Архивын баримтаа аврах сэтгэл байна уу, төрийн түшээд ээ
Энэ бол том дэвшил л дээ. Манайд эдүгээ төрийн 36 архив үйл ажиллагаа явуулж байна. 1647 оноос хойших түүхэн дөрвөн үеийг хамарсан, 13 сая гаруй хадгаламжийн нэгж, 23 мянган бүлэг кино, 150 мянган ширхэг гэрэл зураг байгаагийн 30 гаруй мянга нь монгол үндэстэн, Монгол Улсын сүүлийн 300 гаруй жилийн түүхийн давтагдашгүй, юугаар ч орлуулшгүй баримт байдаг.
Үндэсний төв архивын байр усан бам болжээ
Баримт өв нь муудах, элэгдэх, хорогдохдоо амархан их эмзэг зүйл гэдгийг бид гадарлана. Японд 1923 онд газар хөдөлснөөс болж Токиогийн хааны их сургуулийн 700 мянган боть ном сүйдсэн гашуун түүх бий. Ийм байдал манайд давтагдах магадлал өндэр болжээ. Гэхдээ байгаль, цаг уурын нөлөөгөөр бус монгол сэтгэлгүй, бүдүүлэг байдлаас үүдсэн нөхцөл байдал биднийг өв соёлгүй, цээж нүцгэн болгох нь. Манай архивуудаас Үндэсний төв архив зүй ёсоор онцгой байр суурийг эзэлдэг. Түүхийн баримт, өв соёлоосоо тухайн үндэстэн маргаашийн өнгө төрхөө тодорхойлж, ирээдүйгээ бүтээж байдаг билээ. Гэтэл Монгол Улс түүхгүй, ирээдүйгүй орон болох нь ээ. Ойрын үед өдөржин, шөнөжин зүсэрсэн бороо үүнийг бидэнд сануулдаг байна шүү. Юу гэвэл Үндэсний төв архив усан бам болчихсон, түүхийн үнэт баримтууд захаасаа эхлэн нүд аниж эхэлжээ. Улсын онцгой стратегийн ач холбогдол бүхий бичиг баримтууд хойд эхийн сэтгэлээр ханддаг төр, засгиин харамч зангаас болж сүйдсэн байх юм. Саяын орсон бороо дээвэр нэвтлэн архивын бичиг баримт руу дураар довтолдог болов. Архивын ажилтнууд чадлаараа л бичиг баримтаа хамгаалах оролдлого хийв. Бороо нэвтрээд байгаа дээврийн хэсгийг гялгар цаасаар хулдаж үзжээ. Тусыг эс олов. Аргаа бараад гурав, дөрвөн давхарт буй архивын бичиг баримтуудаа гялгар цаасаар өлгийдөж ч үзжээ. Гэвч хуучны бичиг баримтууд нэвт орж, бэх нь нүүн хэнд ч хэрэг болохоосоо өнгөрсөн байна. Үүнд хэн буруутай вэ. Их Монгол-800 гэж цээжээ дэлдэж байх хооронд ганцхан шөнийи бороо бидний түүхийн онцгой үеийг авч оджээ. Эдүгээ Үндэсний төв архивын байранд гялгар цаас хөглөрөн, дээврийн усаалыг хувин сав тавин тосч суусан байдалтай байна лээ. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр бол архивуудын 84 хувь нь зориулалтын байр, хамгаалалтын болоод хуулбарлах, олшруулах, бичиг хийх тоног төхөөрөмжгүй аймшиг царайлчихсан сууж байгаагийн гор түрүүчээсээ гарч эхэлсэн нь энэ. Чийг бам ханхалсан Үндэсний төв архивын байрыг 1957 онд барьсан юм билээ. Эрдэм шинжилгээний болон мэдээллийн зориулалтаар түүхийн түүхийн баримтыг эргэлтэд оруулдаг төрийн захиргааны байгууллага л даа.
