Шинэ цэргүүд тангараг өргөлөө

Цэргийн амьдрал, цэргийн хөдөлмөрийн бусдаас ялгарах гол онцлог нь өндөр сахилга бат, зохион байгуулалттай байдлаар илэрдэг. Энэ нэг талаасаа төр засаг ард түмэндээ үнэнч сэтгэлээр зүтгэж, шаардлага гарвал амь нас, эрүүл мэнд бүхнээ зориулах болно гэдгээ илэрхийлж байгаа хэрэг ба нөгөө талаар цэргийн хүний үүрэг хариуцлагыг томъёолон тодотгож буй хэрэг юм. Тангараг өргөснөөр цэргийн албаны өвөрмөц онцлог бүхнийг хүлээн зөвшөөрч, хуулийн өмнө Цэргийн албан хаагч субьект болж буй хэрэг юм.
Анх цэргийн албанд татагдан ирсэнээр цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж, сургалтын хөтөлбөрийг бүрэн хангаснаар цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг зохион байгуулах нөхцөл бүрдэнэ. Цэргийн сургалтын гол онцлог бол хүн бүрийг заавал сургах шаардлага тавигддаг явдал юм. Цэргийн анхан шатны сургалтаар цэргийн албаны онцлог имиджийг бүрдүүлдэг жагсаалч, дүрэмч ажиллагаа болон хүн нэг бүрийн хувийн зэвсэглэлтэй танилцаж, буудлагын зэвсгийн анхны дасгал нормативийг боловсруулах, цэргийн хуаран дахь амьдралд дасах зэрэг жинхэнэ цэрэг хүн болох үндэс суурийг бүрдүүлэхэд чиглэдэг.
Зэвсэгт хүчний хэмжээнд тангараг өргөх өдрийг нэг өдөр нэгэн зэрэг зохион байгуулдаг. Энэ хугацааг Цэргийн мэргэжлийн төв байгууллага болох ЗХЖШ-аас тогтоож өгдөг ажээ. Шинэхэн дайчдын тангараг өргөх арга хэмжээг анги байгууллага нь хариуцан зохион байгуулдаг ба цэргийн ангид энэ өдөр бол баярын өдөр байдаг юм байна. Тангараг өргөх баярт хүрэлцэн ирсэн эцэг, эхчүүд, зочид төлөөлөгчдөд энэ үеэр анги салбар, тэдгээрийн үүрэг зорилго, зэвсэглэл техник, дайчдын алба хаах ахуй орчин нөхцөлийг танилцуулан шинэ дайчдын урлагийн тоглолтыг зочдод сонирхуулж, Монгол уламжлалаар үндэсний бөх барилдуулах гэх мэтээр тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ.

С.Батцэцэг

/Инфо сонин/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button