Зэвсэглэлийг хяная

Галт зэвсгийн улмаас Дэлхий дахинд жилд дунджаар хагас сая хүн, түүний дотор хүүхдүүд амиа алдаж, мянга мянган хүн эрэмдэг зэрэмдэг болж, эрүү шүүлтэд тарчилж, гэр орноосоо хөөгдөж байна. Зэвсэглэлийг хянахгүй байгаа нь хүний эрхийн зөрчлийг хурцатгаж, зэвсэгт мөргөлдөөнийг эрчимжүүлж, улмаар ядуурал нэмэгдэхэд ч нөлөөлдөг аж.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бага оврын зэвсэглэлийн эсрэг Эмнести Интернэшнл, Оксфам, Бага оврын галт зэвсэгтэй тэмцэх Олон улсын үйл ажиллагааны сүлжээ зэрэг байгууллага зэвсэглэлийг хянах олон улсын кампанит ажил эхлүүлжээ. Зорилго нь хүнийг зэвсэгт хүчирхийллээс хамгаалах явдал юм байна. Энэ талаар тодруулахаар Эмнести Интернэшнл Монголын захирал Б.Алтанцэцэгтэй ярилцсан юм.

Компанит ажлын хүрээнд Эмнести Интернэшнл зэр зэвсэгт бүрэн хориг тавихыг зорьж байна уу ?

Бид зэр зэвсэгт бүрэн хориг тавихыг зориогүй, зарим төрлийн зэвсгийг хориглосон байхад зарим нь биеэ хамгаалах болон иргэний аюулгүй байдлыг хамгаалах гэх мэтээр олон улсын хуулийн дагуу хэрэглэгддэг. Гэхдээ энэ нь хатуу хяналттай байх ёстой.

Улс орон нь иргэдийнхээ амь нас, эрх чөлөө, халдашгүй дархан байдлыг гадаадын зэвсэгт хүчний дайралтаас болон дотоод дахь хууль сахиулах байгууллагын ажилтны зүй бус ажиллагаанаас хамгаалахын тулд зэр зэвсэг хэрэглэх эрхтэй байдаг. НҮБ-ын дүрэмд (51 дүгээр зүйл) зааснаар бүх улс аюулгүй байдлаа хамгаалах хууль ёсны эрхтэй, (1 дүгээр зүйл )-д зааснаар улс орнууд нь хүний эрх болон үндсэн эрх чөлөөг хамгаалах ёстой бөгөөд дээрх зорилгоор тухайлбал олон улсын энх тайван байдлыг хамгаалах явцад зэр зэвсгийг хэрэглэж болно гэжээ. Эдгээр эрхийг эдлэхдээ олон улсын эрх зүй, зан үйлийн хэм хэмжээг хариуцлагатай сахих ёстой байдаг. Журам сахиулах зорилгоор галт зэвсэг хэрэглэхдээ 1990 оны НҮБ-ын Хүч хэрэглэх болон галт зэвсэг хэрэглэх үндсэн дүрмийг заавал мөрдөх ёстой. Улс орнууд галт зэвсгийг буруугаар хэрэглэгчдийн гарт орохоос хамгаалах талаар тодорхой зүйл хийхгүй байна. Тиймээс манай байгууллага зэвсэгт мөргөлдөөнийг хангаж байгаа, хүмүүст, зовлон учруулж байгаа зэвсэглэлийн худалдаа, тээвэрлэлтэнд илүү хүчтэй хяналт тавихыг уриалж байгаа юм.

Энэ компанит ажлыг яагаад одоо эхлүүлж байгаа юм бэ?

