Хөгжимчин Я.Бадамхатаны тоглолт өнөөдөр болно

Тоглолтонд өмнө нь Монголд тоглогдож байгаагүй олон гайхалтай алдарт зохиолууд тоглогдох аж. Yүнд И.С. Бах, П.Х.Хиндемист, С.Прокофьев, Эдвард Энгар зэрэг зохиолчдын бүтээлүүдийг Улсын Филармоний симфони найрал хөгжимтэй хамтарч, гоцлон тоглох юм. .
Тус тоглолтын тасалбарыг Hi Fi –ийн салбарууд болон Улсын филармоний кассаар борлуулж байна. .
Мөн энэ дашрамд сонирхуулахад Ядамсүрэн овогтой Бадамхатан нь 1996 онд Хөгжим бүжгийн коллежид суралцан төгсөж энэ жил Хөгжмийн дээд сургуулийг дүүргэсэн юм. .
Тэрээр 8 настайгаасаа анх хөгжим тоглож эхэлжээ. .
Бадамхатан 1993 онд Ж.Чулууны өсвөрийн хөгжимчдийн уралдаанд тусгай шагнал, 1996 онд С.Гончигсумлаагийн нэрэмжит хөгжимчдийн улсын уралдаанд тэргүүн байранд шалгарч, 1998 онд Москвад зохиогдсон П.И.Чейковскийн нэрэмжит Олон улсын уралдаанд тус тус амжилттай оролцож байжээ. .
Мөн Герман, Унгар, Хойд Солонгос, Япон, Колумби, Франц, Хятад зэрэг орнуудаар аялан тоглолтоо хийжээ.
/Болод.М/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button