Улаан ном ба үнэт үс

Оросын ирвэс Алтай-Саяаны ууланд байдаг. Энэ нь Красноярскийн өмнөд нутаг, Бүгд найрамдах Алтай, Тува улс гэсэн үг. Тэңд барагцаалбал 150 толгой ирвэс бий. Уг амьтан хүрч очиход бэрх ууланд байдаг учраас тоог нь ирвэсийг тоолохдоо цасан дээр гарсан мөр, баас мэтийн шууд бус шинж тэмдгийг нь ажигладаг.
Тэгвэл хулгайн анчид ирвэсииг эрэхдээ тун ч туйлбартай, уул хад дамжиж хэдэн хоног явж, мөрийг нь мөшгөх, урхи хавх зүүх арга хэрэглэнэ. Хэрвээ түүнийг авлах юм бол олз омог ихийг олно. Улаан номд бүртгэгдсэн ирвэсийн нэг арьс Тува улсын зах дээр хямдхан, 300 ам.доллар хүрдэг бол өөр нутагт мянга хүрч, гадаадад гарвал хэдэн арван доллар болдог байна. Ирвэсийн арьсыг ийш тийш авч явах арга ч нарийсчээ. Yүнд
машиндаа давхар ёроол хийх нь олонтаа тохиолдоно. Орос-Монголын хил дамын наймаачдад онцгой саад болж үл чадна. Монгол улсад бас л ирвэс бий. Тэнд манайхаас ч олон ирвэс байх тул хулгайн наймаа маш их.

Саявтар Бүгд Найрамдах Алтай улсын Кош-Агачийн шүүх хулгайн наймаачдын интернационал бүлэг буюу энэ нутгийн Нугуманов, Монголын хоёр иргэн Хабидан, Садихан гурвын хэргийг шүүн тасалжээ. тэднээс ирвэсийн 15 арьс хураасан байна. Тэр гурав хулгайн анчид ба нэг зөөгчтэй тохиролцож, зөөгч нь хилийн харуулыг тойрон гарахдаа арьс дүүртэл чихсэн аяны авдартай явжээ.
100 мянган рублийн торгуультай салсан бол нөгөө хоёр нь есөн cap Оросын шоронд суугаад нутаг руугаа хөөгдөн гарах болжээ. Тэгэхдээ манай улсад 450 мянган рублийн торгууль төлөх болсон гэнэ.
Монгол улсад хулгайн анчидтай тэмцэх Ирвэс-3 гэдэг тусгай бригад байгуулсан нь Оросын зүгээс нууц ачаатай машин ирж явна гэсэн мэдээ аваад Оросын дугаартай нэг жип машиныг саатуулж шалгахад ирвэсийн дөрвөн арьс гарчээ.

Жолооч нь гурван арьсыг Алтайгаас, нэгийг нь Монголын хил нэвтэрсэн хойноо худалдаж авсан гэж мэдүүлжээ. Мэргэжилтнүүдийн тооцоолснооор бол зөвхөн Алтай-Саяаны бүс нутагт жил бүр 50 ирвэс хулгайн анчдын олз болдог байна. Ерөөс энэ амьтан дэлхий даяарт ойролцоогоор хоёр мянга байна гэж бодоход аймаар их тоо юм. Энэтхэг, Балба, Тажкистан, Хятадад нутгийнхан ирвэсииг үндсэнд нь алаад дуусгажээ.
Онгон байгаль хамгаалах дэлхийн сангийн Алтай-Саяаны төслийн зохицуулагч Татьяна Чупрова
-Алтайн баячууд орон гэрээ ангийн арьсаар чимж, ирвэсийн арьсаар дээл хийлгэж байна. Тэд ирвэсийн арьс гэрт байх нь элбэг дэлбэг, эрх мэдэлтэйн шинж гэж үздэг. Ирвэсийн ганц арьс нь ч биш, яс, сахал, сүүл, савар, дотор эрхтэн ихээхэн эрэлт хэрэгцээтэй байдаг. Хятад улсад тэдгээрээр эм тан хийж, баглаа боодол дээр нь шулуухан ирвэсийн сахлаар бэлтгэсэн эм гэж бичсэн байдаг. Түүнийг хүч чадал нэмдэг гэж итгэнэ. Ирвэсийн зулзага бол бас л бизнесийн нэг хэлбэр. Хулгайн анчид ичээг нь олж, эхийг нь алаад, зулзгануудыг авна. Их мөнгөтөнгүүд тэдгээрийг гэртээ аргамжаад байдаг. Ялангуяа, Кавказад ирвэс, алс дорнодын ирвэсийн аль алиныг гэршүүлэх гэж их оролддог юм гэж ярилаа. Улаан номд бүртгэлтэй араатан, жигүүртнийг наймаалах улс хоорондын худалдааны хамрах хүрээ улам аюултай болжээ. Хулгайн наймаачид тийм үнэт зүйлсийг зэргэлдээх Казахстан, Хятад, Европ, АНУ руу гаргаж байна. Жишээлбал, идлэг шонхрыг Арабын орнууд руу ан хийхэд нь зориулан гаргаж байгаа ажээ.
2005 онд Красноярскийн гаальчид 19 шонхрыг хайрцагт хийж, хөлөөс нь аргамжсан нэг хунийг саатуулахад гурван нь турж үхсэн, тав нь үхдэгтээ тулсан байж. Олон улсын зах дээр нэг шонхор 50 мянган ам.доллар хүрдаг бөгөөд Орос улсаас жил тутам ойролцоогоор 600 шонхрыг гадагш гаргадаг байна.

Заар, булчирхайг нь эм тан, тансаг үнэртэн бэлтгэхэд ашигладаг хүдэр Орос оронд ердөө тав дахин цөөрчээ. Сибирийн зарим нутагт ердийн бор баавгай амьдрахад бэрх боллоо. үүнд баавгайн савар, донти наймаалагдаж, Хятадад түүгээр ардын эмнэлгийн бэлдмэл хийдэг ажээ.
Красноярскийн сонингууд Хүдрийн шээс, эвэр, заар худалдана гэсэн зарлалыг санаа амар нийтлэж байна. Өнөөдөр араатан амьтан, өвс ургамал зэрэг Улаан номд бүртгэлтэй зүйлсийн наймаа ашиг орлогоороо дэлхий дээр хар тамхины дараа орох болжээ.
Алтайд энэ төрлийн наймаа онцгой дэлгэрч байгаа болохоор. Алтайд энэ төрлийн наймаа онцгой дэлгэрч байгаа болохоор мэргэжилтнүуд нутгийн хүмүүсийн туслалцаа авахын тулд итгэлцлийн утсан харилцаа бий болгосон ч байдлыг бараг өөрчлөхгүй бололтой. Учир нь тэр утас бараг дуугардаггүй гэнэ.

Өнөөдрийн монгол сонин 104, 105 /274, 275/

Г. Амар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button