Дэлхийн топ моделиуд асран хүмүүжлүүлэхийн хүүхдүүдийг баярлууллаа
шагналт, Дэлхийн топ модель Ханри, Miss Bikini World-2005 тэмцээний тэргүүн байрны шагналт Кристиана Виазоли нар айлчилал хийж байгаа билээ.
Зочид Монголд ирсэн даруйдаа төрийн өндөрлөгүүдтэй уулзаж, Монгол улсад энэхүү олон улсын нэр хүндтэй тэмцээнийг зохион байгуулахад хэрхэн анхаарах талаар судалж байгаа.
Олон улсын хүүхдийн эрхийн өдрийг тохиолдуулан Дэлхийн топ моделиуд болох Б.Гантогоо, Ханри, Кристиана Виазоли нар Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн 260 орчим хүүхдэд гарын бэлэг гардууллаа. Тодруулбал Дэлхийн топ моделиуд өөрийн биеэр ирж бэлэг гардуулж байгаад таларахсан багачууд багш нар хамт тоглолт хийж зочдыг баярлуулсан.
Дэлхийн модеиудын хүүхэд асран хүмүүжлүүлэх төвд хийсэн айлчлалын дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү
үideo1
үideo2
үideo3
үideo4
үideo5
Топ моделиуд Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн нэг сарын сүүний хэрэгцээ, хүүхдийн оюунд хөрөнгө оруулах зорилгоор Монголын нууц товчоо болон бусад номыг бэлэглэсэн. Зочдыг хүүхэд бүрт бэлэг гардуулж, гарын үсгээ хүссэн өгч, хамт зургаа татуулан дотно хандсанд хүүхэд асран хүмүүжүүлэх төвийнхөн баярлаж байгаагаа дамжуулахыг хүссэн.
Дэлхийн топ моделиудад Монголын хүүхэд багачууд ихээхэн таалагдсан бөгөд заавал эргэж ирэх болно. Харин тэр үед эгч нар шигээ том хүн болоод сурлага хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан байгаарай гэж хүссэн.
Мөн дэлхийн топ моделиуд Монголын бүх эх, хүүхдэд Олон улсын хүүхдийн эрхийн өдрийн мэнд хүргэн аз жаргал хүсэн ерөөсөн юм.
А.Баярмаа Оллоо.МН