Япон улсаас 26 сая ам.долларын зээл авахыг гишүүд 100 хувь дэмжлээ

УИХ-ын гишүүдийн хувьд ойн медалийн хуулийн төслөөс асуух асуулт байхгүй, санал дүгнэлт ч хэлэхгүй гэснээр энэ хуулийн төсөл 100 хувиар дэмжигдсэн юм. Харин Ц.Сүхбаатар гишүүн л ойн медалииг хэдэн мянгаар хэвлэхийг л Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлттэй холбогдуулж Д. Дондогоос тодруулсан юм. Түүний хувьд 10 мянган хувиар ойн медалийг хэвлэх болсон гэж хариулахдаа энэ тоо нэмэгдэх эсэхийг мэдэхгүй байна гэв.

Yүний дараа Монгол Улсын Засгийн газар Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулсан Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай асуудлыг авч хэлэлцсэн юм. 26 сая ам.долларын уг зээлийг 40 жилийн хугацаанд төлөх бөгөөд эхний 10 жилд нь үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх аж. Харин зээлийн тав орчим хувийг байгаль орчныг хамгаалах төсөл хэрэгжүүлэхэд зарцуулах юм байна.
Гишүүдийн хувьд зээлийн хүү болон арилжааны ямар банкаар дамжуулан аж ахуйн нэгжүүд зээл авч болох тухай илүүтэй сонирхсон юм. Сангийн сайд Н.Баяртсайхан хариулахдаа Хас, Капитрон, Зоос, Хөдөө аж ахуй, Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан аж ахуйн нэгжүүдэд 10-600 мянган ам.доллартай тэнцэх зээлийг олгохоор болсон. Аж ахуйн нэгжүүд авсан зээлээ 3-10 жилийн хугацаанд төлнө. Тэгэхдээ валютын зээлийн хүү долоо, төгрөгийн зээлийнх нь 10 хувиас хэтрэхгүй байхаар тооцеон гэж хариулж байлаа. Харин байгаль орчныг хамгаалах таван сая ам.долларыг шахмал түлш үйлдвэрлэх төселд зарцуулахаар болжээ. Төсөл ч бэлэн байгааг Сангийн сайд онцолсон юм. ЦДамиран, Г.Батхүү, Т.Очирхүү нарын гишүүдийн хувьд шахмал түлш үйлдвэрлэхэд энэ хөрөнгийг зарцуулахыг үр дүн багатай гэж үзэж байлаа. Учир нь гэр хорооллынхон өнөөдөртөө нүүрс түлээгээ авч дийлэхгүй байхад үнэтэй шахмал түлш хэрэглэх нь юу л бол гэж үзэж байгаа ажээ. Харин үүний оронд агаарын бохирдлыг багасгах өөр төсөл хэрэгжүүлэхийг санал болгож байсан юм. Тухайлбал, автомашиныг утааг багасгах төсөл ч байж болно хэмээн саналаа хэлж байлаа.

Гэхдээ гишүүдийн хувьд бараг 10 гаруй жил яригдсан энэхүү зээлийг авч хэрэгжүүлэхийг чухалчилж байсан юм. Учир нь Хятадад гэхэд энэ зээлийг манайхтай адилхан хөөцөлдсөн бөгөөд өнөөдөр үр дүнгийг нь үзээд сууж байгаа аж. Харин Гадаад бодлогын байнгын хороо уг зээлийн хэлэлцээрийг анхны хэлэлцүүлгээр нь батлах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм. Иймд тэд чуулганаас таван минутын завсарлага авч байнгын хороогоо хуралдуулж анхны Хэлэлцүүлгээ хийсэн юм. Ингээд УИХ-ын нэгдсэн хуралдаанаараа зээлийн хэлэлцээрийг батлах бодлогыг зөвшөөрлөө. Харин үүний дараа Монгол Улсын 2006 оны төсвийн тухай нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх байсан ч АН-ын зөвлөл завсарлага авсан. АН-ын зөвлөлийн дарга Л.Гансүх завсарлага авах шалтгаанаа хүүхдийн мөнгөний хэмжээг Нийгмийн бодлогын байнгын хороо 10 мянган төгрөг болгохыг дэмжсэн ч намууд зөвшилцөж чадахгүй байгаа учир үүнийгээ урьдчилан шийдэх хэрэгтэй гэж тайлбарлав.

Мөн 47 тэрбум төгрөгийг 2006 оны төсвийн орлогын зарцуулалтад суулгах ёстой байсныг оруулж ирээгүй байгааг тэрбээр онцолсон. Харин ажлын хэсэг 47 тэрбум төгрөгийг 2005 онд төсвийн гүйцэтгэлд батлахдаа зарлагад нь оруулж Засгийн газрын өр авлагыг барагдуулсан хэмээн тайлбарласан юм. Ийнхүү намын бүлгүүд оройн 17 цаг хүртэл хуралдсаны дараа чуулганаа үргэлжлүүлэхээр болсон ч асуудал шийдэгдсэнгүй, маргаашийн хуралдаанаар хэлэлцэхээр болсон юм.

Өнөөдрийн монгол сонин 104, 105 /274, 275/

Ц. Оюун

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button