Терроризмын эсрэг дайн -ны үед зэвсгийн худалдааг багасгах улс төрийн бодлого байх ёстой байтал АНУ-аар ахлуулсан зарим засгийн газар шинээр холбоотон болсон улсуудад хүний эрхийн нөхцөл байдлыг нь харгалзахгүйгээр зэвсэг экспортлож байна. Энэ нь биднийг илүү их аюулд учруулж, байдлыг улам дордуулж байна. Өндөр хүчтэй зэвсэг эзэмших, түүнийг хэрэглэх нь нэмэгдсээр байна. Хууль сахиулагчид хүртэл галт зэвсгийг буруугаар ашиглан хүний амь нас, амьдралыг хохироож, ноцтой зөрчлүүд гаргаж байна. Судалгаанаас үзэхэд минут тутамд галт зэвсгийн улмаас 1 хүн алагдаж байгаа нь тогтоогджээ.
Зэвсэгт мөргөлдөөн эмх замбараагүй болж, цус ихээр урсгах болсон. Умард Кени, Угандагийн нүүдэлчин тариачид жадаа АК-47-гоор сольж, өмнө нь гар буу хэрэглэдэг байсан Европын дээрэмчид одоо илүү аюултай цэргийн зэвсэг цуглуулж, хэрэглэж байна. Сүүлийн арван жилд хөгжиж буй улс орнууд, ядуурал ихтэй хотуудад галт зэвсгийн хүчирхийлэл илэрхий ихэссэн байна.

Компанит ажлын зорилго юу вэ?

Олон улсын хүний эрхийн болон хүмүүнлэгийн хуулийн дагуу галт зэвсгийг хэрэглэх, зэвсгийн худалдаа, түүний зөөвөрлөлтөнд хатуу хяналт тавихад улс орны засгийн газруудыг анхаарлаа хандуулахыг уриалж байна.

Та яаж биелүүлэх гэж байна?

Эмнести Интернэшнл болон бусад байгууллагууд засгийн газруудыг Зэвсэглэл худалдаалах талаархи олон улсын гэрээ-г дэмжихийг шаардаж байна. Ингэснээр зэвсгийн буруу хэрэглээг таслан зогсоож, улс орноо илүү аюулгүй болгоно. 2006 он гэхэд НҮБ Зэвсэглэл худалдаалах талаархи олон улсын гэрээ-г батлаасай гэж бид хүсэж байна. Бид засгийн газруудаас уг гэрээнд нэгдэн орж зэвсэглэлийн хяналтаа хүчтэй болгохыг шаардаж байна.

Бидэнд яагаад Зэвсэглэл худалдаалах талаархи олон улсын гэрээ- хэрэгтэй вэ? Энэ талаар олон улсын эрх зүйд тусгагдсан байдаггүй юм уу?

Зэвсгийн үйлдвэрлэлийг хянах, зохицуулах тодорхой олон улсын хууль байдаггүй. Ихэнх үндэстний зэвсгийн хяналтын талаархи хууль тогтоомж нь дотроо цоорхойтой эсвэл муухан хамгаалалттай байдаг. Иймээс зэвсэглэлд хяналт тавигдахгүй байна. Иймэрхүү үйл явдал сүүлдээ зэвсгийг буруу гарт өгдөг байна.

Зэвсэглэл худалдаалах талаархи олон улсын гэрээ хэрхэн үйлчлэх вә? Зарим засгийн газар, зэвсэг зуучлагч нар ямар нэгэн аргаар тойроод гарах биш үү?

Зөвхөн гэрээ нь хууль бусаар зэвсэг хэрэглэгчдийг таслан зогсооно гэдэг нь худлаа. Үүнтэй холбоотой зарим асуудал нь одоогийн хэрэг биш. Гэхдээ гэрээ нь дэлхий нийтэд нэгэн жишиг тогтоох болно. Гэрээг зөвшөөрснөөр засгийн газар, зэвсгийн худалдаачид, зуучлагчид, бас нийлүүлэгчдэд хууль бусаар ажиллахад хэцүү болдог. Жишээ нь 1997 онд бүх улс орон газрын минийн гэрээнд гарын үсэг зуран, нэгдэн ороогүй ч, энэ нь олон улсад жишиг хэмжээ тогтоож, үүнээс хойш нэг ч улс газрын мина худалдаалаагүй юм.

Дэлхийн засгийн газруудаар гэрээг зөвшөөрүүлэх боломжтой юу?

