47 тэрбумыг өр авлагыг дуусгахад зориулахаар болжээ

Чуулганы эхэнд АН-ын зөвлөлийн дарга Л.Гансүх завсарлага авах шалтгаанаа тайлбарлав. Тэрээр, өнгөрсөн төсвийн орлого талд оруулаад, зарлагаа нөхөхөөр бүлэг, зөвлөл ойлголцож бичиг үйлдсэн. Гэтэл орлого, зарлагын алинд ч 47 тэрбум төгрөг алга. Мөн Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр хүүхдийн мөнгийг 10 мянга болгохыг дэмжсэн. Одоо бүлэг, зөвлөл хоёр эцсийн хувилбарыг тохирно. Yүнийгээ тохирчихоод төсвийн тодотголыг хэлэлцэх ёстой. Иймээс АН-ын зөвлөл албан ёсоор завсарлага авъя гэж хэлсэн юм.
Харин Д.Идэвхтэн гишүүн эсрэг саналтай байв. Тэрээр, төсвийн тодотголыг хэлэлцэж эхлээд хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Мөнгөн тусламжийн тухайд Засгийн газрын байр суурь тодорхой байгаа. Шинэ гэр бүлд 500 мянга, шинээр мэндэлсэн хүүхдэд 100 мянган төгрөгийн тусламжийг нэг удаа, хүүхэд бүрт сар болгон 3000 төгрөг өгье гэсэн. Гэхдээ Ашигт малтмалын үнийн өсөлтийн гэнэтийн ашгийн татвараас бүрдүүлэх сангийн хөрөнгийн гуравны нэгийг хүүхдийн мөнгөнд зориулъя гэж тохирсон шүү дээ. Иймээс тодотголыг одоо хэлэлцье гэлээ. Төсвийн ашиг болох 47 тэрбумын талаар Ч.Улаан гишүүн тайлбар өгсөн. Түүний хэлснээр, төсвийн ашгийг яаж зарцуулах тухайд Засгийн газартай удаа дараа ярьж, олон улсын байгууллагаас зөвлөлгөө авсан байна. Олон улсын байгууллагынхан 47 тэрбумыг 2006 оны төсвийн орлого болгож тооцох нь зохисгүй гэжээ. Ингээд 2005 оны зардалд уг мөнгийг суулгаж, өр авлагыг барагдуулахаар болсон байна. Их өрийг тэглэх үед Монголбанкнаас зээлсэн мөнгөний үлдэгдлийг төлөхөд уг мөнгийг зориулахаар төлөвлөжээ. Иймээс 2005 оны төсвийн гүйцэтгэлийг батлахдаа 47 тэрбум төгрөгийг зардалд суулгах аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button