Германы алдарт Walter Rau компанийн захирал монголд иржээ
Тэрбээр чихрийн шижин өвчтэй хүмүүст зориулсан маргаринаас гадна тослог ихтэй болон хагас тослогтой, йогуртын хольцтой бусад маргаринаа монголын худалдан авагчдад сурталчилахаар өөрийн биеэр ирсэн нь энэ аж. 100 жилийн түүхтэй, гурван үе дамжсан арвин туршлага бүхий энэхүү компанийн бүтээгдэхүүнээс жинхэнэ герман чанарыг мэдэрч болох бөгөөд технологийн өндөр шалгуур, нарийн жорын дагуу бүтээгдсэнээрээ давуу талтай гом. Хамгийн гол нь, бусад төрлийн орц, найрлагатай маргаринаас илүүтэй хүний эрүүл мэндэд гойд анхаарсан чухал ач холбогдолтой учраас өөрийн гэсэн чанарын баталгаат бичиг болон хэрэглэгчидтэй болж чадсан байна.
Түүгээр ч барахгүй, монголын зах зээлд орж ирсэн нэг сарын хугацаанд л гэхэд тодорхой хэмжээний хэрэглэгчдийн хурээллийг бий болгосон бүтээгдэхүүнд тооцогдох болж. Тиймээс Walter Rau компанийн захирал Hubertus Rau туе маргаринаас гадна майонез, кетчуп гэх мэт бусад хүнсний бүтээгдэхүүнийг монголын зах зээлд санал болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Германы зах зээлд маргарины үйлдвэрлэлээрээ хоёрт ордог Walter Rau компани зөвхөн жилд 120 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажээ. Одоогоор Дели реформ маргарин Aldi, Edeka, Reme, Metro зэрэг Германы зах зээлийн 30 хувийг эзэлсэн супермаркетын сулжээний 80 гаруй хувийг хангах болжээ. Эдгээр маргариныг монголын зах зээлд Миний дэлгүүр, Номин, Боса зэрэг худалдааны төвүүдийн нийт 60 гаруй салбар дэлгүүрүүдээр худалдаалж эхлээд байгаа аж.
Өнөөдрийн монгол сонин 104, 105 /274, 275/
Р. Мөнгөнцэцэг