Боломжтой. Тодорхой засгийн газруудаар зэвсгийн худалдааны тухай олон улсын гэрээг зөвшөөрүүлэх ажил эхлээд удаагүй байна. Зэвсгийн худалдаанд гүйцэтгэсэн үүргээрээ нилээд дээгүүр байр эзэлдэг Мали, Коста Рико хоёрт аль хэзээний олон нийтийн хориг тавьсан байна. Европын зарим орнуудыг оролцуулаад өөр олон орнууд энэ гэрээг сонирхож байна. 2001 онд болсон НҮБ-ын бага оврын зэвсгийн тухай хуралдаанаас гаргасан їйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд улс төрийн мандатыг шууд зааж өгсөн юм. Үүнд улс орнуудын зэвсгийн экспорт нь олон улсын хуулийн хүрээнд явагдана хэмээн энэ чиглэлд хийх алхамыг аль хэзээний тодорхойлж өгсөн билээ. Энэ үеэр хүний эрх болон хүмүүнлэгийн хуулийг хүндлэнэ гэдгээ 50 гаруй улс орон хүлээн зөвшөөрсөн.

Ямар улсууд хамгийн их зэвсэг үйлдвэрлэдэг вэ?

Дэлхийн хамгийн хүчирхэг засгийн газрууд нь дэлхийн хамгийн том зэвсэг үйлдвэрлэгчид байдаг. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн болох АНУ, Англи, Орос, Франц, Хятад зэрэг 5 орон нийлээд дэлхийн зэвсгийн 88% -ийг хангадаг байна.
Эдгээрийн 2/3 нь Ази, Африк, Ойрхи Дорнод, Латин Амеркийн улсуудад очдог. Сүүлийн 4 жилд АНУ, Англи, Франц зэрэг улсуудын Ази, Африк, Ойрхи Дорнод, Латин Америкт борлуулсан зэвсгийн орлого нь тусламж болгон өгдөг мөнгөнөөс нь илүү байсан. Дэлхий дээрх зэвсгийн үйлдвэрлэлийн хагас хувийг эзэлдэг АНУ нь энэ төрөлд тэргүүлэх улс юм. Сүүлийн хэдэн арван жилд бага оврын зэвсэг болон хөнгөн бууны үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, худалдаалах нь нэмэгдсэн улс орнуудыг доорх хүснэгтээр үзүүлвэл

Энэ хүснэгтэд 1996-аас 2003 оны хоорондох бїх төрлийн зэвсгийн үйлдвэрлэл, зэвсгийн худалдаанаас олсон орлогыг энэ хүснэгтэд үзүүлэв. (Одоогийн долларын үнэ ханшаар )
Улс АНУ Англи Франц Орос Герман Итали Канад Япон
Зэрэглэл 1 2 3 4 5 10 Япон Канадын их хурлын судалгааны
1996-аас 2003 оны хоорондох зэвсгийн худалдааны орлого сая доллараар 151,867 43,000 30,200 26,200 10,800 2,700 Төвөөс ямар ч тайлан өгөөгүй
2003 онд Их найман орны зэвсгиин худалдаанаас олсон орлого
Улс Орос АНУ Франц Герман Канад Англи Итали Япон
2003 оны зэвсгийн экспорт сая доллараар 6,980 4,385 1,753 1,549 556 525 277 SIPRI-д японы талаарх мэдээ байхгүй байна
2001 онд Их найман орны экспортлосон бага оврын зэвсгиин худалдаанаас олсон орлого
Улс АНУ Итали Герман Япон Канад Англи Орос Франц
2001 оны жижиг зэвсгийн экспорт сая доллараар 741.4 298.7 156.7 70.3 53.6 44.8 42.2 33.7

Дэлхийд Бага оврын зэвсэг үилдвэрлэгчдийн жагсаалт

Их хэмжээгээр Хятад, ОХУ, АНУ.

Дунд хэмжээгээр Австрали, Белги, Бразил, Болгар, Чехийн бүгд найрамдах улс, Египит, Франц, Герман, Унгар, Энэтхэг, Израиль, Итали, Пакистан, Польш, Ром, Сингапур, Өмнөд Африк, Өмнөд Солонгос, Испани, Швейцарь, Тайвань, Турк, Англи.

Бага хэмжээгээр Аргентин, Армен, Австрали, Канад, Чили, Колумба, Хорват, Дани, Финлянд, Грек, Индонез, Япон, Люксенбург, Малайз, Мексик, Нидерланд, Шинэ Зеланд, Норвеги, Перу, Филлипин, Португал, Саудын Араб, Словянь, Таиланд, Украин, Венесуэл, Югослав.

