэг төвөгт бариад өгчих юм бол бидний амьдрал нурна, сүйрлийн бай­далд орно гэдгийг мэддэг учраас маш их нуун дарагдуулдаг. Нөгөө талаар тэр хүн үнэхээр тэнд байгаа хүмүүсийг бүгдийг нь хүчирхийлээд өөрийнхөө эрхшээлдээ оруулчихсан байдаг. Тэр хүний тухай үнэн голоосоо мэдээлэл өгөөд байж чадахгүй болтол нь гэр бүлийг дарамталж, ийм эвгүй уур амьсгалыг бүрдүүлж чадсан учраас дандаа нууц байдалд явдаг. Бид тэдгээр хүүхдүүдийн ар гэрт нь очиж үзэж байсан. Тэнд архи уусан, хүчирхийлсэн эрэгтэй, эсвэл хойд эцгийнх нь гарт, өөрийгөө давхар хүчирхийлүүлсэн ядарсан эмэгтэй л байдаг. Жишээлбэл над дээр эгч дүү хоёр охин ирдэг л дээ. Одоо ч Шарын голд амьдарч байгаа. Дүү нь бид нарын үзлэг шинжилгээгээр ороод, асрамжийн төвд өгчихсөн сайн яваа. Тэрний эгч нь өвөл надтай ирж уулзсан. Хойд эцэг нь тэр охиныг зургаадугаар ангиас нь хойш есдүгээр анги хүртэл нь одоог хүртэл хүчирхийлсэн хэвээрээ. Тэр охин намайг зургаадугаар ангиас минь хойш хойд эцэг хүчиндэж байгаа. Нэг удаа мэдэгдээд ээж, аав хоёр салсан боловч эргээд суучихсан. Манай гэрийнхэн бүгдээрээ мэддэг. Тэгээд яагаад цагдаад хандаж чаддаггүй юм гэхээр манай ээж, гэрийнхэн бүгд айдаг гэж байгаа юм. Дүүг нь ч мөн адил хүчинддэг байсан. Зөвхөн хэлсэн нь энэ. Хэлээгүй өч төчнөөн бий. Охидууд яагаад өнөөдөр биеэ үнэлээд байна, яагаад ийм зам руу ороод байна гэхээр дандаа гэр бүлд нь ийм хүчирхийлэл байдагтай холбоотой хамгийн анх хойд эцэг нь хүчирхийлээд хамаг амьдралыг нь баллачихна. Тэгээд нэг удаа хүчиндээд хаячихгүй, байнга давтан хүчинддэг учраас хүүхэд гэр орноосоо зугтахыг л бодно шүү дээ. Тэр хүүхэд гэрээсээ гараад хаачихав тиим амьдралаас асуудал үүдсэн хүүхэд чинь амьдрахын тулд биеэ үнэлээд явдаг. Цаашид энэ асуудал бол бэлгийн хүчир­хийлэл, ДОХ тархаж байгаа энэ үед зөвхөн цагдаагийн байгууллага, эмч нарын ажил биш, бүх нийтээрээ тэмцэх ёстой. Өвчлөлд өртөх эрсдэлтэй хараа хяналтгүй, хүнд нөхцөлд амьдарч байгаа хүмүүсийг ойлгож, тэдний ингэж явах болсон гол шалтгаан нөхцлийг нь тодруулж, уг үндсээр нь устгах талаас арга хэмжээ авах хэрэгтэй. Бид 10 жил дулаан байранд авчираад хувцаслаад, эмчлээд явж байна. Ганц ч нас баралт гараагүй. Энэ бол зөвхөн нийгмийн арга хэмжээ. Хараа хяналтгүй хүүхдээс сална гэвэл тухайн хүүхдийн цаад гэрт байгаа уг үндсийг нь судлаад, муу үндэс байвал тасалж, тэр эцэгт нь зохих ял шийтгэл оногдуулаад, тухайн айл үнэхээр ядуу байвал нэг ч гэсэн айлыг өөд нь татаж амьжиргаатай, ажлын дөртэй болгоод, сард авдаг хэдэн төгрөгтэй болгоод өгөх юм бол хүүхэд гэртээ тогтоно.

-Хүүхдийн төлөө ажилладаг олон байгууллагууд бай­даг. Эдгээр байгууллагуудын талаар та юу гэж боддог вэ? Дутагдалтай тал юу байна вэ?

