Элсэлтийн ерөнхий шалгалт БУДЛИАНГҮЙ БОЛСОН

Тавдугаар сарын 26-28-нд шалгалтад 40 гаруй мянган хуухэд хамрагдсанаас эцэг, эхчууд нь гомдол шуумжлэл ч ихээхэн гаргаж. ШУТИС дээр математикийн шалгалтын тест задарсан болон шар хуудас нь хүрээгүй будилсан талаар сонин хэвлэлээр цацагдсан. Энэ талаар УМХГ-ын шинжлэх ухаан, дээд боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Б.ЭНХБАТААС хэд хэдэн асуултад хариулт авсан юм.

-Танай байгууллага шалгалтын явцад ямар байр сууринаас оролцов?
-Мэргэжлийн хяналтын газар энэ шалгалтын явцад өөрийн гэсэн тодорхой байр суурьтайгаар оролцсон. Нэгдсэн удирдамжаар улсын хэмжээнд тодорхой объек-туудад хяналт тавих, ит-гэмжлэгдсэн төлөөлөгч ажиллуулах ажлыг зохион байгууллаа. Зөвхөн Улаанбаатар хотод манай 20 гаруй итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиллалаа. Одоо орон нутагт ажилласан улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлан, протоколоо ирүүлнэ. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн заалтыг үндэслэн БСШУЯ-ны дэргэдэх Боловсролыкгүнэлгээний төвөөс энэ жилийн шалгалтад хэрэглэсэн со-рил, тестийн хувилбар тус бүрээр холбогдох материалыг татаж авах, бусад эх сурвалжийг ч гэсэн төвлөрүүлэх ажил хийж байна. Шалгалтын үр дүнгээр их, дээд сургуулиудад оюутан элсүүлэх ажил удахгүй эхэлнэ.
УМХГ-ын дарга бөгөөд Улсын ерөнхий байцаагчийн тушаалаар нэлээд том бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж байна. Энэ бүгдийн эцэст мэргэжлийн хяналтын газрын байр суурь, үнэлгээ дүгнэлт гарна.

-Зарим хүн энэ жилийн шалгалт нам гүм боллоо. Сургуулиудын гадна эцэг, эхчүүд дугаарлах, хонох явдал гарсангүй гэж байна. Шалгалтын зарим байруудад хяналтын камер байсан, байгаагүй гэсэн яриа хөөрөө гараад байна?
-Хуучин элсэлтийн шалгалт, энэ жилийн элсэлтийн шалгалт хоёр өөр шүү дээ. Өмнөх шалгалт нэг үе шаттай, зарим тохиолдолд шалгалт аваад томоохон сургуулиуд тухайлбал, МУИС, ШУТИС шалгалт дуусангуут шууд машинаар уншуулаад дүнг нь гаргадаг байсан. Үр дүн нь тэр дороо гарах тиим шалгалтын үед эцэг, эхчүүд хүүхдүүдийн хамт эцсийн шийдийг мэдэх сонсох гэж хүлээдэг байсан үеийг бид мэднэ. Харин одоо 14 хоногийн дараа дүн нь гарах шалгалтыг хүлээх шаардлага байхгүй. Тиймээс ч манай эцэг, эхчүүд шалгалтын объект, байраар очоогүй байх. Камерын хяналтын системийн хувьд тиим ч шинэ зүйл биш. ШУТИС гэхэд л 3-4 жилийн өмнөөс л элсэлтийн шалгалт авах үйл ажиллагаандаа камерын хяналтын систем нэвтрүүлэн ажиллаж ирсэн. Энэ бол бидний практик арга ажиллагаанд байсан зүйл. Хяналтын камерыг зарим газар суурилуулсан байсан, зарим газар ор тас байхгүй байсан нь шалгалтын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлсөн гэдэг нь өөр асуудал. Эцсийн дүгнэлт гарахаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно гэсэн юм.
Ямартай ч энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг тойрсон хэл ам гайгүй өнгөрөв. Харин одоо их, дээд сургуульд оюутан элсүүлэх үйл ажиллаага ямархуу төвшинд явагдахыг эцэг, эхчүүд хүүхдүүд хүлээж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button