Бага оврын зэвсэг нь хэр их гамшиг учруулдаг вэ?

Энэ удаагийн компанит ажлаараа бүх төрлийн зэвсгийг хяналтанд оруулах зорилготой ч, ерөнхийдөө бага оврын галт зэвсэгт түлхүү анхаарч байна. Энэ төрлийн зэвсэг нь эмгэнэлт замаар ядуурал, гамшиг зовлонг дагуулж байна. Бага оврын галт зэвсэг бараг дэлхийн бүх оронд их хэмжээгээр тархсан байна. Бага оврын галт зэвсгээр минутанд нэг хүн буюу жилд дунджаар 500,000 хүн алж байна. Одоогоор дэлхийд ойролцоогоор 639 сая бага оврын зэвсэг хэрэглэгдэж байгаагаас 60 орчим хувь нь иргэдийн гарт байна. Хүнд зэвсгээс илүүтэйгээр бага оврын зэвсэгт олон хүн алуулж байна.

Терроризмийн эсрэг дайн эхэлснээс хойш зэвсгийн зөөвөрлөлтийг илүү их хянадаг болсон биш үү?

Үгүй. Терроризмийн эсрэг дайн нь зэвсгийн үйлдвэрлэлийг харин ч дэмжиж байна. 9 дүгээр сарын 11-нээс хойш АНУ цэргийн тусламжаа олон оронд эрчимтэйгээр нэмэгдүүлсэн. АНУ эдгээр улс орнуудаа хүний эрхийн нөхцөл байдал сул дорой байгаа эсхүл ядуу хэмээн тодорхойлсон байдаг бөгөөд эдгээр нь Армен, Азербежан, Колумба, Гүрж, Израиль, Непал, Таджекстан, Турк, Йемен зэрэг юм. АНУ-ын хамтрагч болох Англи зэрэг улсууд мөн адил байдаг байна. 2002 онд Индонез рүү экспортлосон Британы зэвсгийн орлого 2 сая фунтстерлингээс 40 сая болтол өссөн.

Ихэнх зэвсэг гэмт хэрэгтэн, хүний эрхийг зөрчдөг аюулгүйн хүчнийхэн, засгийн газрын гадна болон дотно байдаг хариуцлагагүй бүлгүүдийн гарт очдог. Терроризмтой тэмцэх үйл ажиллагааныхаа хүрээнд дэлхийн хүчирхэг улсууд хамаг анхаарлаа их хэмжээний хохирол учруулах зэвсэгт тавьж, өөр төрлийн хохирол учруулах тухайлбал бага оврын зэвсгийн хэмжээг ихэсгэсэн юм.

Улс орнууд зэвсэглэлтэй байх асуудлаар Зэвсэг худалдаалах тухай олон улсын гэрээнд юу гэж тусгагдсан бэ?

Бүх улс өөрийгөө хамгаалах эрхтэй. Үүнийг НҮБ-ын дүрэмд заасан байдаг. Гэхдээ тунхаг бичигт зааснаар тэд хүний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй байдаг. Дайн хүртэл дүрэмтэй. Бүх улс дайны дүрмийг дагах ёстой, энэ дүрмийг олон улсын хүмүүнлэгийн хууль, Женевийн конвенцид тусгасан. Зэвсэг экспортлодог улсуудыг хүний эрх, хүмүүнлэгийн хууль ноцтойгоор зөрчигдөж буй улс орнуудад зэвсэг нийлүүлэхийг нь хориглодог. Энэ хууль нь бүх улсад тэгш үйлчлэх бөгөөд үүнийг олон улсын хуулиар баталгаажуулсан байдаг.

Хувиараа буу эзэмшигчдэд зэвсэг худалдаалах тухай олон улсын гэрээ хэрхэн үйлчлэх вэ?