-Өнөөдөр хүүхдийн гэсэн тодотголтой төрийн болон төрийн бус маш олон байгуул­лагууд байна. Тэдний ирээдүйн сайн сайхны төлөө юу хийж байгаа юм бэ. Зөвхөн нэр төдийхөнөөр л байна. Монгол улсын ирээдүй хүүхдээс эхэлнэ. Гэтэл гудмаар дүүрэн хараа хяналтгүй хүүхэдтэй, цаашид Монголын ирээдүйг төсөөлөхөд үнэхээр бүрхэг байна. Гол дутагдал нь юу байна вэ гэхээр төрийн болоод төрийн бус байгууллагууд нийлээд асууд­лыг төрийн хэмжээнд тавьж, аль болох энэ хараа хяналтгүй хүүхдийг багасгах, таслан зогсоох тал руу нь анхаарлаа хандуулаасай. Тэрнээс биш хувцас өгч, хоол өгснөөр уг үндэс болох гэр бүл дэх хүчирхийллийг зогсоож чадахгүй. Цаашид эдгээр хүүхдүүд сурч боловсрох, нийгэмших гэдэг маш том асуудал байна. Энэ болгон дээр бүх бололцоогоо чиглүүлж ажиллаж байж өнөөдөр Монгол орон хараа хяналтгүй хүүхдээсээ салж, хүмүүсийн амьдрал жигдэрнэ. Хүүхдүүдийг харахад инээгээд гүйгээд явж байгаа боловч зүгээр л түр зуурын асуудал. Уулзаад ярилцахад их өрөвдөлтэй байдаг. Маш их юм бодож төлөвлөж, мөрөөдөж явдаг.

-Танайх хичнээн хүүхдийн багтаамжтай вэ? өдөрт хич­нээн хүүхэд олж ирдэг вэ?

-Манайх 50 хүүхдийн баг­таамжтай боловч өнөөдрийн байдлаар 80 гаруй хүүхэд байна. Цаана нь өч төчнөөн бий. Энэ бүх хүүхдүүдтэй улаан гараараа тулж, яг ээж нь юм шиг, эгч нь юм шиг ажилладаг гурван үйлчлэгч байдаг. Ер нь манай байгууллагад ажиллаж байгаа хүмүүс бүгд эдгээр хүүхдүүдтэй сэтгэл зүрхнээсээ хандаж ажил­ладаг.

-Төсвөөс хэдэн төгрөг өгдөг вэ?

-Хүүхдүүдийг эмчил гээд сард 20 мянган төгрөг өгдөг. 20.000 төгрөг гэдэг чинь өдрийн 50 хүүхэд байдаг газар ямаршуу хүрэлцээтэй байх нь ойлгомжтой. Гэхдээ ямар өвчтэй хүүхэд голлож ирэв, хэнд нь ямар эмчилгээ хийх үү гэдгээ сайн мэддэг учраас 20 мянган төгрөгөндөө багтаагаад л эмчилдэг.

-Хүүхдүүд хөлдсөн, түлэгдсэн, гэмтсэн янз бүрийн байдалтай ирдэг байх?

-Манайд тухайн орчноосоо яг байгаа байдлаараа ирдэг. Тэгэхээр манайх хамгийн анхны гол цөм нь. Траншейнд хэвтэж байгаад халуун усанд түлэгдчихсэн, машинд дайруулаад хөл нь санжсан, өвлийн хар хүйтэнд хөл нүцгэн, зуны халуунд өв­лийн хувцаснаас салж чадаагүй, хэдэн cap гутлаа тайлж амарч чадаагүй, гутал нь бүр хөлнөөсөө салахаа байчихсан, тураал нь дээд цэгтээ хүрчихсэн, эрүүл мэнд нь хамгийн нойл цэгтээ хүрчихсэн, бөөс, хамуундаа баригдчихсан ийм хүүхдүүд ирдэг. Хүн харахад хэдэн навсгар хүүхэд цуглуулсан байгаа боловч энд хамгийн анхан шатны бүхий л эмчилгээ, үйлчилгээг үзүүлдэг. Асрамжийн төв хүнд өвчтэй хүүхэд хэзээ ч авдаггүй, бид ч өгдөггүй. Хамуу нь хэзээ эдгэж дуусна уу, өвчин нь хэзээ илааршина уу тэр үед нь л өгдөг. Эцэст нь нийт эцэг эхчүүд, насанд хүрсэн хүмүүст хандаж хэлэхэд хараа хяналт­гүй, хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийг өөрийнхөө хүүхдийн хэмжээнд бодож байгаач ээ. Хүний муу хүнд халддаггүй. Эдгээр хүүхдүүд өнөө­дөр зовж зүдэрч байгаа боловч маш нуугдмал авъяастай, зөв залаад, чиглүүлээд өгвөл ирээдүйд хэн ч байгаа юм билээ. Тэр утгаар нь хүүхдийг хайрлаж, хүүхдэд урам хайрлаж, тэр хүүхдээс жигшиж цэрвэх байдал битгий үзүүлж байгаач ээ гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Дээдсийн хүрээлэн сонин 15/473

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button