Сүү, цагаан идээний импорт аюул дагуулж мэднэ

Оросын эрдэмтэн И.М.Майскийн 1920-иод онд хийсэн су-далгаагаар монгол хүн хоногт 2.9 л сүүтэй тэнцэх хэмжээний цагаан идээ хэрэглэж, илчлэгийнхээ 60 гаруй хувийг хангадаг байжээ. Энэ ч нэг их сүртэй тоо биш. Идээ цагаа элбэгтэй нутагт өдөрт 5-6 хул айраг уухгүй, эсвэл 3-4 аяга тараг идэхгүй өнждөг хүн ховор. Тэгвэл орчин цагт монгол нутагт хотжилт эрчимжиж, бас амьдралын элдэв шалтгаан нэмэгдсэнээр монголчууд цагаан идээнээс улам бүр холдож байна.
Дэлхий нийтээрээ эрүүл мэндийг дэмждэг хүнс хоолыг эрхэмлэх болж, хөгжилтэй орнуудад сүү, цагаан идээний нэг хүнд ногдох жилийн дундаж хэрэглээ 30-35 л-т хүрчээ. Манайд ч таргийн таван ямаа-гаараа амьдарч байсан уламжлал бий. Харин бид тараг гэдэг үгийг бараг мартах нь холгүй болжээ. Малчин бүсгүй өглөе йогурт худалдан авлаа, хүүхэд нь унтахдаа йогурт уулаа гэх нь халаггүй болсоор удаж байна. Тэгвэл йогурт гэж чухам юу вэ, түүнийг иддэг үү, эсвэл уудаг уу. Үгийн гарал үүслийг хөөвөл йог-өтгөн, урду-сүү гэж Болгарын эрдэмтэд тайлбарладаг. Дэлхий дээр сүүгээр элгэн тараг бүрж эсэг идээ иддэг улс цөөн аж. Болгарын Родопи уул орчмын нутгийнхан, Балканы хойгийн зарим орны уугуул иргэдийг эс тооцвол монголчуудаас өөр тараг бүрдэг ард түмэн ховор. Гэтэл бид сүүлийн хэдэн жил тараг бүрэхээс татгалзаж, гадаадаас йогурт импортлохыг чухалчлах болов. ОХУ, Япон, Герман, Скандиновын хойгийн орнуудаас оруулж ирсэн йогуртыг сайн гээд л рекламдаад байна. Үнэндээ жинхэнэ монгол тарагнаас илүү чанартай гэх нь учир дутагдалтай байхыг үгүйсгэхгүй.
Өнгөрсөн жил 1100 гаруй хэрэглэгчийн дунд хийсэн судалгаагаар манайд хамгийн их хэрэгцээтэй цагаан идээ нь сүү, тараг гэжээ. Харин хэрэглээний 20 хувийг импортоор хангаж байна. Уг бүтээгдэхүүн нь хүний биед ашигтай бичил биетний амьд эс агуулаагүй, харин ч нарийн шинжилбэл эмгэг үүсгэгч зарим нянтай. Өтгөн болгохын тулд химийн бодис нэмж, удаан хадгалах зорилгоор цельсийн 70 орчим градуст халааж боловсруулсан, тухайн орны тохирлын үнэлгээ байтугай стандарт ч байхгүй болохыг мэргэжлийн байгууллагынхан нийтийн сонорт хүргэж байсан.
Йогуртын ашигтай бичил биетний амьд эсийг агуулсан бүтээгдэхүүн бол монгол тараг. Монголчууд зөвхөн болсон сүүгээр элгэн тараг бүрдэг онцлогтой.
-Монгол тарагны эх хөрөнгийг 1980-аад онд бид лабораторийн нөхцөлд гарган авч Улаанбаатарын сүүний үйлдвэр, Хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэр, Дархан, Дорнодын хүнсний комбинат, зарим аймгийн хүнсний үйлдвэрт нэвтрүүлсэн. Монгол тараг тухайн үедээ чанарын нэгдүгээр ангиллын бүтээгдэхүүнээр шалгарч, алтан медаль хүртсэн удаатай. Харин зах зээлийн эхэн үед хөрөнгө хэрэглэгчид хямралд орж, бас эрдэм шинжилгээний ажил тасалдсанаас үйлдвэрүүд гадаадаас йогуртын хөрөнгө авч эхэлсэн. Өнөөдрийн хувьд бид өмнөх ажлаа сэргээхийг оролдож байна. Манайхны ойлголтоор йогурт нь өтгөрүүлэгч химийн бодис, жимсний шүүс, эсвэл өнгэ оруулагч будагч бодис заавал нэмсэн, шингэн, уудаг бүтээгдэхүүн болжээ. Нэгэнт л гадаадаас жинхэнэ хөрөнгийг нь авч байгаа бол технологийн горимоо чанд сахиж, монгол тарагны садан төрөл-йогуртыг идэж болохоор үйлдвэрлэх нь зүйтэй гэж ШУТИС-ийн хүнс-технологийн сургуулийн профессор, доктор Л.Дамдинсүрэн ярьж байсан.
