Б. Дашнямын комүсүби цол төрийн шагнал дагууллаа

Ингэхдээ өнгөрсөн сарын барилдаанд монгол түмнийхээ нүд сэтгэлийг баясгасан урамтай сайхан барилдааныг үзүүлсэн.
Өөрөөр хэлбэл, сүмогийн дөрвөн хүчтэй озэкийг өвдөг шороодуулснаас гадна 10 давсан амжилтаараа өөртөө цол, шагналын даллага авлаа. Нөгөөтэйгүүр, Такасога дэвжээнд өчигдрөөс эхлэн нэгэн Алтан гадас гялалзах болов. Энэ нь Асасэкирюү төрийн дээд одон хүртсэн явдал юм.
Сүмогийн ертөнцөд комүсүби цолд хүрч амжилттай барилдсан түүний хүч чадал, авьяасыг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Б.Дашнямд Алтан гадас одонгоор энгэрийг нь мялаалаа. Шагналаа тардсаны дараа түүнээс баярынх нь сэтгэгдлийг сонссон юм.

-Юуны өмнө нийт уншигчдынхаа өмнөөс Алтан гадас одонгоор шагнуулсанд баяр хүргэе.

-Баярлалаа.

-Өнгөрсөн сарын барилдаанаа энэ мөчид эргэн дурсаач ?

-Барилдаануудаа өөрийн хүч чадлыг шайхаж өндөрлөсөн гэж бодож байгаа. Сайн барилдахыг хичээсэн минь талаар болсонгүй.

-Ирэх сарын башёд хэр барилдах бол. Цол дагаж бяр гэдэг дээ?

-Долдугаар сард Нагоя башё эхэлнэ. Энэ барилдаанд амжилттай сайн барилдахыг хичээх болно. Цолоо ахиулахын тулд улам их бэлтгэл сургуулилт хийх хэрэгтэй. Хичээнэ ээ.

-Шагнал гардахад сэтгэл хэр хөдөлсөн бэ?

-Их баярласан. Төрийн дээд одон хүртэж байгаа нь үнэхээр сайхан байна.

-Энэ ташрамд асуухад Их аварга та хоёр сайн найзууд, нэг дэвжээнии бөхчүүд. Түүний гэмтэл хэр байгаа бол, ирэх башёд барилдах болов уу?

-Барилдана. Аваргын бие сайн байгаа. Бэлтгэлээ улам сайн базааж суугаа даа.

Л. Бадарч Хүүгээ сайн барилдаасай гэж мөрөөддөг
Энэ үеэр бид Дашнямын аав Монгол Улсын харцага Л.Бадарчтай уулзаж сэтгэгдлийг нь хуваалцлаа.

-Хүүгээ Алтан гадас хүртэх болсныг хэзээ сонссон бэ?

-Өчигдөр орой л сонссон. МүОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн над руу утасдаж хүүг маань ийм одонгоор шагнуулах гэж байгааг дуулгасан. Тэр үед хүүгийн дэвжээнээс нь Монголд мэргэжлийн сүмогийнэлсэн дэвжээ байгуулах ёслол болоод ажил ихтэй л гүйж байлаа, бид.

-Хэр их баярлав даа?

-Хүү минь төрийн дээд одон хүртэж байхад баярлалгүй яахав. Баярласан гэж жигтэйхэн.

-Өнгөрсөн сарын барилдааныг нь илүү сэтгэл догдлон үзсэн үү. Хэр их зөвлөгөө өгсөн бэ?

-Ер нь байнга л өөрийнхөө хэмжээнд зөвлөгөө өгдөг. Энэ удаа ч ялгаагүй хэлэх захих юмаа хэлсэн. Мэдээж цолонд хүрэх барилдаан байсан болохоор даваа бүрийг нь сэтгэл чилээн үзэж суусан. Их ч догдолсон доо.

-Таны хувьд хүүгээ цол ахихыг хүсэх нь дамжиггүй. Ер нь энэ эрчээрээ барилдвал хэр өндөр цолд хүрэх бол?

– Бөх барилдана гэдэг үүрэг аваад амжуулчихдаг ажилтай адилгүй. Урьдчилан таахад их хэцүү. Бэлтгэл сургуулилт хэр байна, бэртэл гэмтэл авах гээд шалтгаалах юм бишгүй. Миний хувьд сайн барилдаасай гэж мөрөөддөг, хүсдэг л төдий. Тэрнээс биш миний хүүд тийм цолд хүрэх боломж байгаа гэж хэлж чадахгүй.

Өнөөдрийн монгол сонин 104, 105 /274, 275/

Ц. Оюун

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button