Монголын төр эх түүхээсээ ч 40 сая төгрөг харамлан, луу унжжээ
Маршал Х.Чойбалсангийн санаачилгаар эл байгууллагыг бий болгосон гэдэг. Уг архив нь ялангуяа 1921 оноос хойшхи, Монголын түүхийн бичиг баримтыг хадгалж буйгаараа онцлог. Манай шинэхэн түүх тэнд нойрсч буй. Уг байгууллагын байрыг 1997 онд барив. 1999 онд ашиглалтад орсон юм байна. Гэхдээ улсын комиссоос албан ёсоор хүлээж аваагүй том но-той байр. Баригдсаныхаа маргаашаас л нурах, эвдрэх шахуу болсон Үндэсний төв архивын байрыг засахаар 2001 онд 30 сая төгрөг төсөвт тусгасан аж. Гэтэл 10-аадхан сая төгрөгийн засвар хийсэн нэр зүүж, дээврийг нь янзлахчаан болов. Ийм хайхрамжгүй байдлаас үүдэж жилийн жилд архивын фонд руу нь ус, цас зочилсоор. Таван жилийн өмнө борооны дусаал гоожиж л байсан. Одоо ч мэн ижил. Бараг сэхээ авахгүй болсон юм байх. Үүнийг өнгөрсөн жил Улсын мэргэжлийн хяналтын газраас шалгаж үзээд холбогдох хүмүүст нь анхааруулж байсан байна лээ. Уг нь энэ байр МАХН-ын архивын зориулалттай байсан аж. Ер нь энэ байрын нөхцөл байдал Архивын тухай хуулийг үнэхээр сөргүүлеэн шинжтэй гэмээр. Хуулиар бол төрийн онцгой хамгаалалтад байх учиртай. Архивын нөхөд өнгөрсөн онд байр засахад шаардлагатай наад захын 40 сая төгрөгийг төсөвт суулгаж өгөхийг УИХ-ын эрхтэн дархтнуудаас хүсчээ. Үүнийг нь өгөхийг дэмжиж нэг ч парламентч гараа өргөөгүй байх юм. Гал, усны гашуун хийгээд гэнэтийн халдлага зэрэг олон мангаа-гаас хамгаалах үүргээ төр ийн умартав. Эдүгээ Үндэсний төв архивын байр нь баян айлын муухан амбаараас долоон дор байдалтай шоовдорлогдсон байна, эрхэм төрийн түшээд ээ. Цахилгааны утас нь ил учраас галан мангас хэзээ хэзээгүй амилж мэдэхээр. Бид тус архивын нүүр царайг засч гоодох төдийгүй ирээдүйн дүр зургийг нь ч бодох ёстой. Өнөөгийн хөгжлийн ололтыг нэвтрүүлье. Үүний тулд уг архивыг баримтат өвийн үндэсний арга зүйн төв болгон хөгжүүлэх нь зүйтэй болов уу. Орчин үеийн зориулалтын нэгдсэн байртай болгоно гэсэн үг. Үүнд манай Үндэсний төв номын сан ч орж болох. Дэлхийн жишиг энэ шүү дээ. Тиймээс хосгүй үнэт өвүүдийг шатдаггүй, хүндрүүлэгчтвй, тусгай сейф, шүүгээнд хадгалдаг болгомоор. Түүннилэн сэргээн засах жижиг габораториудыг байгуулах шаардлагатай. Овог түүхээ уэдэхгүй хүнийг ойд төөрсөн) сармагчинтай зүйрлэдэг. Өв соёлоо үл хайхарсан нүд үзүүрлэсэн, цэвдэг сэтгэлтэй төрийг ер нь юу гэж дүгнэх вэ. Монгол Улсын, монгол үндэстний давтагдаш-гүй, нандин түүхийг агуулах байр сав эрхэм төрийн түшээдийн хуулиа зөрчсөн, хэрүүл уруултай баримт сэлтийг хадгалах савнаас долоон дор байх учиргүй юм. Ийм харамсалтай дүр зургийг Үндэсний архивын газраас олж үзэв. Тэгээд бас Их Монгол-800 гэж шуугицгаах.