Орхоны хөндийд хамгаалалтын бүс тогтоов

Соёлын дурсгалт газрын талаар авах арга хэмжээний талаар Засгийн газар хэлэлцээд дэлхийн өв болох Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын болон түүх соёлын дурсгалт цогцолбор газрын бүсийг 121 967 га газар байхаар тогтоож, хамгаалалтын бүсийн хилийн цэгүүдийн солбицлын жагсаалтыг баталлаа.
Энэ бүс нутагт Түрэгийн хаант улсын хаан Билгэ, цэргийн жанжин Культегин нарын гэрэлт хөшөө бүхий онгон, Уйгарын нийслэл Хар балгасын туурь, 13 дугаар зууны Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурь, анхны Буддын хийд Эрдэнэзуу, Өндөр гэгээн Занабазарын үндэслэсэн Төвхөн хийд зэрэг таван үндсэн дурсгалаас гадна эртний чулуун зэвсгийн үеийн дархны газар, булш хиргисүүр 24 оршдог.
Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн дурсгалт газар нь Дэлхийн өв болох Таж махал, Их цагаан хэрэм, Египетийн пирамидуудын нэг адил Дэлхийн өвийн сүлжээнд орж, дэлхий даяар сурталчлуулан алдарших бөгөөд Монгол Улс энэхүү дэлхийн өвийг хадгалж хамгаалах гол үүргийг ЮНЕСКО хийгээд дэлхийн олон нийтийн өмнө хүлээж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button