Гэрээ нь хууль ёсоор галт зэвсэг эзэмшигч болон хэрэглэдэг иргэдэд үйлчлэхгүй. Гэрээ нь олон улсын зэвсгийн үйлдвэрлэл, худалдаа, зөөвөрлөлтийн асуудлыг анхаарах бөгөөд иргэний эзэмшлийн асуудалд их анхаардаггүй. Тухайн орны галт зэвсэг эзэмших, хэрэглэх тухай хууль нь олон улсын хүний эрхийн болон, хүч ба галт зэвсэг хэрэглэх тухай олон улсын хуультай нийцэж байх ёстой.

Зэвсэг үйлдвэрлэх нь хамгаалалтаас илүү хүчирхийллийг ихэсгэж байна гэдэг үнэн үү?

Одоо байгаа баримтад тулгуурлавал энэ нь үнэн юм. Зэвсэгт зөрчилдөөн, гэмт хэрэг, орон нутгийн хэлмэгдүүлэлтийн үеэр зэвсэг маш ихээр хэрэглэгдэж байна.

Энэ компанит ажил юугаараа шинэ вэ?

Шинэ зүйл гэвэл дэлхийн хамгийн том Төрийн бус байгууллагуудын нэг болох Оксфам, дэлхийн хамгийн том хүний эрхийн байгууллага болох Эмнести Интернэшнл, 500 гаруй байгууллагатай хамтран бага оврын зэвсгийн асуудал дээр ажилладаг IANSA нар хамтран энэ кампанит ажлыг явуулж байгаа явдал юм.

Энэ шинэ компанит ажил зэвсгийн хэрэгцээ болон хэмжээ, үйлдвэрлэл, буруу хэрэглээг хамтад нь авч үзнэ. Бид зөвхөн гэрээний асуудлыг хөндөөгүй, бага оврын галт зэвсгийн хэрэглээнд өөрчлөлт хийх, үүнийг орон нутаг, үндэсний эсвэл бүс нутгийн хэмжээнд гаргаж ирэх чиглэлээр ажиллана. Товчоор хэлэхэд хүний болон нийгмийн аюулгүй байдлыг сайжруулах юм.

Буу хэрэглэдэг хүмүүс гол асуудал биш үү? Эцсийн эцэст буу өөрөө буудахгүй шүү дээ.

Тийм. Бидний зорилго бол зэвсэг ашиглан хүний эрхийг ноцтойгоор зөрчих, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх явдал юм. Засгийн газруудын зэвсгийн хяналтыг эрчимжүүлэх зорилготой.

Зэвсгийн хяналт Эмнести Интернэшнлийн хүний эрхийн төлөөх тэмцэл эсвэл Оксфамын ядуурлын эсрэг тэмцэлтэй ямар холбоотой вэ?

Хүний эрх

Зэвсгийн хэрэгцээнээс болж хэтэрхий олон хүн зовж байна. 2020 он гэхэд дайн болон хүчирхийллээс болсон үхэл бас бэртлийн улмаас нас барсан хүний тоо хумхаа, салхин цэцэг гэх мэт аюулт өвчнөөр нас барагчдаас илүү гарах болно.

Эмнести Интернэшнлийн сүүлийн арван жилд бүртгэснээр эрүүдэн шүүх, хүчирхийлэх, аллага, ор сураггүй алга болгох гэх мэт хүний эрхийн ноцтой зөрчлүүдэд бага оврын зэвсэг ямар нэг хэмжээгээр хэрэглэсэн байна.

Ядуурал/Хөгжил

Зэвсгийг зүй бусаар хэрэглэгчид өссөөр байгаа нь ядуурлыг нэмэгдүүлж хөгжлийг удаашруулдаг. Эрүүл мэнд, боловсролд зарцуулах байсан засгийн газрын мөнгийг зэвсэгт зарцуулдаг байна. Ихэнх мөнгөө аюулгүй байдалдаа зарцуулдаг улсуудын бараг тэн хагас нь хөгжлөөр дорой байдаг.

Гэмт хэрэг

Хөгжингүй улсад хийсэн судалгаанаас үзэхэд (хөгжиж буй улсад энэ мэдээ бараг байдаггүй) хувиараа зэвсэг эзэмшигчид болон гэмт хэргийн хоорондох холбоо өндөр байна.
Ярилцлага өгсөнд баярлалаа.

А.Баярмаа Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button