Зах зээлд шилжлээ гээд хийж сурсан ажлаа чадахаа больж болохгүи. Тэгвэл хүнсний аюулгүй байдлын баталгаа алдагдана гэж хүнсчид хэлэх нь олонтаа. Сүү, цагаан идээний боловсруулалт эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхийг нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ажилтнуудаас лавлахад
-Хүн амын жилд хэрэглэж байгаа мах, сүүний бараг 90 хувийг үйлдвэрлэлийн ямар ч боловсруулалт хийхгүйгээр түү-хийгээр нь хэрэглэж байна. Улсын хэмжээгээр 300 сая литр сүүг хүнсэнд хэрэглэж байгаа-гийн ердөө 5.2 сая литрийг боловсруулж, үлдсэн хэрэгцээгээ импортын болон гэрийн нөхцөлд бэлтгэсэн сүү, цагаан идээгээр нөхөж байна. Ийм маягаар хүнсний хэрэгцээгээ хангадаг улс дэлхий дээр Монголоос өөр тиим ч олон биш. Өнөөдөр сүү, цагаан идээний үйлдвэрлэл, хэрэглээ аль ч улс гүрний төрийн бодлогын төвд байна. Иймээс бодох л хэрэгтэй гэсэн юм.
Дотооддоо үйлдвэрлэлийн аргаар боловсруулж буй сүү, сүүн бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаж байгаа эсэхийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын сүүлийн гурван жилийн лабораторийн шинжилгээний дүнгээс харахад 1081 сорьцын 194 буюу 17.9 хувь нь стандартын шаардлага хангаагүй үзүүлэлттэй гарчээ. Энэ тоо нь зөвхөн чанарын баталгаажуулалтад хамруулсан сүү, сүүн бүтээгдэхүүнээс илэрсэн зөрчил. Гэтэл цаана нь баталгаажуулалтаас зугтсан чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй хичнээн бүтээгдэхүүн хүнсний хэрэгцээнд багтаж, хүнии эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа нь тодорхойгүй.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын хүнсний мэргэжилтэн эрдэмтэдтэй хамтран хийсэн судалгаанаас харахад эх орны үйлдвэрийн сүү, цагаан идээний боловсруулалтад технологийн горим зөрчих нь цөөнгүй. Ялангуяа тосны тохируулга хийхгүй, түүхий эдийг халааж ариутгах ажиллагааг дутуудуулдаг аж.
-Сүү боловсруулах жижиг үйлдвэрүүдэд өөрийн гэсэн лаборатори байхгүйгээс түүхий эд, бэлэн бүтээгдэхүүн болон үйлдвэрт эрүүл ахуй, ариун цэврийн дотоод хяналтыг хэрэгжүүлэх бололцоогүй. Тусгайлан бэлтгэсэн дээжийг шинжлүүлдэг нь зохисгүй дадал хэвшмэл болсон.
Сүүний үйлдвэрийн технологи, микробиологийн мэргэжилтэн үйлдвэр болгонд байхгүйгээс цэвэр өсгөврийн хөрөнгө бэлтгэх ажлыг технологийн дагуу гүйцэтгэхгүй байна. Түүнчлэн ашиглаж байгаа хөрөнгөнийхөө гарал үүсэл, микрофлорын бүтцийг тэр болгон мэддэггүй. Гадаадаас импортолсон нэг удаа хэрэглэх бэлэн хөрөнгийг хувь хүмүүсээс авдаг. Уг нь хөрөнгөд тусгайлан микробиологийн шинжилгээ хийлгэж, цэвэршлийг тогтоох учиртай гэж нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч М.Нармандах ярив.
Сүүний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Франц, Дани, Болгар, ОХУ-ын туршлагаас үзэхэд сүүн хүчлийн бактерийн цэвэр өсгөврөөр бүрдүүлсэн хөрөнгө, бактерын биомасс нь улсын бүртгэл, кодтой, шинж чанарын үзүүлэлтийн карттай байдаг. Иймээс тусгай сан буюулабораторид хадгалдаг аж. Ийм төрлийн бактерийн зүйлийг шинээр нээж, үйлдвэрлэлд ашиглахын өмнө уг санд бүртгүүлж, зөвшөөрөл авдаг юм байна. Ийм журам зөвхөн эсгэлэн сүүн бүтээгдэхүүний хувьд төдийгүй пиво, спирт, талх зэрэг биотехнологийн аргад тулгуурласан бичил биетэн ашигладаг бүх үйлдвэрлэлд хамаардаг.
Импортын бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн хяналт сул байгаагаас голдуу хадгалах хугацаа дууссан, эсвэл тухайн улсдаа зах зээлгүй болсон бүтээгдэхүүнийг ганзага-ын наймаачид бөөний цэгээс авчирч байна. Тухайлбал, манайд худалдаалж буй импортын йогуртын найрлага дахь уураг ээдэж, шар ус ялгарахаас болгоомжилж, цардуул нэмээд цельсийн 75-80 градуст халааж боловсруулсан байдаг гэж мэргэжлийн хяналтынхан сэрэмжлүүлж байсан. Ийм бүтээгдэхүүн нь бичил биетнүүдийг амьдаар агуулаагүй, чанарын үзүүлэлтийн зөрчилтэй байдгийг тэд нэг бус удаа тогтоож, мэдээлж байсан билээ.
Сүү, цагаан идээ нь чанар, аюулгүй байдлаа хялбар алддаг эмзэг бүтээгдэхүүн учраас чанарын баталгаажуулалтад заавал хамруулах ёстой.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button