Сайхан санаачлагатай ч муу зохион байгуулалттай талбайн арга хэмжээ

хүүхэд Залуучуудын газар, Улаанбаатарын хотын банк хамтран Сүхбаатарын талбайд Их Монголын хүүхдүүд хэмээх арга хэмжээг зохион байгуулсан. Арга хэмжээний үеэр нийслэлийн есөн дүүргийн зургаа нь тус бүр нэгэн хэсэгт байрлан үйл ажиллагаагаа сурталчилах бус үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байсан.

Уг нь энэхүү арга хэмжээний санаа нь хүүхэд бүрийг баярлуулахаар төлөвлөсөн байсан ч зохион байгуулалт дээд зэргийн муу байсан. Тодруулбал төв талбай бус төвийн цэгт байрласан худалдааны талбай болж Эрээний бараа, үндэсний хэдэн үйлдвэр, үйлчилгээний газруудын сурталчилгаа явагдсан. Эрээний хэдэн хуурамч тоглоом, хариулт мөнгөны оронд өнөө маргаашийг үзэхгүй, хүний нүд хуурсан ганц шаар, гараар хийсэн ил задгай зарагдаж байгаа хуушуур болон явуулын цайны газар зэргийг харсан хэн ч баярт ирэв үү өөр арга хэмжээнд ирэв үү гэж гайхмаар болсон.

Мөн арга хэмжээний буянаар төв талбай болон түүний арын цэцэрлэгт хүрээлэн хогын цэгээс дутахааргүй болсон. Хэсэг залуус цуглан эх үрсийн баяр тэмдэглэж, харин гэр бүлээрээ тэмдэглэж байгаа нь амраж байна гэж хог тарьж байгаа нь зохион байгуулалт муутайг илтгэж байгаа хэрэг юм. Мөн төв тайзны цахилгаан үе үе тасалдаж хамтлаг дуучдыг болон зохион байгуулагчдыг сандаргасан нь муухан хошиг шог үзснээс дэр болгосн юм.

Юутай ч оргүйгээс охинтой нь дээр гэгчээр хүүхдийн баяраар зохион байгуулалт муутай ч арга хэмжээ зохион байгуулсанд олон нийт сайшааж байсан. Баяраа тэмдэглэх зуураа эцэг эхээсээ төөрсөн хүүхдийг төв тайзнаа зарлаж уулзуулж байсан нь мөн олон нийтийн талархалыг хүлээж байсан. Харин дараа жилийн Олон улсын хүүхдийн эрхийн өдрийг сайн зохион байгуулах болтугай хэмээн хүсэн ерөөж байсан.

А.Баярмаа Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button